Гонг Конгчууд “авс-сууц” хэмээн нэрлэдэг маш давчуу, жижигхэн байрандаа ямар хүнд хэцүү нөхцөлд аж төрдөг вэ?

0

Давчуу байранд амьдардагтаа сэтгэл дундуур явдаг бол хүмүүс яаж амьдарч байгааг сонирхоно уу.

Түрээсийн үнэ нэмэгдсэнээс болоод нутгийн ард иргэд бөгc эргэх зайгүй жижигхэн байр, төмөр тор болон модоор хийсэн “авс-сууц”-нд амьдрахад хүрч байна. Гэрэл зургуудаас амьдралын хүнд нөхцлийг харж болно, жишээ нь ариун цэврийн өрөөтэйгөө нийлсэн гал тогоо, эсвэл хүн яаж багтдаг юм бол гэмээр давчуухан хоёр давхар ор.

НҮБ-аас эдгээр байрнуудыг “хүний эрхэнд хaлдсан” гэж дүгнэсэн, гэхдээ эдгээр хүмүүст ямар ч сонголт байхгүй байгаа нь харамсалтай.

Ли Сует-вэнь болон түүний 6 настай хүү, 8 настай охин нар 11 метр квадрат талбайтай өрөөнд амьдардаг. Өрөөнд хоёр давхар ор, жижигхэн буйдан, хөргөгч, угаалгын машин, жижиг ширээ л багтжээ

dailymail.co.uk

Ганц бие эх Ли Сует-вэнь хүүхдүүддээ яагаад нэг өрөө “гутлын хайрцаг” шиг газар амьдарч байгаагаа тайлбарлах гэж нэг л учраа олохгүй байгаа юм. “Яагаад бид нар дандаа ийм жижигхэн байранд амьдардаг юм бэ? Бид нар яагаад жирийн байранд амьдарч болдоггүй юм бэ?”

“Ээжд нь мөнгө байхгүй болохоор ийм газар амьдарч байгаа юм аа гэж би хүүхдүүддээ хэлдэг” гэж Ли ярьж байна. Түүний сарын цалин 4500 гонгконг доллар, харин орон сууцны төлбөрт цалингийнхаа тал хувийг “идүүлдэг” ажээ.

 

Орчин үеийн хөгжингүй Гонг Конгийн хар бараан тал: хүмүүсийг “авс-сууц”, “шаардлагад нийцэхгүй байр” гэх мэт жижиг байранд амьдрахаас өөр аргагүйд хүргэсэн нөхцөл байдал юм

dailymail.co.uk

 

Хэдэн арван эрчүүд, цөөн тооны эмэгтэйчүүд амьдардаг байрны бохир суултуур, угаалтуурын байдал

dailymail.co.uk

 

Таван настай хүү орон сууцныхаа дээвэр дээр зөвшөөрөлгүй баригдсан бяцхан “оромжнууд”-ын дунд тоглож байна.

dailymail.co.uk

 

Гонг Конгийн нийгмийн хамгийн том асуудал бол орон байрны хүрэлцээ дутмаг явдал

dailymail.co.uk

 

Ганц бие эх 11 метр квадрат талбай нэг өрөөний төлбөрт 785 гонг конг доллар төлдөг

dailymail.co.uk

 

Це Чу, тэтгэвэртээ гарсан зөөгч өөрийнхөө “авс-сууц”-нд унтаж байгаа нь. Иймэрхүү байруудыг НҮБ хүний эрхэнд халдаж байна гэж үзжээ.

dailymail.co.uk

 

63 настай Вон Татмин “авс-сууц”-ндаа сууж байгаа нь. Түүний байранд ганц хүний аяны хөнжил, жижиг өнгөт зурагт, цахилгаан агааржуулагч л арай гэж багтдаг. Тэр өөр нэгэн өндөр настны хамт нийгмийн ажилтанд гомдол гаргажээ: гэрт нь хaчиг, жоом үржсэн тул устгaл хийхийг хүссэн юм.

dailymail.co.uk

 

80 настай Чун Чифон өөрийнхөө гэрт хөлөө ч бүтэн тэнийлгэж чадахгүй

dailymail.co.uk

 

Гонг Конгийн 7,3 сая иргэний ойролцоогоор 200 мянга нь иймэрхүү байрнуудад амьдардаг, тэр дундаа 35,500 нь 15 болон үүнээс доош насны хүүхдүүд юм

dailymail.co.uk
dailymail.co.uk

 

Жижигхэн өрөөтэй байрнууд ингэж харагдана. Гаднаасаа харахад нэг их анхаарал татахааргүй байгаа биз?

dailymail.co.uk
dailymail.co.uk

Хэрэв та аргагүй нөхцөл байдалд байсан бол ийм байранд амьдрах сонголтыг хийх байсан уу?

32
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Биндэрьяа

    2022/04/15 at 18:57

    ийм болчихгүйн тулд ийм сайхан өргөн дэлгэр монгол улсаа хамгаалж өөрсдөө улстайгаа хамт хөгжиж дэвшиж явах шүү. Нэгэнт газар нутгаа хүний эрхшээлд оруулбал эргээд олж авах нь хэцүү анхнаасаа л нандигнан хүчирхэг байж эрүүл мэндэдээ анхаарч тасралтгүй суралцаж байх .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *