Хүмүүсийн тэр болгон анзаарч хараагүй, фотошопын алдаатай 18 киноны постер. Холливудын хит кино гэхэд постерыг арай л халтуурджээ…

4

Та Холливуд гээд л байдаг! Тэнд л ажлыг яаж зөв хийдгийг мэддэг гэж та бодож байна уу? Тэд киноны ямар инээдтэй постер хийснийг нь хар л даа! Photoshop гэх программ бий болсноос хойш өнөөг хүртэл тусгайлан сургагдсан мэргэжилтнүүд шинээр гарч байгаа киноны зурагт хуудсуудыг хийж байна. Заримдаа ч тэдний бүтээл бүр арай л “халтуурдсан” нь илт. Зүгээр ч нэг захын кино биш, холливудын хит гэдгийг анхаараарай!

Юуны тухай яриад байгааг харцгаая – хөгжилтэй, заримдаа бүр арай бүдүүлэг гэмээр. Ямартай ч цугтаа инээцгээе.

1. Going the Distance, 2010

Энэ зургийг харахад Дрю Берримор гайхалтай урт гартай юм байна. Түүний гарыг та сайн ажиглаж хар даа. Ямар байдлаар явсаар байгаад бүсгүйн гар залуугийн мөрөн дээр ирэн вэ? Далдын хүч үү?

 

2. The Dark Knight, 2008

Энэ постеын хамгийн чухал хэсэг нь тэгш хэмд байгаа юм. Үнэхээр сүртэй харагдаж байгаа нь эргэлзээгүй, гэхдээ та сайтар ажиглаж хар даа – Бэтмен шөнийн хотыг харахад ямар байна? Тэр яг цонхны хүрээн дээр очоод тулаад зогсчихсон байгаа болохоор хотыг бүрэн харж чадах уу?

 

3. The Accidental Husband, 2008

Ума Турманы баруун гар тохойгоороо хэрхэн нугарсан байгааг хар даа. Үнэхээр ийм гартай юм уу? Эсвэл түүний гар биш байх?

 

4. Tomb Raider, 2018

Постер үзэгчдийн анхаарал, сонирхлыг татахуйц болсон нь үнэн – тэр ямар чадварлаг эргэж харав аа? Гэхдээ та сайтар ажигла даа – жүжигчин Алисия Викандер анаашны нэг төрөл үү гэмээр сэтгэгдэл төрнө, түүний хүзүү мэдэгдэхүйц урт юм уу даа? Тийм ээ, эргэлзээд байх юм алга – насанд хүрсэн хүмүүсийнхээс хамаагүй урт байна. Эвгүй санагдаж байна уу?

 

5. Logan, 2015

Энд бүх зүйл зохицож байна. Кино нь ч мундаг, бас постер нь ч бас муугүй болж. Та бяцхан охины гарыг хараарай, ялангуяа хурууных нь уртыг. Хэрвээ энд Логаны гар байхгүй байсан бол… Төсөөлөл ямар байна?

 

6. Need for Speed, 2014

Өнгөц харахад бүх зүйл хэвийн санагдана. Гэхдээ нэг “но” бий. Нүүрэнд зогсож байгаа Аарон Полын өндөр – 173 сантиметр. Иможен Путс (баруун талд)-ын өндөр – 168 см. Доминик Купер (зүүн талд)–ийн өндөр – 177 см. Кид Кади (арын хэсэгт)–ийн өндөр – 174 см.

Юу гэх гээд байгааг та бараг өөрөө ойлгочихсон болов уу? ТЭГЭХЭЭР МАШИНУУД НЬ ЯАСАН БАЙХ УУ? Машинууд нь уралдааны тоглоомон машинууд (картинг) болж таарч байна уу? Харин гол дүрийн баруун чихний ойролцоо ардхан талд нь холгүй нисэж байгаа нисдэг тэрэг. Зүгээр л тоглоомон, зайгаар ажилладаг алсын удирдлагатай байх.

 

7. Gulliver’s Travels, 2010

Энэ киноны постерыг хариуцаж хийсэн мэргэжилтэн Жек Блэк ямартай ч аймшигтай харагдах ёстой гэдгийг сайн ойлгожээ. Гэхдээ дахин зураг авалт явуулахгүйгээр яаж аймшигтай харагдуулах вэ? Амархан. Жүжигчний амыг зүгээр л томсгож дугуйлаад л, шүд, хэлийг нь авчихад болно.

 

8. Spread, 2009

Эштон Катчерийн биеийг өөр хүнийхээр сольсон юм шиг сэтгэгдэл танд төрж байна уу? Эсвэл түүний толгойг өөр биетэй нийлүүлчихсэн ч юм шиг.

 

9. Bangkok Dangerous, 2008

Николас Кейж гартаа буугүйгээр шилэнд сумны нүх гаргаж чадна! Ер нь ингэхэд буу нь хаачсан юм бол оо? Гарынх нь байдлыг харж байхад буу барьж байгаа нь илт хэнд ч ойлгогдохоор байна. Яарч сандраад зүүн гараа хүрмийнхээ энгэрийн халаас руу шургуулж (ямар нэгэн зүйл нуусан бололтой), нуусан зүйлээ гаргаж иртлээ хоосон буугаар ч гэсэн итгэлтэй гэгч нь буудаж орхиё гэж боджээ.

 

10. Harry Potter and the Deathly Hallows: Part 1, 2010

Харри, шидтэн болохоор л хүссэнээ хийж байгаа юм – нэгэн зэрэг галт тэрэгний гадна болон дотор нь байж чаджээ. Та түүний толгойны дээд хэсгийг хараарай – түүнийг зүгээр ч нэг аугаа их шидтэн гээгүй бололтой.

 

11. Ready Player One, 2018

Урт хөл – мэдээж нэг их сүртэй юм биш л дээ, гэхдээ энэ залуугийн хөл биеийн нийт уртын 75%-ийг эзлээд байна уу, үгүй юу?

 

12. Spider-Man 2, 2004

Холливудад киноны постерын зураг авалтанд гарын адил урттай орлон тоглогч урьдгийг та мэдэх үү? Энэ удаад танд орлон тоглогч Кирстен Данстыг танилцуулж байна. Тэдний тэврэлтийг өөрөөр юу гэж тайлбарлах уу? Түүний гар тохойгоороо хаана нугарахыг та нүдээрээ баримжаалаад хар даа, мөн жүжигчний мөрнөөс тохой хүртэлх зай, тэгээд цаашлаад хүн-аалзны мөр хүртэл. Энд хэмжээсний нэг л гажиг байгаа биз дээ?

 

13. Hall Pass, 2011

Хэрвээ энэ гар Оуэн Уилсоных бол бидэнд дараах хоёр онол гарч ирж байна:

  1. Түүний гарыг 20 зөгий хатгаад хавдчихсан
  2. Жүжигчин камераас 3 метрийн зайд зогсож байгаа, тэгээд Оуэн Уилсоны гар 3 метрийн урттай.

 

14. Godzilla: King of the Monsters, 2019

Энэ постероос болоод бүхэл бүтэн шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийсэн гэхэд буруудахгүй, тэд хэд хэдэн санал дэвшүүлсэн. Гол асуудал бол: далай, тэнгисийн голд зогсож байгаа Годзилла усан дээр яаж зогсож чадаад байна?

 

15. Mamma Mia!, 2008

Бас нэгэн “алисия хэв маягийн зураг авалт”. Аманда Сайфредийн хүзүүнд олон ч динозаврууд атаархана даа.

 

16. 300, 2007

Хаан Леонид үнэхээр агуу хүн, тэр сэлмээ заавал гартаа атгах албагүй. Леонид зэвсэгтэйгээ зохицох бус харин зэвсэг нь Леонидод зохицно.

 

17. The Accidental Husband, 2008

Энэ киног дахиж хөндөхгүй гэж бодож байсан юм. Тэгсэн үгүй юм аа. Колин Фёртын зүүн гарын шууг хараарай. Аманда Сайфредийн хүзүүний уртаас хэдхэн сантиметр аваад түүнд бэлэглэчих юмсан. Тэгэхгүй бол арай л богино юм аа.

 

18. Street Kings, 2008

Киану Ривз бүгдийг ойлгож уучилна. Бууны гох дээр дарахгүйгээр буудаж байгааг ч тэр уучилж чадна. Тэр хуруугаа бууны гох руу шургуулахыг ч оролдоогүй байгааг харж байна уу? Гудамжны жинхэнэ хаан л ингэж чадах болов уу?

124
Ха ХаХа Ха
37
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
7
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *