
Бид алдартай компанийн нэрийг эргэн тойрны хүмүүс хэлж байгаагаар л хэлж заншжээ. “Гивенчи” цүнх мөрөөдөж байгаа найз бүсгүй эсвэл “Тиссот” цаг худалдаж авахын хүслэн болсон хамаатны залуу хэлж байгаа үгэндээ алдаа гаргаж байгааг бид тэр болгон бодож ухаарахгүй өнгөрнө.
Ийм алдаа гаргахгүйн тулд бид таны мэдлэгт дусал болохоор нийтлэл бэлдлээ.
1. Nivea

Гоо сайхны уг бүтээгдэхүүнийг бид “Нивея” гэж хэлдэг. Харин төрөлх нутаг болох Германд нь «Нивеа» гэж ярьцгаадаг байна.
2. Tissot

Tissot – швейцарь үйлдвэрийн цаг. Уг компанийг 1853 онд Шарль Фелисьен Тиссо болон түүний хүү Шарль-Эмиль нар үүсгэн байгуулжээ. Брэндийн нэрийг үүсгэн байгуулагчдын нэрээр нь “Тиссо” гэж хэлэх нь зөв.
3. Virgin

Ричард Брэнсоны үүсгэн байгуулсан компанийн нэрийг “Вежин” гэж хэлж байгаарай.
4. Yves Rocher

Францын гоо сайхны бүтээгдэхүүний уг брэндийг компанийн үүсгэн байгуулагчийн нэрээр нэрлэсэн – “Ив Роше” гэж хэлнэ.
5. Acer

Тайванийн компани болох Acer нь компьютерын техник, цахилгаан бараа үйлдвэрлэдэг. Нэрийг латин хэлнээс орчуулбал “агч” гэсэн утгатай. Нэрийг “Асер” биш “Эйсер” гэж хэлнэ.
6. Givenchy

Givenchy – францын загварын ордон бөгөөд загвар зохион бүтээгч Юбер де Жеванши 1952 онд үүсгэн байгуулсан юм. Брэндийн нэрийг “Живенчи” эсвэл “Гивенчи” ч гэхгүй, харин үүсгэн байгуулагчийн овог шиг “Живанши” гэж хэлнэ.
7. Mitsubishi

Mitsubishi гэдэг үгийг янз бүрээр хэлдэг: “Мицубиси”, “Мицубиши”, “Митсубиси”, “Митсубиши”. Энэ брэндийн нэрийг зөв дуудах маргаантай асуудлыг шийдэхийн тулд зарим нэг улс Токио дахь төв албатай холбогдсон тохиолдол ч бий. Тэдний ирүүлсэн хариу: “Митсубиши” гэх нь зөв.
8. HP

HP (“Эйч-пи”)-ийн товчлолыг ер нь зөв хэлдэг, харин брэндийн бүтэн нэр болох Hewlett-Packard-ийг хэлэхэд асуудал үүснэ. “Хью́летт-Па́ккард” гэх нь зөв хэлж байгаа хэрэг.
9. Sega

Тоглоом болон тоглоом тоглуулагч үйлдвэрлэгчийн нэрийг “Сега” л гэж хэлдэг. Үнэндээ зөв дуудлага нь “Си́га” ажээ.
10. Cartier

Cartier – францын загварын ордон бөгөөд цаг болон үнэт эдлэл үйлдвэрлэдгээрээ алдартай. Брэндийн эх нутагт “Картье́” гэж хэлэх тул энэ хувилбар нь зөвд тооцогдоно.
11. Hugo Boss

Уг брэндийн үндэслэгч Хуго Фердинанд Босс гэх англи хүн байсан юм. Бид ийм хувцасны дэлгүүр орохдоо “«Хьюго Босс” гэж хэлдэг. Гэхдээ тэр бас герман хүн байж, тиймээс Hugo Boss — “Хуго Босс” гэх нь зөв болно.
12. Logitech

Logitech – компьютерын гар, хулгана зэрэг компьютерын бусад дагалдах хэрэгсэл үйлдвэрлэдэг швейцарийн компани. “Ложитэ́к” гэж хэлбэл зөвд тооцогдоно.
13. Carolina Herrera

Загварын брэнд, уг компаниар Жаклин Кеннеди үйлчлүүлж байжээ. Уг компанийг “Каролина Хэррера” биш харин “Каролина Эррера” гэж хэлнэ.
14. Bombardier

Машин угсралтын канадын уг компанийг “Бомбардир” гэхгүй харин “Бомбардье́” гэж хэлдэг.
15. Guy Laroche

Францын загварын ордон болох Guy Laroche-г үүсгэн байгуулагчийн нэр болох “Ги Ларо́ш”-ийн нэрээр хэлэх зөвд тооцогдоно.
Хүмүүс өөр ямар алдартай компанийн нэрийг буруу хэлдэг вэ?







