Хүмүүс одоог хүртэл үнэн гэж итгэсээр буй 15 худал цуу яриа

1

Домог цуу яриа үеийн үед мөнхөд оршсоор ирсэн билээ. Өдөр бүр бид ямарваа нэгэн үнэн бодит байдал болон баримтад тулгуурлан шийдвэр гаргадаг. Эдгээрийн зарим нэг нь оргүй худлаа байдаг. Өнөөдөр бид дэлхий дахины нууцад нэвтрэн орчин цагийн амьдралыг төөрөгдүүлж буй хэд хэдэн баримтыг толилуулахаар шийдлээ.

1. Цуу яриа: эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол 30% бага мөнгө олдог

Бодит байдал: статистикаас харахад энэ тоо үнэн, жишээлбэл, эр хүний нэг долларын дундаж орлоготой харьцуулахад эмэгтэй хүн 77 цент олж байх жишээтэй. Гэвч энэ статистикаас харахад эмэгтэйчүүдэд цалин бага өгдөг гэсэн утга бус харин эсрэгээрээ ихэвчлэн мэргэжлийн болон хөнгөн ажлаас үл хамааран бүтэн өдөр ажилладаггүйг илэрхийлж байгаа юм. Харин энэ бол огт өөр асуудал гэдэгтэй санал нийлнэ үү.

 

2. Цуу яриа: Хятадын цагаан хэрмийг сансраас харах боломжтой

Бодит байдал: сансраас гагцхүү хамгийн том обьектууд болох далай эсвэл тив л харагдана. Харин цагаан хэрэм харамсалтай нь үүнд арай л багадна.

 

3. Цуу яриа: нугасны чимээ цуурайтдаггүй

Бодит байдал: мэдээж нугасны дуу нь бусад дуу чимээний нэгэн адил цуурайтдаг. Гол нь хүмүүс нугастай цуурай хамгийн ихээр тархдаг орчинд буюу ууланд таарч байгаагүй юм.

 

4. Цуу яриа: Нэг удаа Билл Мюррей жижигхэн цайны газар орж, нэг эр хооллож байсан ширээнд суун түүний тавагнаас хэдэн хэрчим төмсийг нь идэж орхисноо: “Тэгсэн тэгээгүй, танд хэн ч итгэхгүй” гэжээ

Бодит байдал: энэ түүх Билл Мюррейн имижинд сайнаар нөлөөлж чадсан нь Холливудын түүхэнд дурласан бүгд итгэж чадсантай холбоотой. Үнэн хэрэгтээ, Билл Мюррей “GQ” сэтгүүл өгсөн ярилцлагадаа энэ бол зөвхөн цуу яриа гэж мэдэгдсэн байдаг.

 

5. Цуу яриа: кола шүдний чулуу, данхны өнгөр, тэр бүү хэл жижиг зоосыг ч хайлуулдаг

Бодит байдал: хэт их сахарын агууламжтайгаараа эрүүл мэндэд хортой гэгддэг кола нь шүдний чулууг ч тэр металлыг ч тэр хайлуулж чадахгүй. Харин өнгөр бол нимбэгийн хүчил агуулсан ямар ч уусмалд арилдаг. Гэхдээ нимбэгийн цэвэр хүчил ашиглахдаа бие махбодид аюулгүй тэр тусмаа жижиг зоос хайлуулахааргүй хүчиллэг байх ёстой.

 

6. Цуу яриа: хүн нойрондоо нүүрэн дээгүүр нь явж буй аалзыг залгичихдаг

Бодит байдал: хүмүүс гэрт буй аалзнаас маш их айдгаас үүдэн гарсан уг цуу яриаг биологийн ямарч мэдлэггүй хүмүүс зохиосон байдаг. Унтаж буй хүн гэдэг нь хурхирч байгаа, байнга хөрвөөж байгаа цул махан бие бөгөөд энэ нь аалзны хувьд маш том аюул бөгөөд сайн дураар унтаж буй хүн дээр гарах, тэр бүү хэл хоёр хөлтний аманд өөрөө орох нь юу л бол.

 

7. Цуу яриа: Кристофер Колумб Америкийг нээж түүний алдар нь Америго Веспуччид оногдсон

Бодит байдал: үнэн хэрэгтээ Колумб Америк тивийг нээгээгүй байдаг. Тэрээр үхэн үхтлээ Энэтхэгийн далайг гаталсан гэдэгтээ итгэсээр явж. Тэрээр америк тив дээр хөл тавьсан анхны европ хүн биш байсан ба харин викингчүүд түүнээс даруй 500 жилийн өмнө нээсэн байж. Тийм учраас шинэ тивийг нээгчийн алдар бас л эргэлзээтэй.

 

8. Цуу яриа: Уолт Диснейн цогцосыг занданшуулах аргаар хөлдөөсөн бөгөөд одоо шинжлэх ухаан үхэгсдийг амь оруулах чадвартай болохыг хүлээж буй

Бодит байдал: Уолт Диснейн цогцосыг хөлдөөгөөгүй бөгөөд ингэх ч боломжгүй. Учир нь тухайн үед занданшуулан хөлдөөх туршилтыг агуу хүүхэлдэйн кино бүтээгчийг нас барсны дараа жилд амжилттай туршсан байдаг.

 

9. Цуу яриа: Наполеон намхан бөгөөд үүндээ зовдог

Бодит байдал: түүхчдийн баталж байгаагаар, Наполеоны өндөр 174 см буюу XIX–р зууны эхэнд төдийгүй өнөөгийн үед ч дундаж өндөрт хангалттай орж байгаа. Тийм болохоор Наполеонд зовоод байх асуудал байгаагүй.

 

10. Нью-Йоркийн муу усны шугамд аллигатор амьдардаг

Бодит байдал: тус алдартай цуу яриа оршин тогтнож байсан хугацаанд газар доорх ертөнцөөс нэг ч аллигатор баригдаж байгаагүй.

 

11. Цуу яриа: Хүн тархиныхаа дөнгөж 10%-ийг л ашигладаг

Бодит байдал: хүн тархиа хангалттай хэмжээнд ашиглаж чаддаг. Гагцхүү хүний тархины бүс бүр нь өөр өөрийн гэсэн үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд аливаа нэг хэсэг нь ажиллаагүй тохиолдолд зүгээр унтаж байдаг. Нэгэн зэрэг ажиллах хэмжээ нь цуу ярианд гардаг шиг 10%-тай тэнцүү байдаг.

 

12. Цуу яриа: бухыг улаан өнгөөр уурлуулдаг

Бодит байдал: тус яриа нь ихэвчлэн торреадорт улаан нөмрөгтэйгөөр оролцдог байснаас үүдэлтэй. Үнэн хэрэгтээ, бухнууд улаан өнгийг хардаггүй бөгөөд нүдний мэдрэл нь улаан өнгийг хүлээн авдаггүй. Бухнуудын уурыг хурдан хурдан хөдлөх нөмрөгүүд хүргэдэг бөгөөд улаан өнгө нь зөвхөн уламжлал юм.

 

13. Цуу яриа: өмнөд зүгт нойлын эсвэл угаалтуураар урсаж буй урсгал ус хойд зүгийг бодвол эсрэг чиглэлтэй урсдаг

Бодит байдал: хаягдал усны урсгалын чиглэл нь дэлхийн бөмбөрцөг бус харин газар зүйтэй огт холбоогүй хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай байдаг. Тийм учраас өмнөд болон хойд зүгт өөр өөрөөр эргэлдэн урсах бүрэн боломжтой.

 

14. Цуу яриа: Викингчүүд эвэртэй дуулга өмсдөг

Бодит байдал: тус домгийг викингийн тухай кино хийсэн нөхдүүд гаргасан байдаг. Үнэн хэрэгтээ археологчид одоог хүртэл викингчүүдийн эвэртэй дуулга олоогүй бөгөөд уг барууны дайчид ямарч “эвэрт” чимэглэлгүй энгийн дуулга өмсдөг байсан гэж баталсан.

 

15. Хүнийг хулгайлж, эд эрхтэн хэрэгтэй баячуудад өгдөг бүхэл бүтэн сүлжээ байдаг

Бодит байдал: энэ нь эд эрхтэнг олборлох ийм эрсдэлтэй, эд эрхтнийг бүрэн бүтэн байлгах, тэр бүү хэл хүргэлтийн хурдтай нийцэх ямар ч баталгаагүй арга юм. Үүнээс харахад тус эд эрхтний наймааны тухай цуу яриа нь огтоос худал.

38
Ха ХаХа Ха
18
ТэнэглэлТэнэглэл
15
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
6
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. NULL

    2017/08/14 at 03:09

    Suulinh n bol unen shde zondoo suljee ntr bjil bga

  2. domboo

    2017/09/06 at 02:02

    manartloo unshij harsan yumaa hvn vnen gj itgediin gesn

  3. ло

    2017/12/05 at 11:08

    лоолллллллллллллллллл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *