Ханборгоцойн шүүс ханиадны сиропноос 5 дахин илүү

1

Ханборгоцойнд үрэвслийн эсрэг шинж чанартай бромелайн хэмээх энзим агуулагддаг. Энэхүү энзим нь халдвартай тэмцэж, бактерыг устгадаг. Ханборгоцойн шинэхэн шүүс нь ханиадны сиропноос 5 дахин үр нөлөөтэй байдаг байна. Нэг аяга ханборгоцойн шүүс нь нэг өдрийн авах ёстой С витамины 50%-ийг өгч чадна. Ханборгоцойн шүүсэнд мөн бодисын солилцоо, энергийн шилжүүлгийг зохицуулах амин чухал энзимүүд, эд эс болон ясны холбогч эдүүдийг эрүүлжүүлэхэд тустай манган их хэмжээгээр агуулагддаг. Манган нь кальцийн шимэгдлийг сайжруулж, нүүрс ус болон өөх тосны солилцоог сайжруулж, мэдрэлийн системийн ерөнхий үйл ажиллагааг дэмждэг байна.

Ханборгоцойн шүүс ханиадны сиропноос 5 дахин үр нөлөөтэй 1

Мөн ханборгоцойн шүүс уух нь хоолойн өвчнийг анагааж, цэр салслагийг биеэс хялбархан гадагшлуулахад тустай. Уушиг болон хамрын салстан дахь өтгөн цэр нь ханиалгах, найтаалгах цаашлаад халдвар тараах нөхцөл болдог. Харин ханборгоцойн шүүс, перец, давс, зөгийн балны холимог нь уушигнаас цэрийг ховхлоход ихээхэн тус болдог.

Ханиалга дарах ханборгоцойн шүүс:
1 аяга ханборгоцойн шинэхэн шүүс
1/4 аяга нимбэгний шинэхэн шүүс
1 хэрчим цагаан гаа
1 цайны халбага зөгийн бал
1/2 цайны халбага халуун перец

Эдгээрийг хольж, өдөрт 1/4 аягаар 2-3 удаа уухад ханиалга, ханиадыг анагаана.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *