Эрдэмтдийн санал болгож буй эдгээр дуунууд таныг нялх хүүхэд шиг бөх гэгч нь унтахад туслана. Үүнийг шинжлэх ухааны зүгээс ийн тайлбарлаж байна

2

Бид унтаж амрах олон арга замыг мэднэ: эм, бясалгал, зориулалтын дасгал болон өөртөө иллэг хийх хүртэл багтана. Гэвч хүмүүсийн 62% унтаж амрахын тулд дуу хөгжмийг сонгодог байна. Үүнийг шинжлэх ухааны зүгээс тайлбарласан бөгөөд та тэдний жишээг дагах нь зүйтэй болов уу. Мэдээж бүх дуу хөгжим тус хүргэхгүй учраас та сайтар бодож байж, дуугаа зөв сонгох хэрэгтэй.

Бид таныг бөх гэгч нь унтаж амрахад туслах зорилгоор ямар дуу хөгжим сонсох хэрэгтэй талаарх зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Сонсдог дуунуудынхаа жагсаалтад нэмэхээ мартав аа.

Хөгжим аль ч насныханд сайн унтаж амрахад тусална

Хэд хэдэн судлаачид унтахын өмнө дуу хөгжим сонсох нь бүх насныханд эерэгээр нөлөөлдөг болохыг олж тогтоожээ. Өөрөөр хэлбэл хүүхдүүд, залуу хүмүүс болон тэр ч бүү хэл өндөр настнуудад хүртэл сайн нөлөө үзүүлдэг байна.

therealswizzz / Instagram

 

Хэрхэн нөлөө үзүүлдэг вэ?

Дуу хөгжим биднийг тайвшруулах болон стрессийн түвшинг бууруулахад тусалдаг. Нэгэн судалгаагаар минутад 60-80 хэмнэлтэй тайвшруулах үйлчилгээтэй хөгжмийг хүмүүст сонсгосны дараагаар, зүрхний хэм нь буурч, минутад амьсгалах амьсгалын хэмжээ нь багасч байгаа нь ажиглагджээ.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

Нэг онцгой хөгжим

Дууны эмчилгээний эмч нар болон “Marconi Union” хамтран хүмүүсийг тайвшруулах нөлөөтэй онцгой дууг бүтээжээ. Энэхүү дуу нь “Weightless” гэх нэртэй бөгөөд тогтвортой 60 хэмнэлээс эхэлж, явцын дунд 50 хэмнэлээр төгсдөг байна. Энэ дуу хүнийг иллэгнээс илүүтэй тайвшруулж, бас амраах үйлчилгээтэй ажээ.

© Ulianna19970/easyfotostock/Eastnews © Godong/Photononstop

 

Ямар дуунуудыг сонгох вэ?

Эрдэмтэд “Weightless” болон бусад дуунуудыг туршиж үзжээ. Ингээд стрессийг хамгийн ихээр бууруулах нөлөөтэй 10 дууны жагсаалтыг гаргасан байна.

© Retha Ferguson / Pexels
  • Marconi Union — Weightless
  • Airstream — Electra
  • DJ Shah — Mellomaniac (Chill Out Mix)
  • Enya — Watermark
  • Coldplay — Strawberry Swing
  • Barcelona — Please Don’t Go
  • All Saints — Pure Shores
  • Adele — Someone Like You
  • Mozart — Canzonetta Sull’aria
  • Cafе Del Mar — We Can Fly

Мэдээж та унтахын өмнө сонсох дуунуудын жагсаалтаа илүү томруулж болохоос гадна, өөрт чинь тайвшрал өгдөг дуунуудыг ч бас нэмэх боломжтой. Ингэхдээ гол нь хэмнэл нь зөөлөн, тайвшрал өгөхүйц байх ёстойг санаарай.

© /EAST NEWS

Та  унтахынхаа өмнө дуу сонсож үзсэн үү? Ямар дуу танд илүү их тайвшралыг өгч чаддаг вэ? Өөрийнхөө сонсдог дуунуудыг сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

13
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *