Биднийг илүү их гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахад хүргэдэг маркетологчдын 8 зальтай арга. Та илүү ихийг төлж хэрэггүй худалдан авалт хийсээр байх уу?

0

Гэрийн тавиур дээрх гоо сайхны бүтээгдэхүүн жилээс жилд геометрийн прогрессоор нэмэгдэж байгааг та анзаарсан уу? Энэ бүх бүтээгдэхүүн бидний амьдралд үнэхээр хэрэгтэй юм гэж үү? Эсвэл маркетологчдын суртал ухуулга бидний толгойг эргүүлээд байна уу?

Арьс арчилгаа болон гоо сайхны бүтээгдэхүүнд маркетологчдын ашигладаг зарим нэг арга залийг танд танилцуулахаар шийдлээ. Бид илүү ихийг төлж хэрэггүй худалдан авалт хийхэд хүргэж байгааг нуух юун.

Анагаахын нэрийн доорх бүтээгдэхүүнүүд

Далдлан нуух үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүн зах зээлээс улам хумигдсаар л байна. Хэрэглэгчид арьсны өө гарч байгаа цаад шалтгааныг нь дарахыг илүүд эрхэмлэх болжээ. Өөрөөр хэлбэл нууж далдлахаас илүүтэй эмчлэхийг хичээх болсон юм. Энэ л шалтгааны улмаас анагаахын шинж чанар агуулсан маш олон брэндийн бүтээгдэхүүнүүд зах зээлд гарч эхлээд байна.

Жишээ нь, тариурын хэлбэртэй, дусаагууртай саванд савлагдсан гоо сайхны арчилгааны бүтээгдэхүүн харсан бол энэ бол маркетологчдын л нэг арга заль гэж ойлгоорой. Өөрөөр хэлбэл тухайн бараа бүтээгдэхүүн нь ямар нэгэн эмчилгээний үйлчилгээтэй, бусдаас дээгүүр чанартай гэдгийг таны толгойд шууд суулгах гээд байгаа юм.

 

Алдартнуудыг урьж оролцуулах

Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн сонгохдоо бид өөрсдийн мэдэлгүй алдартай хүмүүсийн сонголтыг дагадаг. Энэ үзэл бодлоо интернетээр ч нууж хаалгүй хэлсэн байдаг. Таны хэрэглэх гэж байгаа үнэртэн эсвэл нүүрний будгийг хэн нэгэн алдартан түрхдэг бол ямар сайхан бэ? Алдартнууд бүгд өөгүй сайхан харагддаг, тэд залуу төрхөө удаан хадгалж чаддаг. Бид тэдэнтэй хэзээ ч уулзаж байгаагүй ч гэлээ тэднийг үнэхээр тансаг үнэртэй гэж бодож явдаг.

 

Олон шатлалтай арчилгааны бүтээгдэхүүн

© timokefoto / Pixabay

Бидний эмээ, ээж нарын арьс арчилгаа маш энгийн байж дээ: ерөнхийд нь авч үзвэл, нүүр, гар бас биеийн тос. Харин бид өнөөдөр маш өргөн сонголттой тулгараад байна, тэр дундаа толгой нь эргэчихсэн сууж байгаа биз ээ. Өнөөгийн гоо сайхны бүтээгдэхүүн бүхий л үзүүлэлтээр бидэнд ирж байна: орцоороо (шингэн тос, крем, гель, сийвэн), түрхэх цагаараа (өдрийн, шөнийн), түрхэх хэсгээрээ (нүүр, нүд, хүзүү, уруул гээд цааш үргэлжилнэ).

Энэ бүх зориулалтаар нь хэрэглэвэл зүгээр юмсан гэж эмэгтэйчүүд бодож суугаа. Гэхдээ арьс арчилгааны мөн чанарыг бид умартаад байгаа мэт, бүгдийг нэг дор, нэгэн зэрэг хэрэглэх практик яасан юм бол? Тэгэхээр, энэ тухай сайтар бодох л хэрэгтэй, биднийг илүү их мөнгө төлөхөд хүргэж байгаа юм биш биз?

 

Насны өөрчлөлтийн эсрэг гоо сайхны бүтээгдэхүүн

© puderundpinsel / Pixabay

Насны өөрчлөлт гэдэг ойлголт 40-өөс дээш насныханд хамааралтай олон жил явлаа. Гэсэн хэдий ч маркетологчид маш их орлого алдаж байгааг ухаарч, ингээд шинэ уриа энэ салбарт гарч иржээ. Жишээ нь, хөгшрөлтөөс хамгаалах тухай уриалж байна. Арьсныхаа залуу төрхийг хадгалахын тулд арчилгааг эрт эхлэх тусам сайн гэж, ойролцоогоор 20 наснаас эхэлнэ. Эс бөгөөс гарах үр дагавар их буюу насны өөрчлөлтөөс хамгаалах гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд нэмэргүй болох юм гэнэ.

 

 

Buzz-маркетинг

© tenipanosian / Instagram

Buzz-маркетинг яг л нөгөө зарчмаар ажиллана. Зар сурталчилгаандаа оддыг татан оролцуулдаг, бид чинь алдартай блогеруудыг дагах дуртай биз дээ. Гэхдээ үүнд өөрийн гэсэн онцлог бий. Нэгдүгээрт, маш том цар хүрээг хамардаг. Яагаад гэвэл алдартай блогерууд маш олон дагагчтай. Хоёрдугаарт, алдартнууд шиг харагдах хүсэл эрмэлзлийг төрүүлдэг – загварлаг, залуухан бас царайлаг.

 

Өнгөний өргөн сонголт

© camillaperrucci / Pixabay, © ifeelstock / Depositphotos.com

Эрчүүд нь болохоор ялгаад байхааргүй туяаны өчүүхэн ялгаа, харин эмэгтэйчүүдийн хувьд бүгд хоорондоо ялгаатай, энэ бол шинэ бодит байдал болоод байна. Худалдан авагч бүсгүйчүүд өөрийн мэдэлгүй л сонголтын шалгууруудтай болчихсон яваа: уруулын будгийг өөрийн арьсны өнгөндөө тааруулж авахаас гадна хувцасны загвар, улирал, сэтгэл санаа, мэдээж өнөөгийн трендийг ч дагаж сонголтоо хийнэ.

 

Нүүр болон биеийн төгс биш байдал

© Dove Russia / Youtube, © Dove Czech Republic / Youtube

Маркетологчдын бас нэгэн алдартай сонгодог арга бол зар сурталчилгаандаа жирийн хүмүүсийг сонгож тоглуулах. Төгс биш бие галбиртай зар сурталчилгаа харсан эмэгтэй хүн өөрийгөө илүү сайхан харагдаж байна гэдэгт итгэдэг, өөрөөр хэлбэл хэрэглэж байгаа гоо сайхны бараандаа илүү их анхаарал өөрийн эрхгүй хандуулж эхэлдэг байна.

Орчин цагт өөрөөр байх моод болсон, энэ ч боломжийг үйлдвэрлэгчид анзаарсан. Тиймээс, арьсны асуудалтай, тарган туранхай бүсгүйчүүдийг сурталчилгаандаа түлхүү хамруулах болжээ.

 

Инээдэм болон эерэг сэтгэл хөдлөл

Бидний худалдан авалтанд сэтгэл хөдлөл нөлөөлдөг нь хэнд ч нууц биш болсон: чухам сэтгэл хөдлөлөөр л бид аливаа бараа бүтээгдэхүүнийг тогтоож авдаг байна. Хурц өнгөтэй, хөгжилтэй хүмүүс ямар нэгэн сурталчилгаанд үзэгдэнэ, харин зарим нэг нь хошин байдлаар сурталчилгааны кампанит ажлуудаа хийсэн байх юм. Бас дагалдах текстүүд нь ч тогтооход амар байдаг.

Сэтгэл хөдлөлийг өдөөх сурталчилгаа хүний тархинд гүн үлдсэн байдаг. Тухайн барааг хараад баяр хөөр өөрийн эрхгүй төрнө, ингээд л түрийвч рүүгээ гар нь явдаг аж.

Гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгаанд маркетологчдын ашигласан өөр ямар аргыг та мэдэх вэ?

2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *