
Израилын зураач Иегуда Девир манай эрин үеийн хамгийн алдартай комик зураач гэж зоригтой хэлмээр санагдаж байна. Тэрээр уран бүтээлээрээ гэр бүл, гэрлэлт, эцэг эх байхын гайхамшгийг өгүүлдэг: олон жилийн турш гэр бүлийн амьдрал ямар болохыг бодитоор харуулсаар иржээ.
Бид түүний амьдралыг гэрлэлтээс өмнө болон дараах үе хүртэл сайн мэднэ. Бид Иегудагийн гэргий Майягийн эхний болон хоёр дахь жирэмслэлтийн үйл явцыг ч гадарлана. Түүний бүтээл олон хүнд таалагддаг. Учир нь тэрээр ямар ч хачиргүйгээр бодит амьдралыг дүрсэлдэг тул хүн болгонд дотно санагддаг юм.
Бид дуртай үедээ эхэлж чадна

Гэр бүлийн авто караокэ

Үлгэрийн цаг

Өлгүүр ашиглаж бай

Нусны алчуур

Харин эндээс Иегуда, Майя хоёр анхныхаа хүүхдийг яаж тэсэн ядан хүлээж байсныг сонирхож болно.
Баригдав уу?

Бяцхан Геркулес

Их цэвэрлэгээ

Дэлхий усанд автаж байна

Түймэр!

Эндээс хүүхэдтэй болсноос хойш зураачийн амьдралыг сонирхон үзээрэй.
“Top Gun: Maverick” кино үзсэний дараа

Шилдэг эцэг эх

Тэд зодолдож л байг

Олон давхар хувцас

Харамсалтай нь Иедуга одоо үнэндээ олон зураг бүтээж чадахгүй байгаа юм, яагаад гэдэг нь ч ойлгомжтой – 2 хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд цаг их орж байгаа. Зураач саяхан өөрийн постоор энэ тухай ч дурдаж: “Залуучууд аа, бид алга болоогүй шүү, бид хоёр хүүхдүүддээ илүү цаг зарцуулж байгаа юм” гэжээ.







