Уургийн дэглэм: хурдан турна, ямар ч гаж нөлөөгүй, эрч хүчээр сэлбэгдэнэ, өлсөх мэдрэмж төрүүлэхгүй

3

Уургийн дэглэмийг хамгийн үр дүнтэй гэлцдэг: хурдан турна, ямар ч гаж нөлөөгүй, эрч хүчээр сэлбэгдэнэ, өлсөх мэдрэмж төрүүлэхгүй. Энэ төрлийн дэглэмийг тэнцвэртэй гэж үзэх үү? Энэ бол өөр асуудал болоод ирнэ. Тийм ээ, бие махбодийн авах нүүрс ус болон өөх тосны хэмжээ багассанаар тэр хэмжээгээр авах амин дэм, эрдэс бодисын хэмжээ ч буурна. Гэхдээ уг дэглэмийг удаан хугацаагаар бариагүй тохиолдолд санаа зовох зүйлгүй. Энэ л шалтгаанаар та бүхэндээ уургийн дэглэмийн нэгэн хувилбарыг танилцуулж байна – залхуу хувилбар.

Уг хувилбарыг зөвхөн тамирчид л сонгодог гэдэг ойлголт буруу юм. Бүх насны, өөрийн хувьд илүүдэл жинтэй гэж үзсэн бүх хүмүүст зориулагдсан. Хэрвээ та жингээ хасах үйл явцыг богино хугацаанд харахыг хүсэж байгаа бол уургийн залхуу дэглэм танд зориулагджээ. Яагаад уг дэглэмийг “залхуу” гээд байна вэ? Яагаад гэвэл цэс нь хоёрхон хоолноос л бүрдэнэ: байнга хоол хийх хэрэггүй бас төрөл бүрийн хүнсэнд ч мөнгөө үрэх шаардлагагүй.

3 өдөр, 2 хоол, хасах 5 кг

Ингээд гурван өдөр идэх 2 хоолыг нэг дор урьдчилан бэлдэнэ. Хоолоо хөргөгчинд хадгалаарай. Өдөрт 4 удаа, дэс дараалалтайгаар иднэ. Соус хэрэглэхийг хүсвэл майонез ч идэж болно, гэхдээ гэрийнх байх ёстой.

 

Өндөгтэй тахианы шөл

Хувилбар 1: сонгодог

Орц:

  • 700 гр тахианы цээж мах
  • 1 өндөг
  • 1 сонгино
  • 2 лаврын навч
  • Өөрийн хүссэн хэмжээгээр давс

Хийх арга:

  1. Цээж махаа угаагаад хоолны саванд хийнэ. Дээрээс нь хүйтэн ус хийж гал дээр тавина. Ус буцалж эхлэнгүүт нь хөөсийг нь аваад 20 минут буцалгаарай. Усыг аваад махаа цэвэр усанд хийнэ.
  2. Саванд арилгасан бүтэн сонгино, давс болон лаврын навчаа хийнэ.
  3. Махаа савнаас гаргаад ширхэгээр нь салгаж буцаагаад шөлөнд хийнэ.
  4. Өндгөө чанаад арилгаж дундуур нь хуваана.
  5. Шөлөө аяганд хийж өндгөө хийнэ.

 

Хувилбар 2: дүпүтэй

Орц:

  • 30 гр дүпү
  • 700 гр тахианы цээж мах
  • 2 х.х нимбэгийн шүүс
  • 2 өндөг
  • 1 хумс сармис
  • Давс

Хийх арга:

  1. Махаа угаана. Саванд хийгээд хүйтэн ус гоожуулна. Гал дээр тавиад ус буцлангуут нь хөөсийг аваад 20 минут буцалгана. Уснаас махаа аваад цэвэр усанд хийнэ.
  2. Усандаа давс, сармисаа хийнэ.
  3. Махаа савнаас аваад ширхэгийн дагуу хуваагаад шөлөндөө буцааж хийнэ. Нимбэгийн шүүсээ нэмнэ.
  4. Өндгөө чанана. Цэвэрлээд дундуур нь хуваагаарай. Дүпүгээ жижгэвтэр дөрвөлжин хэрчинэ.
  5. Аяганд шөлөө хийгээд өндөг, дүпүгээ хийнэ.

 

Уургийн салат

Хувилбар 1: аарцтай

Орц:

  • 250 г тослоггүй аарц
  • 100 г лууван
  • 300 г өргөст хэмх
  • 100 г алим
  • 100 г цэвэр тараг
  • 1 ц.х нимбэгийн шүүс

Бэлдэх арга:

  1. Бүх орцуудыг жижиглэн хэрчиж эсвэл үрүүлээр жижиглэнэ.
  2. Аарцтайгаа холино.
  3. Нимбэгийн шүүс болон таргаар амтална.

 

Хувилбар 2: туна загастай

Орц:

  • 200 г лаазалсан туна загас
  • 200 г цоохор майлз
  • 1 х.х нимбэгийн шүүс
  • 1 х.х чидун жимсний тос
  • 1 чимх нунтаг перец

Бэлдэх арга:

  1. Туна загасаа сэрээгээр бяцлана. Цоохор майлзаа жижиглэж хэрчинэ. Холиод сайтар хутгана.
  2. Перец, нимбэгийн шүүс болон чидун жимсний тосоор амтална.

Та шөлний нэг хувилбар болон салатны нэг хувилбарыг сонгон авна. Өег гэхдээ калори багатай. Сарын дараа турах дэглэмийг дахин баримталж болно. Цэсийг төрөлжүүлэхийн тулд өөр төрлийн салат болон шөл нэмэх ч боломжтой. Өдрийн турш 1,5–2 л цэвэр ус уух хэрэгтэй.

Турахыг оролдож үзээгүй бүсгүй хүн гэж ховор байх. Зарим нэг нь дэглэмээ тэвчиж чадахгүй дундаас нь хаяна, харин зарим нь нэг ч өдрийг давж гарч чадахгүй. Харин уургийн залхуу дэглэмээс зөвхөн эерэг өөрчлөлтийг л хүлээх болно. Энэхүү үр дүнтэй дэглэмийг найз бүсгүйчүүдтэйгээ заавал хуваалцаарай.

18
БахархмаарБахархмаар
12
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *