
Фотошоп – хошин шогийн мэдрэмжтэй чадварлаг хүний гарт очвол олон хүнийг баясгаж чадах хэрэгсэл юм. Уг программыг зөвхөн өөрт ашигтайгаар хэрэглэх нь нүгэлд тооцогдоно – энэ бол жинхэнэ уйтгартай явдал. Үүнийг өнөөдрийн нийтлэлийн эзэд ухаарч ойлгожээ.
Фотошопын мастер Жеймс Фридман – Лондонгийн график дизайнер бөгөөд хошигнол, егөөдлийг бүхий л талаас нь мэддэг нэгэн гэлтэй. Тэрээр дагагчдынхаа муухан сэтгэл санааг хөгжөөж эхлээд удаж байна. Засуулахаар ирүүлсэн гэрэл зургуудыг стандарт бус байдлаар “сайжруулалт” хийх байдлаар л даа. Харахад энгийн мэт боловч цаанаа хэдэн ч утга санаа агуулж байгаа нь таашгүй. Өөрийнх нь гэрэл зургийг эвдсэн гэж дагагчид нь гомддог болов уу гэж үү? Мэдээж үгүй. Стандарт бус хандлага, хошигнох мэдрэмжээс нь болоод л хүмүүс чухам Фридманд хандах нь нэмэгдсээр л байна.
Муугүй гэрэл зураг дарсан юм, гэхдээ бүсгүйчүүдийн ард байгаа зурагтыг авч болох уу?

Сайн уу, Жеймс. Гэрэл зураг дээрх наймаалжийг арай илүү амьд харагдуулж болох болов уу? Энэ удаад зурагтайгаа нэг л зохицохгүй харагдаад байх юм

Үүнээс илүү амилна гэж юу байх вэ дээ?
Миний толгой дээр титэм нэмж болох уу? Гүнж шиг харагдмаар байна

Парист аялж байхдаа авхуулсан энэ гэрэл зураг надад их таалагддаг юм. Гэхдээ тэр урт төмрийг авч болохоор байна уу?

Би өөр дээрээ хичээнгүйлэн ажилладаг, гэхдээ л үр дүндээ сэтгэл дундуур байх юм. Миний биеийг бүсгүйчүүдэд таалагддаг галбиртай болгож өөрчлөөд өгөөч

Энэ бол найз нартайгаа авхуулсан гэрэл зураг байгаа юм. Тэд миний урт үсийг шоолоод болдоггүй ээ. Надад туслаач. Би зүүн гар талд нь байгаа юм шүү

Өшөө авч байгаа бол авсан шиг авах хэрэгтэй. Одоо хэнээс ч дутахгүй дууны хамтлаг болж чаджээ.
Энэ гэрэл зураг надад их таалагддаг, гэхдээ хотыг арай илүү тодруулаад өгч чадах уу?

Сайн уу, Жеймс. Найзуудтайгаа зул сарын баярын гэрэл зураг даруулсан юм. Гэхдээ найзын маань гар нэг л эвгүй гарчихжээ

Жеймс, сайн уу? Миний гарыг засаж чадах уу? Нэг л эвгүй харагдаад байгаа биз дээ?

Найз залуутайгаа цуг авхуулсан энэ гэрэл зураг надад их таалагддаг юм. Гэхдээ би түүний хуруунаас барьсан нь зургийг гутаагаад байх шиг. Тэр хэсгийг авч болох уу?

Сайн уу, Жеймс, нөхрийн маань толгойг хэвийн хэмжээтэй болгож болох уу? Тэр хамгийн ард малгайтай сууж байгаа нь шүү

Сүйт бүсгүйн маань царай нэг л айдастай, гар нь юу юугүй салаад унах гэж байгаа юм шиг харагдаж байна. Илүү өөрийнхөөрөө байгаа юм шиг засаад өгөөч

Сайн уу, Жеймс. Намайг энэ гэрэл зураг дээр илүү аюултай харагдуулаад өгөөч

Найз залуу маань өөрийгөө энэ гэрэл зураг дээр хамаагүй хөгшин гарч гээд байгаа юм. Чамайг сайхан засаад өгч чадна гэдэгт найдаж байна шүү

Харамсалтай нь Жеймс сүүлийн үед хөгжилтэй фотошоп бүтээлдээ төдий л их цаг гаргаж чадахгүй байгаа ажээ. Түүний шинэ бүтээл өөрийнх нь сошиал хуудаст ойр ойрхон гарч ирэхээ больсон гэдэг.
Магадгүй уран бүтээлч залуу шинэ төсөл дээр ажиллаж эхэлсэн байж болох бөгөөд үүндээ илүү их цаг зарцуулж байгаа болов уу. Ямар ч тохиолдолд, Жеймс бусдын сэтгэл санааг өөдрөг байлгах үйлсэд өөрийн чадлаар хүчин зүтгэсээр л байна.







