“Түүний дэргэдээс хол байж би огтхон ч чадахгүй.” Амьдралынхаа хамгийн агуу хайрыг 57 жил хүлээсэн Брюс Уиллисийн түүх

0

Холливудын оддын нэг Брюс Уиллис (Bruce Willis) бол кино ертөнцөд үлгэр дуурайлал болсон нэгэн гэдгээрээ олонд танигдсан бол хайрын түүх нь ч түүний кино урлагийн замналаас дутахааргүй гайхамшигтай ажээ. Бараг 60 нас хүрч байх үед нь гэрлэлт нь бүтэлгүйтэж, амьдралын ханиа хайх аяндаа дэндүү хожим гарсан тэрээр өдгөө өөрийн мөрөөдлийн амьдралаар амьдарч байгаа билээ. “Die Hard” киногоороо алдаршсан нэрт жүжигчин маань хэрхэн эхнэр нөхрийн гүн итгэлцэлтэй, бат бэх аз жаргалтай гэр бүлийг бүтээсэн юм бол?

Энэ удаад манай сайт уншигч танд зориулан нэгэн гайхалтай хайрын түүхийг бэлтгээд байна. Таалан болгооно уу.

Уиллис анхны эхнэрийн хамтаар гайхалтай амьдралыг цогцлоосон ч сэтгэл зүрх нь баяр баясал дүүрэн байсангүй

© demimoore / Instagram

1987 онд Брюс Уиллис Деми Муртай (Demi Moore) гэр бүл болсон юм. Холливудын оддын гэр бүл хүн бүрийн хараа булаам гайхалтай мэт байлаа. Тэд хамтдаа үзэсгэлэнт 3 охины эцэг эх болцгоосон бөгөөд алдар хүнд, аз жаргалтай гэр бүл гээд бүх зүйлс тэдэнд бий юм шиг л санагдам байлаа. Харамсалтай нь камерын ард тэдний амьдрал харагддаг шигээ байсангүй. Улмаар 2000 онд хосууд гэрлэлтээ цуцлуулжээ.

© buuski / Instagram

Гэхдээ тэдний гэрлэлт бүхэлдээ бүтэлгүйтэл байсангүй. Учир нь тэд өөр өөрийн замыг хөөсөн ч өөр хоорондоо маш сайн найзуудын харилцааг авч үлдэж чаджээ. Брюс болон Деми нар охидтойгоо ойр харилцаатай байдаг бөгөөд охидынх нь цахим хаягууд дээр тэдний хамтдаа авахуулсан зураг тогтмол ордог.

 

Брюсын аврал болсон Эмма түүний амьдралд орж ирсэн нь

© face to face/REPORTER/East News, © face to face/REPORTER/East News

Салалтынхаа дараагаар Брюс 2004 онд сүй тавьсан ч амжилтыг олоогүй юм. Харин өөрт дутагдаад байсан зүйлсээ тэрээр Эмматай уулзах үедээ л түүнээс олж харсан гэдэг. Тэрээр салалтынхаа дараагаар 10 орчим жилийг ганцаар өнгөрүүлсэн бөгөөд тэдгээр он жилүүдээ, “Би 10 жилийг ганцаар туллаа. Ихэнх үед маш таагүй мэдрэмж авдаг байлаа. Яг л нар үздэггүй харанхуй нүхэнд уначихсан юм шиг л байсан. Хэн нэгэнтэй хамт байх нь намайг энэ харанхуй нүхнээс гаргана гэж би төсөөлж ч байгаагүй. Би өөртөө ганцаараа байгаа ч чи ганцаардмал нэгэн биш шүү гэж өөрийгөө хуурдаг байсан” хэмээн дурсан ярьжээ.

© emmahemingwillis / Instagram

Мөн тэрээр Эмма түүний амьдралыг харах өнцгийг гэнэтхэн л эрс өөрчилсөн тухайд, “Бүтэлгүйтсэн харилцааны дараах хүндхэн он жилүүдийн эцэст би түүнтэй учирч байж л хайр бол намайг аврах цорын ганц хариулт мөн гэдгийг ухаарсан юм. Эмматай уулзах болсон өдрөөс хойш миний амьдралын бүхий л зүйлс надад аз жаргал мэдрүүлэх болсон.” хэмээжээ. Улмаар 2009 онд Уиллис болон Эмма Хэминг нар гэр бүл болжээ.

 

 

Уиллис өөрийн хүсдэг байснаасаа ч илүү их хайраар хүрээлэгдсэн нэгэн болсон нь

© emmahemingwillis / Instagram

Хуримаа хийсний дараахан Эмма болон Уиллис нар Мабел (Mabel) болон Эвэлин (Evelyn) нэртэй хоёр охиноо өлгийдөн авчээ. Нэрт жүжигчин эр маань ийнхүү гэнэтхэн л 5 үзэсгэлэнт охины аав болж өөрийн мөрөөдлийн төгс гэр бүлийн эзэн болжээ. Охид хамтдаа цагийг өнгөрөөж гэр бүлийн зураг хамтдаа авахуулах маш дуртай гэнэ шүү.

© rumerwillis / Instagram

Тиймээс ч Уиллис өөрийнх нь амьдралд маш олон эмэгтэй хүн байгаад өдөр бүр талархаж явдаг бөгөөд нэгэнтээ, “Би эмэгтэй хүнийг гүнээ хүндэтгэж явдаг. Эмэгтэй хүний дэргэд байх бол өөрөө амар амгалан юм.” хэмээж байв.

 

Брюс Эммад хэтэрхий их хайртай. Бүр хоёр ч удаа түүнтэй хуримаа хийсэн гээч

© emmahemingwillis / Instagram

2019 онд аз жаргалтай хосууд маань хамтын амьдралын 10 жилийг ойгоо тэмдэглэхээр шийдсэн бөгөөд хэдийгээр Дэми Мур, Брюс болон охидтойгоо сайн харилцаатай байсаар байсан ч Хэминг үүнийг хүндрэл гэж хүлээж аваагүйгээс гадна, “Дэми намайг өөрийн гэр бүлдээ уриалгахан хүлээн авсан. Яг л би түүнийг өөрийн амьдралдаа оруулсан шиг” хэмээжээ.

© emmahemingwillis / Instagram

Тэдний хоёр дахь гэрлэлтийн тангараг анхныхаасаа ч илүү онцгой байлаа. Учир нь энэ удаад бидний хуримын гэрчээр бидний хайрын үр жимс болсон, биднийг аз жаргал дүүрэн гэртээ хэчнээн их хайр дүүрэн байдгийг бүхнээс илүү мэдэх Мабел болон Эвэлин хоёр охин минь байсан болохоор тэр хэмээн Эмма инстаграм хуудсандаа бичжээ.

 

Брюсын хувьд Эмма бүхий л хүлээлтээс нь давсан мэдрэмж үлдээдэг

© emmahemingwillis / Instagram

Брюс Уиллис насны ханиа хайж олоход хэзээ ч оройтдоггүй гэдгийг 57 насандаа бидэнд харуулсан билээ. Тэрээр үзэсгэлэнт эхнэрээ магтан дуулах дуртай бөгөөд түүний дэргэдээс огтхон ч хол байж чадахгүй. Эмма бид хоёрын харилцаа бол миний амьдралдаа үүсгэсэн хамгийн ер бусын гайхалтай харилцаа хэмээжээ.

© emmahemingwillis / Instagram

Эммагийн хувьд Брюсыг өөрийнх нь насны хань, бүхий л амьдралаа хуваалцах нэгэн гэдгийг сэтгэл зүрхнээсээ мэдэрдэг бөгөөд “Бид одоо ч долоо хоногт нэг удаа болзоонд явдаг хэвээр. Бас нэгэндээ аль болох их цагийг зарцуулахыг хичээдэг. Нөхөр маань намайг маш сайн дэмждэг. Бид нэгэндээ төгс тохирдог хос” гэж өөрсдийн харилцаагаа тодорхойлжээ. Энэ гайхалтай хосыг харахад сэтгэл зүрх булгилахгүй байхын аргагүй биш гэж үү?

Та жинхэнэ хайраа олоход нас хамаагүй гэдэгт итгэдэг үү? Та өөрийн сэтгэл догдлуулам хайрын түүхээ бидэнтэй хуваалцаарай.

21
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Oyun Dorjsuren

    Oyun Dorjsuren

    2020/07/18 at 10:27

    Goyo ger buliin tuhai unshlaa, Bruce, Demi Moore ch 3 goyo okhintoi saikhan ger bul, jujigchid haragddag bailaa.

  2. Saranchimeg Chagdaa

    Saranchimeg Chagdaa

    2020/07/18 at 16:52

    Юуных нь сайхан гоё хайр байдын! Шар сэмжилсэн хөгшчүүд шар сэмжилснээ ингэж нэрлэж тэнэгтэж, ийм юмнууд зөндөө. 🤮🤮

  3. Sengee Mungunzul

    Sengee Mungunzul

    2020/07/19 at 15:00

    yaj huleeheeree 57 jil bolchihdog bnaa uchnuun salj niilsen bj 10 jiliin daraa bas balairaad bj bhviidee

  4. Баярмаа Даланбуу

    Баярмаа Даланбуу

    2020/07/19 at 15:05

    svvld xairaa olood syygad saixan l amidarch bna shde . Od xvnd bx l asyydal…

  5. Byambadorj Batjargal

    Byambadorj Batjargal

    2020/07/19 at 23:47

    юмыг сайхнаар нь л хүлээж авалдаа бид бүгд л муу талтай тэр болгоныг хараад байлгүй байцгаая

  6. Батаа Ганцэцэг

    Батаа Ганцэцэг

    2020/07/20 at 00:59

    Хүний амьдралыг өөрсдийнхөөрөө дүгнэх хэрэггүй. Бусдын амьдардын өмнөөс олон юм ярьж суухаар зүгээр өөрийнхөө амьдралын асуудлыг шийдээд явсан дээр байхаа.

  7. Zundui Solongo

    Zundui Solongo

    2020/07/20 at 06:41

    Хүний амьдралыг шүүх эрх , шүүх хэрэг хэнд ч байхгүй . Өөрсдийгөө л хичээ. Бүгд хөгширнө.

  8. Chamin Luvsan

    Chamin Luvsan

    2020/07/20 at 19:20

    Shan ger bul.. Jinhen hair gedeg ene shuu.. ✊👌

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *