iPhone 5S гар утасны анхны нууц зургууд

0

iPhone 5S гар утасны анхны нууц зургуудiPhone ухаалаг гар утасны зургаа дахь үе iPhone 5 гар утас 2012 оны сүүлээр Дэлхийн улс орнуудад худалдаанд гарснаар дараагийн загвар буюу уг гар утсыг сонирхогчдын нэрлэж байгаагаар iPhone 5S-ийн талаарх үй олон таамаглалууд ар араасаа хөврөх болсон. Apple брэндийн ухаалаг гар утасны шүтэн бишрэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа шинэ загварын анхны нууц зургуудыг тус брэндийн тухай мэдээ, цуу ярианы Macrumors сайт нийтэлснийг та бүхэнд толилуулж байна. Тэдний энэхүү зурагт iPhone 5S гар утасны нүүр болон арын тагийг авсан байдлаар авсан дүрс харагдаж байгаа ба эндээс харахад батарейны багтаамж илүү их болсноос гадна арын камерын хувьд шинэ нэмэлт ЛЕД флэш системтэй болсон байна. Түүнчлэн зурагт харуулснаар iPhone 5S ухаалаг гар утас А7 чиптэй болох нь харагдаж байгаа юм. Гэхдээ үүнтэй зэрэгцээд iPhone 5S гар утас А7 бус А8 чиптэй байх болно гэсэн яриа ч байгаа билээ.

iPhone 5S-ийн загвар /зүүн/, iPhone 5 /баруун/
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *