Нэг ч төгрөг зарахгүйгээр өөртөө хөрөнгө оруулж, бие махбодоо сайжруулах 8 арга

0

Зарим тохиолдолд эрүүл мэнд, гоо сайхны үнэтэй бүтээгдэхүүнд асар их хөрөнгө мөнгөө зарцуулж байж хүссэн үр дүндээ хүрэх мэт санагдах нь бий. Гэвч үнэн хэрэгтээ хүссэн үр дүндээ хүрэхийн тулд үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэхээс илүүтэйгээр амьдралын зөв хэв маягтай байх нь зөв сонголт болдог ажээ. Манай сайт уншигч танд нэг ч төгрөг зарахгүйгээр өөртөө хөрөнгө оруулалт хийх боломжуудыг хүргэж байна.

1. Давхар эрүү арилгах дасгалууд

Depositphotos.com

Дасгал 1:

  • Толгойгоороо арагшаа гэдийж тааз руу харна.
  • Эрүүний доод хэсэгт даралт мэдрэгдэх хүртэл гэдийнэ.
  • Даралт мэдрэгдэж эхлэхэд тухайн байрлалаа 10 секунд бариад анхны байрлалд орно.

Дасгал 2:

  • Толгойгоороо арагшаа гэдийж тааз руу харна.
  • Толгойгоо баруун тал руу эргүүлнэ.
  • Доод эрүүгээ урагшаа сунгана.
  • Уг байрлалаа 10 хормын турш барина.
  • Анхны байрлалд орсны дараа уг дасгалыг зүүн тал руу давтан гүйцэтгэнэ.

 

2. Кофены шаараар биеэ үрэх

© Depositphotos.com

Амттай кофе ууж сэргэсний дараа шаарыг нь гар доорх багахан хэмжээний орцыг ашиглан гуужуулагч болгон хэрэглэх боломжтой. Гуужуулагч бэлтгэхэд:

  • 2 халбага кофены шаар
  • 1 халбага элсэн чихэр
  • 1 халбага оливын тос шаардлагатай.

Дээрх орцыг бэлтгэсэн бол бүгдийг нь сайтар хутгаж холиод шүршүүрт орох үедээ арьс гуужуулагч болгон хэрэглээрэй. Ингэснээр хөгшрөлт удааширч, целлюлит багасч, цусны эргэлт сайжирдаг ажээ.

 

3. Гэртээ байгаа эд зүйлсийг дасгалын хэрэгсэл болгон ашиглах

© Depositphotos.com, © AlLes / Pixabay.com

Фитнесст хийж болох дийлэнхи дасгалыг зориулалтын төхөөрөмжгүйгээр гэрт байх эд зүйлсээр орлуулан хийх боломжтой байдаг ажээ. Хэдийгээр зааланд бэлтгэл хийж буй мэт мэдрэмжийг авч, бүрэн дүүрэн бэлтгэл хийж буй мэт сэтгэгдэл төрөхгүй ч хичээл зүтгэл гарган дасгалаа гүйцэтгэвэл үр дүн нь ижил байх нь гарцаагүй. Савтай усыг гантел болгон ашиглах гэх мэтээр дасгалуудыг орлуулан гүйцэтгэх боломж бүрэн бий.

 

4. Интернэт хичээл үзэж бэлтгэх хийх

© Depositphotos.com© Depositphotos.com

Интернэтэд асар олон төрлийн үнэ төлбөргүй хичээлүүд бий. Гагцхүү та өөрийн амьдралын хэв маяг, зорилгод нийцсэн хичээлийг сонгон үзэх хэрэгтэй.

 

5. Чихрийн вакс ашиглан биеийн илүүдэл үсээ авах

© RavenaJuly / Shutterstock.com, © Depositphotos.com

Салон орж бүтэн биеийн вакс хийлгэх цаг завгүй яваа үед сахлын xутга эсвэл чихрийн вакс танд туслах нь гарцаагүй. Тухайлбал чихрийн ваксын ямар нэгэн нэмэлт зардалгүйгээр гар доорх материалуудыг ашиглан хийх боломжтой гэдгээрээ онцлог. Чихрийн вакс хийхэд:

  • 2 аяга элсэн чихэр
  • Аяганы ¼ хэмжээтэй нимбэгний шүүс
  • 2 халбага ус
  • 1 халбага давс шаардлагатай.
  • Бүх орцыг зөөлөн гал дээр хайлуулж, шаргал өнгөтэй болтол хутгаж бэлтгэнэ.

Вакс түрхэхийн өмнө арьсаа сайтар цэвэрлэж, арьсаа гуужуулж, чийгшил арилгагч түрхэж, арьсаа бага зэрэг тосолсон байх шаардлагатай. Түүнчлэн вакс түрхэхдээ хэт халаахгүй байхыг зөвлөж байна.

 

6. Бүжиглэх

© Africa Studio / Shutterstock.com

Бүжиглэх үед хүний биеийн булчин бүрэн ажиллаж, калори шатаах үйл явц идэвхжиж байдаг. Мөн бүжиг нь булчин чангалж, жингийн зөв хуваарилалтыг бий болгон нуруу цэх болгохоос гадна хүн хоорондын харилцааг ч бий болгодог гэдгээрээ онцлогтой.

 

7. Мөсний ач тус

© Depositphotos.com

Мөсийг өдөр тутмын гоо сайхны арчилгаанд хэрэглэх хэд хэдэн арга бий. Тухайлбал мөсийг нүдний доод хэсэгт 10-15 минутийн туршид зөөлөн үрж зовхины хаван хөөх боломжтой. Мөн арьсны нүхжилтийг дээрх аргаар агшааж, үрэвсэл намдаах ч боломжтой. Арьсыг мөсөөр үрэхэд нүүр орчмын цусны эргэлт нэмэгдэж, арьс илүү толигор болдог ажээ.

 

8. Ор хөнжлийн цагаан хэрэглэлээ тогтмол угааж хэвших

© sruilk / Shutterstock.com

Шөнийн турш ор дэрний уут, хөнжлийн даавуу хүний арьстай хүрэлцэж, арьсанд хуримтлагдсан хир, тос, нян зэргийг өөртөө шингээж, батга гарах шалтгаан болж байдаг билээ. Энэ шалтгаанаар арьсан дээр гарсан батганаас салах хамгийн энгийн арга бол цагаан хэрэглэлээ тогтмол угааж хэвших явдал юм.

Танд мөнгө зарахгүйгээр өөртөө хөрөнгө оруулдаг арга бий юу? Хэрэв тийм бол сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

7
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *