Үнэртэй ус цацахад төгс тохирох 4 цэг болон хэзээ ч түрхэж болохгүй 4 цэг

2

Бид үнэртэй ус сонгохдоо тогтцыг нь ч мөн хамааруулж сонголтоо хийдэг. Гэхдээ тэдгээр гайхалтай сүрчигнүүдийг илүү удаан бас тод үнэртүүлэхийн тулд тодорхой цэгүүдэд цацах ёстой бөгөөд үүнийг мэдэж авснаар арьс эмзэглэх, загатнах зэрэг асуудлыг зэрэг шийдэж болно. Үнэртэй усыг судасны хүчтэй цохилох хэсэгт түрхэх хэрэгтэй бөгөөд энэ нь гайхалтай үр дүнтэй байх болно. Ингээд дуртай үнэртнээ биеийнхээ аль хэсэгт түрхэх ёстойг мэдэж авцгаая.

Өвдөгний арын хонхорхой (тахим)

© Long Truong / unsplash.com

Өвдөгний ард үнэртэй ус цацна гэхээр эхэндээ дасахад хэцүү байх боловч маш үр дүнтэй гэдгийг нь та мэдрэх болно. Мэдээж тэнд судасны цохилт маш хүчтэй байдаг. Бүр илүү үр дүн мэдрэхийг хүсвэл усанд орж гарч ирснийхээ дараа биеэ тослоод дараагаар нь сүрчгээ цацаарай.

 

Гуяны дотор хэсэг

© depositphotos.com

Үнэртэй усыг эмзэг эрхтнийхээ ойр орчимд цацах аюултай ч гэсэн гуяны дотор хэсэгт маш анхааралтай цацаад үзэх хэрэгтэй. Тэр хэсгийн дулаан нь үнэртний үнэрийг нэмэгдүүлж өдрийн турш үнэрээ хадгалахад туслах болно. Нэмж хэлэхэд хэн нэгийн тэврэхэд нөгөө хүндээ үнэртнээ нааж үлдээхгүй байх давуу талтай.

 

Хөхний завсар

© ROBYN BECK/AFP/East News

Цээж ил гарсан хувцас өмсөх гэж байгаа бол мэдээж тэрхүү ил гарсан хэсэгтээ үнэртэн цацах хэрэгтэй. Энд түрхэхэд бугуйд түрхсэн шиг үр дүнтэй биш ч сүрчигний барилтыг удаашруулж өгөх болно.

 

Гэдсэн дээр

© depositphotos.com

Бэлхүүс гарсан хувцас өмссөн үед тохиромжтой. Энэ хэсэгт түрхсэн үнэртэн бүх л шөнийн турш танаас сэнгэнэн үнэртэх болно.

 

Үнэртнийг суга руугаа цацаж болохгүй

© shutterstock.com

Суга хэсэгт хөлсний булчингууд идэвхтэй байдаг учир үнэртэй усны нэгдлүүдтэй урвалд орж арьс загатнаж, мэдрэг болдог. Ийм шалтгаанаар энэ хэсэгтээ үнэртэн түрхэхээс зайлсхийх хэрэгтэй.

 

Бикини хэсгийн ойр орчимд цацаж болохгүй

© A Fish Called Wanda / Metro-Goldwyn-Mayer

Хэрэв эмзэг эрхтнийхээ ойр орчимд үнэртэн цацвал тухайн хэсгийн арьс хуурайших аюултай. Мөн энэ хэсэг маш эмзэг учраас арьсанд үрэвсэл үүсэх магадлалтай.

 

Нүдтэйгээ ойрхон цацаж болохгүй

© Karoline Soares / unsplash.com

Нүдний эргэн тойронд үнэртэн цацахыг хориглоно. Спирт агуулсан үнэртэн нүдэнд маш аюултай гэмтэл үүсгэх боломжтой.

 

Гар руугаа цацахгүй байх

© shutterstock.com

Үнэртэн цацах ёстой хамгийн алдартай хэсэг бол бугуй болохоос гар биш юм. Мөн л спирт агуулсан үнэртэй ус арьсыг хуурайшуулж гэмтээхээс гадна бүр цус шүүрэхэд ч хүргэж болзошгүй юм.

44
ГайхмаарГайхмаар
21
ГоёГоё
11
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Nandin Erdene

    Nandin Erdene

    2020/08/04 at 14:35

    Dawgui ee bas

  2. Zaya Monhbayr

    Zaya Monhbayr

    2020/08/05 at 17:15

    М. Нандин-Учрал мэдээд ав😂

  3. Энх Үүш

    Энх Үүш

    2020/08/05 at 18:14

    Галбадрах Эрдэнэбилэг eej gdesrvge tsatsaad bn gd shoolod bsn zow bsn bn shd🤣🤣🤣

  4. Æñükkæ Áñükk

    Æñükkæ Áñükk

    2020/08/05 at 20:08

    Anu Jinn ci mdj awac

  5. Сувд-эрдэнэ Д.

    Сувд-эрдэнэ Д.

    2020/08/06 at 09:26

    ы

  6. Ж. Хулан😇👌

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *