Шинэ жил болон Зул сарын баярын сэдэвтэй кинонуудад тоглосон жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ: тэр үед болон одоо

0

Шинэ жил улам л ойртоод байна, тиймээс хүмүүс шинэ жил, зул сарын тухай сэтгэлд хоногшсон киногоо үзэх хүсэлд улам л автаж байгаа хэрэг. Юу үзэх вэ гэдэг нь л асуудал. Шинэхэн гарсан кино юу, эсвэл яриангүй сонгодог болсон киногоо дахин үзэх үү? Хуучны киноны уур амьсгал ч сайхан даа, тэгээд ч танил жүжигчид тоглосон байгаа. Жүжигчдийн нэрийг мэдэхгүй эсвэл туслах дүрд тоглосон ч гэсэн тэд бидэнд аль хэдийн дотно хүмүүс болжээ.

Шинэ жилийн тухай алдартай эсвэл төдийлөн алдаршаагүй кинонуудад тоглосон жүжигчид хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхсон юм. Бидний харьцуулалт нэг иймэрхүү боллоо.

Киран Калкин (39 настай)

20th Century Fox / HBO Max

“Home Alone” (1990) болон “Home Alone 2: Lost in New York” (1992) киноны Кевин Маккалистерын дүүгийн дүрд тоглодог. Баруун гар талын зураг дээр “No Sudden Move” кинонд тоглосон хэсгээс толилууллаа. Маколей Калкины төрсөн дүү.

 

Билли Боб Торнтон (66 настай)

Dimension Films / Warner Bros.

“Bad Santa” киноны (2003) гол дүрд тоглосон. “A Million Little Pieces” киноны (2018) хэсгийн гэрэл зургийг баруун гар талд үзүүлэв.

 

Уилл Феррелл (54 настай)

New Line Cinema / Searchlight Pictures

“Elf” киноны (2003) гол дүрд тоглосон. Баруун гар талын гэрэл зураг дээр “Downhill” киноны (2020) хэсгээс үзүүлэв.

 

Зоуи Дешанель (41 настай)

New Line Cinema / stevegranitz

“Elf” кинонд (2003) тоглосон. Гэхдээ 2015 оноос хойш их дэлгэцээр гарахаа больжээ.

 

Режинальд Велжонсон (69 настай)

20th Century Fox / NBC

“Die Hard” (1988) болон “Die Hard 2” (1990) кинонуудад цaгдаагийн түрүүч Эл Пауэлийн дүрийг бүтээсэн. “Brooklyn Nine-Nine” олон ангит киноны (2018) хэсгийн гэрэл зургийг баруун гар талд үзүүлэв.

 

Бренда Фрикер (76 настай)

20th Century Fox / RTE

“Home Alone 2: Lost in New York” (1992) кинонд шувуу-хатагтайн дүрийг бүтээсэн. Баруун гар талд ирландын The Tommy Tiernan Show ток-шоуны (2021) хэсгээр оруулав.

“My Left Foot: The Story of Christie Brown” киногоороо (1989) “Оскар”-ын шилдэг туслах дүрийн шагнал хүртэж байжээ.

 

Крис Маршалл (48 настай)

Universal Pictures

“Love Actually” кинонд (2003) Колины дүрийг бүтээсэн. “Father Christmas Is Back” киноны (2021) хэсгийн гэрэл зургийг баруун гар талд байрлуулав.

 

Жордан Фрай (28 настай)

Warner Bros. / jordanpaulfry

“Charlie and the Chocolate Factory” кинонд (2005) Майк Тивийн дүрийг бүтээжээ. Одоо бараг кинонд тоглохоо больж, түүний хамгийн сүүлд оролцсон төсөл бол “Gone” кино (2012) болно.

 

Чарли Корсмо  (43 настай)

TriStar Pictures

“James Hook” кинонд (1991) Жеки Беннингийн дүрийг бүтээсэн. Түүний тоглосон “Chained for Life” киноны (2018) хэсгийг баруун гар талд үзүүлэв.

 

Анжела Геталс (44 настай)

20th Century Fox / angbeegee

“Home Alone” кинонд (1990) Кевин Маккалистерын эгчийн дүрийг бүтээсэн. 2000-аад оноос хойш кинонд тоглохоо больжээ.

 

Хиллари Вульф (44 настай)

20th Century Fox / Javier Mercedes

“Home Alone” (1990) болон “Home Alone 2: Lost in New York” (1992) кинонуудад Кевин Маккалистерын эгчийн дүрийг бүтээсэн. Дараа нь жудогоор мэргэжлийн түвшинд хичээллэж 1996 болон 2000 онуудын Олимпд АНУ-ыг төлөөлөн оролцож байжээ.

Шинэ жил болон зул сарын баярын сэдэвтэй ямар кинонд та илүү дуртай вэ?

7
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *