Амьдралын эрүүл хэв маягийн талаарх 10 буруу ойлголт

2

Амьдралын эрүүл хэв маягийн талаар та өөрийгөө боломжийн мэдлэгтэй гэж ойлгож яваа байх. Жишээ нь: өглөө болгон гүйх, тогтсон нэг цагт хоол идэх, амттанаас татгалзах, ус их уух … Энэ бүх дүрэм үнэхээр бодит уу?

Эртнээс өөрчлөлт хийх ёстой буруу ойлголтуудыг танд танилцуулахаар шийдлээ.

10. Өдөрт 8 цаг унтах

Нойр судлалын Америкийн академийн судалгаанаас харахад, хүн өдрийг эрч хүчтэйгээр өнгөрөөхөд 7 цагийн нойр хангалттай гэж үзжээ. Энэ хугацаанд хүний бие махбодь эрч хүчээ бүрэн сэлбэж чаддаг ажээ.

 

9. Өглөөний цай өег байх ёстой

Өглөөний цай өег байх эсэх нь тухайн хүний бие махбодиос шалтгаална, үнэн хэрэгтээ хүн үнэхээр идэхийг хүсэж байвал л идэх хэрэгтэй. Тийм учраас өглөө хоолойгоор хоол давахгүй байвал өөрийгөө зовоох хэрэггүй, аяга ус уучихаад л гар.

 

8. Өглөөгүүр гүйх

Гүйх нь өглөө ч тэр, орой ч тэр эрүүл мэндэд тустай. Тиймээс өглөө гүйх чадалгүй байвал өөрийгөө гүйлтээр зовоох хэрэггүй. Өглөөний гүйлтээс өмнө бие махбодийг бүрэн сэргээсэн байх ёстой, дараа нь хооллоно, хоолоо шингээж 40 минут болно, эцэст нь биеийн тамираар хичээллэж болох юм. Эс бөгөөс огцом хөдөлгөөн хийснээр ухаан алдах, толгой өвдөх эсвэл зүрхний хэмнэл алдагдаж болзошгүй.

 

7. Амттанаас татгалзах

Амттан нь тархины үйл ажиллагаанд нэн чухал, амттанд глюкоз агуулагддагийг мартаж болохгүй. Тийм ч учраас амттанаас ор тас татгалзаж огт болохгүй. Сахарын хэрэглээгээ л багасгахад хангалттай. Жишээ нь, цэвэр тараг уу, сахаргүй цай уу, чихрийн оронд хатаасан жимс ид.

 

6. Сөхөрч унатлаа бэлтгэл сургуулилт хийх

“Маргааш өглөө нь босоход ямар ч өвчин мэдрэгдэхгүй байгаа бол дасгалаа муу хийжээ”. Харин ч эсрэгээрээ, булчинд өвчин орсон бол хэт их ачаалал авсны шинж. Булчин өвдөж байгаа нь булчингийн эсийн жижиг гэмтлүүд бий болсныг илтгэж байгаа хэрэг. Энэ тохиолдолд өвчин бүрэн арилтал хүлээх хэрэгтэй.

 

5. Хоолны үеэр ус уухгүй байх

Ус хоол боловсруулах үйл явцад нэн шаардлагатай. Шингэн дутагдвал гэдэс шүлснээс шингэнээ нөхнө. Тийм учраас хоолны үеэр ус уух ёстой бөгөөд ууж болно, гэхдээ багахан хэмжээгээр. Ус ууснаар гэдэс ходоодны үйл ажиллагааг дэмжиж хоол шингэх үйл явцыг хөнгөвчилнө.

 

4. Тогтмол нэг цагт хооллох

Хэрвээ өлсөөгүй бол идэх цаг нь болчихлоо гээд чихээд байж болохгүй. Хамгийн гол дүрэм – өлсөхөөрөө л ид. Таны бие махбодь өөрөө хоол идэх цагаа танд хэлнэ. Хэмжээний хувьд, өдрийн идэх хэмжээг 5-6 хэсэгт хуваана.

 

3. Хоол идэх бүртээ шүдээ угаах

Хүн өдрийн турш хүчиллэг хоол иддэг байна: нимбэгтэй цай, давстай хоол, салатны амтлагч зэрэг. Эдгээр хүчил шүдний эмалийг гэмтээдэг. Хоол идсэний дараа шүдээ угааснаар асуудлыг улам л хүндрүүлнэ. Үүнээс гадна байнга шүдээ угаах нь буйлны гэмтэлд хүргэж цус гаргадаг. Тиймээс өглөө, оройдоо л шүдээ угаах нь зөв болж таарлаа.

 

2. Гурилан бүтээгдэхүүнээс татгалзах

Талханд хүний бие махбодид нэн чухал хүнсний ширхэглэг агуулагддаг, биеэс холестерин, хүчлийг гадагшлуулах үйлчилгээтэй. Мөн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. Талх чихээд байх хэрэггүй: өдөрт 200 г талх идэхэд л хангалттай.

 

1. Өдөрт 2 литр ус уух

Өдөрт уух усны хэмжээ нь таны биеийн жинд зохицох ёстой: 300мл/кг. Мөн цаг агаарын байдал, агаарын чийгшил, спортоор хичээллэж байх үеийн хөлрөх байдлыг тооцно.

Усны тэнцвэрт байдлыг хангахын тулд цай, кофе, шүүс зэргийг уух боломжтой.

28
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Galya Yondon

    Galya Yondon

    2017/12/29 at 18:20

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *