
Байгаль эх бидний нүдийг хужирлах бас xуурах зүйлсээр дүүрэн байдаг билээ. Зэрлэг ан амьтдын хувьд ийнхүү өнгөлөн далдлалт хийж махчин араатнуудаас өөрийгөө хамгаалдаг бол зөвхөн шинжлэх ухаанаар л тайлбарлах боломжтой нууцлаг зүйлс ч олон бий. Манай сайт уншигч танд байгаль эхийн бидний нүдийг xуурахаар хийсэн юм уу гэлтэй зүйлсийн зурагнуудыг хүргэж байна.
1. Энэ бол навч биш мэнгэ хүрэлзгэнэ хэмээх шавж юм.

2. Эдгээр зүйлс бол чулуу биш усан доор хөлдсөн метан хийн бөмбөлөг юм.

3. Халуун хайлмаг олгойдож байгаа мэт харагдаж байгаа энэ зүйл бол хэт төмөрлөг ус юм.

4. Үндэс мэт харагдаж байгаа ч үнэндээ нэг төрлийн мөөг юм.

5. Навчин сүүлт хонин гүрвэл.

6. Навчин дээр төөлүүр хорхой явж байна.

7. Кинон дээр гардаг харийн амьтан мэт харагдавч энэ нь үнэндээ далайн нэгэн төрлийн шимэгч ажээ.

8. Ороосон хөвөн шиг харагдаж байгаа энэ зүйл бол салхинд туугдаж уулын уруу өнхөрсөн цас юм.

9. Занганд орсон үнэг мэт харагдах энэ амьтан бол 1.8 м урт далавчтай сарьсан багваахай юм.

10. Өд мэт харагдах үүл.

11. Мөсөн дээр тогтсон энэ цан мөсний талст ямар хэлбэртэй байдгийг тодоор харуулах ажээ.

12. Польш улс, Балтын тэнгисийн эрэг. Цас, элс, далай гурав уулзалдах зурвас газар.

13. Резин түрхсэн мэт харагдах боловч үнэндээ энэ бол солонгон эвкалипт мод ажээ.

14. Мамматус буюу хэрхэгнэг үүлс ингэж харагддаг.

15. Хатсан навч байна гэж харсан бол та эндүүрчээ.

16. Цагаан үс мэт харагдах энэ зүйл бол мөстсөн мөөгөнцөр юм.

Дээрх зүйлс мэт байгалийн гайхамшиг болсон зүйлсийг та өөрийн нүдээр харж байсан уу?







