Английн дээдсийнхний ер бусын дэгжин малгайнууд

0

Английн дээдсийнхний ер бусын дэгжин малгайнууд1711 оны 8-р сарын 11-нд Английн нийслэл Лондон хотоос баруун тийш 40 орчим километрийн зайд орших Аскот хотод нэгэн морин тойруулга нээгдсэн нь өдгөө Английн хамгийн алдартай морин тойруулгуудын нэг болсон түүхтэй. Жил бүрийн 5-р сараас 10-р сарыг хүртэлх хугацаанд мөн өвлийн саруудад ч Аскот Рейскоурс /Ascot Racecourse/ нэртэй тус морин тойруулгад нэр хүндтэй морин уралдаанууд олноор болдог бөгөөд морин уралдааны үеэр болдог нэгэн алдартай үйл явдлын талаарх товч мэдээлэл болон түүнтэй холбоотой гэрэл зургуудыг энд нийтэлж байна. Аскот Рейскоурст болдог Рояал Аскот /Royal Ascot/ хэмээх энэхүү үйл явдал бол Европын хамгийн алдартай уралдааны цуглаан юм. Уг морин тойруулга анх нээгдсэн цагаас эхлэлтэй энэхүү цуглааныг тухайн үед Британий хатан хаанаар заларч байсан Анне /Anne/ санаачилснаас хойш өнөөг хүртэл зохион байгуулагдаж байгаа аж. Рояал Аскотын долоо хоногийн үеэр 2-р Элизабет болон Уэльсын ханхүү тэргүүтэй Британий дээдсийн гэр бүлийн бусад гишүүд морин тэргээр морилон ирдэг байна. Энэхүү цуглаанд ирэгсдэд хувцаслалтын шаардлага тавьдаг ба эмэгтэйчүүд нүцгэн бэлхүүс, мөрөө ил гаргаагүй, тодорхой урт болон стиль бүхий даашинз, малгай өмсөх ёстой байдаг бол эрчүүд хар эсвэл саарал өнгийн хослол, цилиндр малгай өмсөх учиртай байдаг аж. Жил бүр 300,000 орчим орчим зочдыг Аскот хот руу ирэхэд хүргэдэг энэхүү алдарт цуглааны зочид эмэгтэйчүүдийн өмсдөг дэгжин хээнцэр, онцгой содон малгайнуудын зургийг үзэж сонирхохыг урья.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *