Түүхий тахианы махыг угаахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна

0

Тахианы махыг угаах нь хоолны хордлого үүсгэдэг нэгэн төрлийн бактер бүхий усыг гал тогооны өрөөгөөр нэг цацагдахад хүргэдэг гэнэ. Хүнсний эрүүл ахуйн мэргэжилтнүүд хоолны хордлогод өртөхгүйн тулд түүхий тахианы махыг угаахгүй байхыг зөвлөж байгаа аж. Хоол бэлтгэж байгаа хүмүүсийн талаас илүү хувь нь тахианы махаар хоол хийхийн өмнө тахианы махаа угаадаг байна. Гэвч Хоол хүнсний стандартын агентлаг олон нийтийг үүнийгээ болихыг зөвлөжээ. Учир нь тахианы махыг угаах үед үсэрсэн усан дуслуудад хоолны хордлого үүсгэдэг нэг төрлийн бактери агуулагдаж байдаг нь энэ бактерийг тархаахад хүргэдэг байна. Нэгдсэн Вант улсын Хоол хүнсний стандартын агентлаг 2014 оны Хүнсний аюулгүй байдлын 7 хоногоороо хоолны хордлого болон гэр бүлээ хамгаалах аргууд гэсэн сэдвийг онцолсон бөгөөд “Түүхий тахианы махыг битгий угаа” гэсэн компанит ажлыг өрнүүлжээ. Тус агентлаг тахианы махтай ажиллах үедээ дараах санамжуудыг баримтлан ажиллахыг зөвлөсөн байна.

1. Түүхий тахианы махыг таглаж, хөргөгчинд хийх
Түүхий тахианы махыг тагтай саванд хийж, бусад хүнсний бүтээгдэхүүн дээр шүүс нь дусахаас сэргийлж, хөргөгчний хамгийн доод талын тавиур дээр тавих.

2. Түүхий тахиаг угаахгүй байх
Тахиагаа угаахгүй шууд чанаж, шарсан ч боловсруулах үеийн халуун хоолны хордлого үүсгэгч бактерийг устгаж чаддаг.

3. Тахианы мах бэлтгэсэн сав суулгаа угаах
Тахианы мах бэлтгэхэд хэрэглэсэн сав суулга, хэрчих тавцан, хутга хэрэгсэл түүнчлэн гараа сайтар савандаж угаах хэрэгтэй.

4. Тахиаг бүрэн гүйцэт боловсруулах
Зузаан махтай хэсэгт зүсэж бүрэн болсон эсэхийг шалгах хэрэгтэй. Зүсэхэд шүүс нь тунгалаг гарах ба мах нь ямар ч ягаан өнгөгүй байх ёстой.

Өвчнөөс урьчилан сэргийлэх, хянах төвөөс хийсэн мэдэгдлээр бол хоолны хордлого үүсгэгч campylobacter бактер нь суулгалт өвчин үүсгэдэг хамгийн түгээмэл шалтгаан болдог гэнэ. Энэ бактериас үүдэлтэй хоолны хордлого нь хүндэрсэн тохиолдолд амь насанд ч хал учруулдаг аж.

Түүхий тахианы махыг угаахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна 1

Түүхий тахианы махыг угаахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна 2

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. hen gedeg ymar mergejilten ?

  2. hen gedeg ymar mergejilten ?

  3. hen gedeg ymar mergejilten ?

  4. hen gedeg ymar mergejilten ?

  5. hen gedeg ymar mergejilten ?

  6. lol

    2014/06/18 at 15:59

    Teguul ugaahgui shuud hergeluul ugaagdaad garah bakter ni hoolondoo shuud butsalhan bna shdee… tegeed shuud utgaaraa hoolnii hordlogo bolood hun amiihaa daatsiig daahgui bgaa delhiin tom ulsuudiin humuus ni uldeed jijig orniihon ni tarhia ugaalgaa chad ain….???!!!!!

  7. Батаа Байнөө

    Батаа Байнөө

    2014/06/18 at 16:16

    yag zov baigaliaaraa bh ni goe biz

  8. Батаа Байнөө

    Батаа Байнөө

    2014/06/18 at 16:16

    yag zov baigaliaaraa bh ni goe biz

  9. Батаа Байнөө

    Батаа Байнөө

    2014/06/18 at 16:16

    yag zov baigaliaaraa bh ni goe biz

  10. Батаа Байнөө

    Батаа Байнөө

    2014/06/18 at 16:16

    yag zov baigaliaaraa bh ni goe biz

  11. Зочин

    2014/06/18 at 16:23

    ugaaj archij bakteri uschuulehiin orond shuud bgaa chigeer n chanaj sharahad bakteri n ugaasaa ustana geed todoos tod bichchihsen bhad halit garchig unshchihaad setgegdel oruuldag humuusiig oiglohgui yum

  12. Зочин

    2014/06/18 at 16:25

    Тэмээ гэхээр ямаа гэдэг тэнэг Монголчуудын чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ ус хийсэн ч сэгсэрнэ. Уншаад мэдээлэл авах нэг нь чимээгүй хэрэгтэй мэдээллээ аваад гарч л байгаа, дундуур нь мэр сэр lol шиг нөхдүүд юу юугаа мэдэхгүй гар хуруу нь түрүүлж хөдлөөд золигийн жаахан бодолдоо таарсан юм бичиж суух__

  13. ZOCHIN NEG YUM HELEY

    2014/06/18 at 17:38

    .imgoverlay a .overlay {
    background: none repeat scroll 0 0 #49bdce;
    }

    ene haraal edsen hover in ongoo tanai site bolchih tehuu nud aimar owtgoh yumaa Ongoguu bsn n dr

  14. Зочин

    2014/06/18 at 17:51

    yadaj bhad mahnii une nemegdeed tengert hadchihsan. mongolchuud odoo urdaas orj irsen tahianii mahaar l goloo zogooj bna daa zailuul. tegsen ene n iim ih hortoi ed bh ch gej dee

  15. Зочин

    2014/06/18 at 19:08

    niitlelee zuv bichmeer yumaa garchihns ni ehleed l yamarch utga alga tuuhii tahia gej yu bdagn. tahiani tuuhii mah gd bichchih tehuu. iim nairuullaggui teneg bichverg chini huuhduud unshd yag ene buruu baidlr yriad ba.

  16. Зочин

    2014/06/19 at 00:26

    er n honi uhriin mahaa hool hiiheesee umnu ugaadag biluu? tegeed l bodood uzeh heregtei yum bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *