3-р сарын зурхай: Энэ сар бидний амьдралд юу тохиолдох вэ? Ямар адал явдал таныг хүлээж байна вэ?

4

Хаврын урь орж, дулаан уур амьсгал мөдхөн хаяанд ирэх гээд таны сэтгэл догдолж сууна уу? Вирусын халдвартай холбоотойгоор хүн бүхэн дор бүрнээ сэтгэл түгшин зовниж байгаа ч, удахгүй бүх зүйл сайхан болно гэсэн итгэлээ та нар минь бүү гээгээрэй. Гуравдугаар сар айлчлан ирж буй энэ мөчид бид уншигчиддаа уламжлал ёсоор зурхайн мэдээгээ хүргэж байна. Энэ сар таны амьдралд юу тохиолдож, ямар адал явдал хүлээж байгааг мэдэж аваарай.

Хонь

Энэ сар таны найзууд анхаарлын чинь төвд байна.

Найзуудтайгаа хамт ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөх юм бол танд өөрчлөлт авчирна. Хэрэв та энэ өөрчлөлтөд оюун санаагаа цэгцэлж, ач холбогдол өгч чадвал ямар нэгэн асуудал гуравдугаар сард таныг зовоож чадахгүй.

Үүрэг хариуцлагынхаа балансыг тэнцвэржүүлж чадвал, алс холын газар руу сонирхолтой, адал явдлаар дүүрэн аялалд явах хүсэл тэмүүллээ бодит амьдрал дээр хэрэгжүүлээрэй.

Харин санаа зовнил таныг хаашаа ч явуулахгүй гэдгийг санахтун. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан мэдлэг, туршлага чинь таны ирээдүйн баталгаа болно гэдгийг дуулгая.

 

Үхэр

Гуравдугаар сард та карьер болон амьдралаа шинээр эхлүүлэх болон өөрчлөх, хамтрагчаасаа ашиг хүртэх эсвэл ямар нэгэн зүйл өвлөж авах болно.

Санхүүгийн орлогын гадаад хүчин зүйл энэ сар өсөн нэмэгдэх хандлагатай байгаа боловч, гэнэтийн өөрчлөлтөд бэлэн байхад гэмгүй.

Аз жаргал, баяр хөөрөөр та яг энэ мөчид бялхах учраас аливааг хэтрүүлэх хэрэггүй. Эс бөгөөс гарах үр дагавар нь таны амьдралыг ээдрээтэй болгож мэднэ. Туршлагатай хүний үгийг сонс.

Хэрэв таны амьдралд ямар нэгэн эргэлзээтэй асуудал тулгарах юм бол, дотнын найз эсвэл хамтрагчийнхаа заавар зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. Гарах гарц олж чадна.

 

Ихэр

Холбоо барилгүй удсан хуучны танил чинь эргэн холбогдож, та хоёр хамтдаа хаа нэгтээ аялал зугаалгаар явж мэдэх юм. Түүний тавьсан санал танд гарцаагүй таалагдана.

Мөнгөтэй холбоотой асуудлуудад хэтэрхий их санаа зовниж, өөрийнхөө өглөгч занг хүчээр хориглох гэсний хэрэггүй. Ингэх аваас танд олдсон боломж салхинд хийсэх эрсдэлтэй.

Гэвч хэтэвчиндээ гар хүрэхийн өмнө өөрийнхөө энэ хүртэлх хугацаанд хэрхэн, яаж хөдөлмөрлөснөө санаарай. Гуравдугаар сард та өөрийн үнэ цэнээ үнэлэх, сэтгэл хөдлөлөө хянах нь хэн нэгэн танаас урвасан үед ямар чухал зүйл болохыг ойлгож мэдэрнэ.

 

Мэлхий

Энэ сар танд тодорхойгүй эх сурвалжаас их хэмжээний мөнгө дансанд чинь орж ирэх тул үр дүнд нь таамаглашгүй үр дагавар үүсэж, та хүссэн хүсээгүй бодолд автах нь.

Ажлын салбарт олон гайхалтай эерэг зүйлс тохиолдох бөгөөд үүрэг хариуцлагаа ухамсарласны чинь хариуд гэгээтэй мэдээ сонсож мэднэ.

Харин хэт их санаа зовних хэрэггүй бөгөөд ингэх аваас таны карьер дээсэн дөрөөн дээр очих эрсдэлтэйг бүү мартаарай.

Ажлын байран дээр өрсөлдөгч гарч ирж болзошгүй. Түүнтэй өрсөлдөж, өөрийгөө баталж харуулахаас бүү хойш суугаарай. Та энэ өрсөлдөөнөөс олон зүйлийг ойлгож авч чадна.

Гуравдугаар сард та мөрөөдлийнхөө газар руу аяллаар явбал бүтэх боломж бололцоо их байна. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хүнээс багагүй хөрөнгө оруулалт, сэтгэл зүтгэл хэрэг болдог гэдгийг санахтун.

 

Арслан

Энэ сар Арслангууд хайртай хүндээ илүү их анхаарал хандуулж, цаг заваа зарцуулах ёстойг од эрхэс сануулж байна.

Тэртээ тэргүй гуравдугаар сарын турш гэр бүл, хайртай хүнтэй чинь холбоотой асуудлууд таны оюун санаанаас нэг минут ч гарахгүй эргэлдсээр байх болно.

Түүнчлэн таны эргэн тойрон дахь хэн нэгэн бага багаар амьдралд чинь орж ирж болзошгүй. Энэ үед та үүрэг хариуцлагаа ухамсарлана гэдэг ямар чухал зүйл болохыг олж мэднэ.

Сарын хоёрдугаар хагаст та ажлын мэргэжилтэйгээ холбоотой асуудлаар өөрийн үзэл бодлоо өөрчлөхийг үгүйсгэхгүй.

Энэ сар аль болох хайр дурлал, ажил мэргэжилдээ анхаарал хандуулаарай. Мөн ямар нэгэн байдлаар ашиг хүртэх юм бол ойр дотнынхонтойгоо баярт мөчөө хамт хуваалцаарай.

 

Охин

Ажлын талбар дээрх өсөлт дэвшилт чинь таны бодол санааг хэд хэдэн удаа огцом өөрчилж мэднэ.

Өөрт олдсон боломжуудаа ашиглалгүй салхинд хийсгэх юм бол бусадтай зайлшгүй тохиролцож байж, амжилтын үзүүрээс атгаж авах боломж үүснэ гэдгийг санаарай.

Энэ сар гэр бүлийн хүрээнд аз жаргалтай мөчүүд ар араасаа хөврөх боловч, санхүүгийн тал дээр хэтэрхий үрэлгэн загнахаас болгоомжлоорой. Эс бөгөөс ирэх саруудад таны хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэх болно.

Гуравдугаар сарын хоёр дахь хагаст таны амьдралд олон адал явдал тохиолдох болно. Энэ нь та өөрийн мэдлэг боловсрол хөрөнгө оруулалт хийх хэлбэрээр илрэх боломжтой.

Өнгөрсөн хугацаанд хэн нэгэнтэй хамтарч эхлүүлсэн бизнес энэ сар хүчээ авч, карьер болон хувийн амьдралд чинь тодорхой хэмжээний дэвшил гарах, санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд туслаж мэднэ.

 

 

Жинлүүр

Гуравдугаар сард Жинлүүрүүдийн нийгмийн идэвх харьцангуй өндөр байх бололтой. Богино хугацааны аялал төлөвлөж, агаар салхинд гарч мэдэх юм.

Гэхдээ од эрхэс таныг гуравдугаар сарын 15-наас хойш аяллаар явахад өлзийтэй сайн гэж сануулж байна. Аяллаар явсан нөхцөлд хамт явах хүмүүс, тэр дундаа хайртай хүнийхээ үзэл бодлыг сонсож дэмжээрэй.

Өнгөрсөн хугацаанд таны амьдралд гарч ирсэн ч, та ашиглаж чадалгүй салхинд хийсгэсэн боломжууд энэ сар дахин өмнө чинь гарч ирнэ. Ашиглаж чадах аваас таны амьдралд аз жаргалтай, баяр хөөртэй мөч тохиох болно.

Мөн та энэ сар супер завгүй ажиллах боловч, энэ нь дээр дурдсан аяллаар явах төлөвлөгөөд саад учруулж чадахгүй.

Энэ сар та олон шинэ хүнтэй танилцаж, таны нийгмийн амьдрал чинь адал явдлаар дүүрэн өнгөрнө.

 

Хилэнц

Энэ сар та гэртээ байж, аль болох гэрийнхэндээ илүү их цаг зав зарцуулаарай. Ингэж чадвал таны өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд чинь олон байдлаар тусалж, удаашраад байсан эрч хүчийг чинь нэмэгдүүлнэ.

Түүнчлэн, амьдрах газраа илүү тав тухтай байх орчноор сольж болно. Ажлын салбарт хөрөнгө мөнгөө өсгөх гайхалтай боломж энэ сар танд тохиолдоно.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд хуримтлуулсан дадлага туршлага, мэдлэг чинь танд хэрэг болох бөгөөд та үргэлжлүүлэн сурч мэдсээр байвал, эрт оройгүй үр дүнгээ өгнө гэдгийг санаарай.

Мэдээж санаа зовних болон эргэлзэж тээнэгэлзэх үе энэ сар гарах хэдий ч, ерөнхийдөө та гуравдугаар сарын турш баяр хөөртэй, итгэл үнэмшилтэй байх нь ээ.

 

Нум

Энэ сар Нумын ордынхон харилцаандаа дээд зэргээр анхаарах хэрэгтэй. Өмнө нь ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулж байсан зүйлтэй холбоотой тааварлашгүй мэдээ хүлээж авах бөгөөд энэ нь таны амьдралд нөлөөлж эхэлнэ.

Нөхцөл байдалд яарч тэвдэлгүй, ухамсартай, хүлээцтэй байж чадвал та төсөөлж байснаасаа ч хурдан асуудлаас ангижирна – яаралтай шийдвэр бүү гаргаарай.

Өөрийнхөө мэдлэг, туршлага дээр үндэслэж шийдвэр гаргах юм бол та алдаа гаргахгүй.

Таны амьдралд тохиох энэ асуудлаас хожим нь та их зүйлийг ойлгож авсан байх болно. Гуравдугаар сард Нумууд гэртээ засвар хийх эсвэл хайртай хүндээ гэнэтийн бэлэг барихад тохиромжтой ажээ. Ажлаа сайтар төлөвлөж, бусдад найдалгүй өөрөө хийж дуусгаарай.

 

Матар

Энэ сар та гэр бүлийн хэрүүл маргаанаас нэг хэсэгтээ хол хөндий байж чадахгүйгээр барахгүй, хэтэрхий яарч шийдвэр гаргаснаасаа болж харамсана.

Ямар ч нөхцөлд хэн ч байсан хааяа ч болов завсарлага авч, ухаантайгаар хандах хэрэгтэй байдгийг санахтун. Та гуравдугаар сард ерөнхийдөө аливаад хэт яарч шийдвэр гаргах хандлагатай байна.

Тэвдэнгүй, яарангуй ханддаг өөрийн дутагдалтай зан чанартаа энэ сар цэг тавих гээд үзээрэй.

Энэ сар Матрууд амьдарч буй газраа солиход тохиромжтой болохыг од эрхэс сануулж байна.

Хайртай хүнтэйгээ ажил чухал уу эсвэл ирээдүйн амьдрал чухал уу гэдэг тал дээр ярилцах цаг болжээ. Яг одоо шийдвэрээ гаргахгүй бол амьдралд чинь нөлөөлж эхэлнэ. Сэтгэл санаа чинь танд болон таны амьдралд хэрэгцээтэй байгаа зүйлсийг хэлэх үед үг дуугүй биелүүлээрэй.

 

Хумх

Энэ сар та багагүй цагийг найз нөхөдтэйгөө хамт өнгөрүүлэхэд зарцуулах болох нь.

Түүгээр ч зогсохгүй гуравдугаар сард Хумхууд цөөнгүй шинэ танилуудтай болж, найзынхаа хүрээг тэлж мэднэ.

Гэхдээ гэр бүл, тэр дундаа хайртай хүндээ тавих анхаарал халамжаа сулруулж болохгүй. Эс бөгөөс таны хайр дурлалын асуудал ноцтой сэдэв болж хөндөгдөж мэдэхээр байна.

Өнгөрсөн болон одоогийн ялгааг таньж мэдээрэй. Өнгөрсөн хугацаанд хүлээдэг байсан үүрэг хариуцлага чинь одоо цагт өөрчлөгдсөн гэдгийг энэ сар мартаж болохгүй. Дотроо онгойлгож, дотнын найз нөхөдтэйгөө ярилцах юм бол, асуудлаас гарах гарц олж чадна.

 

Загас

Та энэ сар оюун санаа, үзэл бодлоо өөрчилснөөр ямар үр дагаварт хүрч болохыг тод томруунаар олж харах болно.

Өнгөрсөндөө эргэлзэж суух нь таны орлогын эх үүсвэрийг хааж, танд болон таны хайртай хүнд төвөг учруулна гэдгийг бүү мартаарай.

Гэхдээ энэ бүхнээс та маш том сургамж авч, мөнгөний эх үүсвэрээ улам нэмэх, орлогоо нэмэгдүүлэх боломж бололцоог эрж хайхад хүргэнэ.

Зарим үед хэтэрхий ихээр үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэггүй. Алддаггүй хүн гэж байдаггүй учир, асуудал бүрийг ноцтой хүлээж авах шаардлагагүй.

Нийгэм, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаанд гуравдугаар сарын турш оролцох үедээ өөртөө итгэх итгэлээ улам нэмэгдүүлээрэй гэж зөвлөе.

Та энэ сар маш их эрч хүчтэй байх болно Гэвч төдий чинээ анхаарал болгоомжгүй алхам хийхээс сэрэмжлээрэй!

32
ГоёГоё
13
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

32 Сэтгэгдэл

  1. Uvuliin Terguun Sar

    Uvuliin Terguun Sar

    2020/03/01 at 13:14

    Udriin mend….. Bayrlalaa…. amjilt husie😊

  2. Uvuliin Terguun Sar

    Uvuliin Terguun Sar

    2020/03/01 at 13:14

  3. Uvuliin Terguun Sar

    Uvuliin Terguun Sar

    2020/03/01 at 13:14

  4. Сумьяа Пүрэвдорж

    Сумьяа Пүрэвдорж

    2020/03/01 at 17:49

  5. Chimeddorj Khaidav

    Chimeddorj Khaidav

    2020/03/01 at 18:06

  6. Oyunchimeg Damchii

    Oyunchimeg Damchii

    2020/03/01 at 18:40

  7. Г. Оюунболд

    Г. Оюунболд

    2020/03/01 at 19:41

  8. Мэлиодас Мэлиодас

    Мэлиодас Мэлиодас

    2020/03/01 at 20:52

  9. Solongo Solongo

    Solongo Solongo

    2020/03/01 at 20:57

  10. Boogii Battomor

    Boogii Battomor

    2020/03/01 at 21:41

    2 sariin negend torson hvn ali ord umboloo

  11. Oyunaa Oyunaa

    Oyunaa Oyunaa

    2020/03/01 at 22:09

  12. Ганцэцэг Гантөмөр

    Ганцэцэг Гантөмөр

    2020/03/01 at 22:27

  13. Б. Оюунчимэг

    Б. Оюунчимэг

    2020/03/01 at 22:32

    Хурай хурай хурай

  14. Batjargal Bvrnee Bvrnee

    Batjargal Bvrnee Bvrnee

    2020/03/01 at 23:41

  15. Блак Сван

    Блак Сван

    2020/03/02 at 00:33

    yag heleed bhin hha

  16. Muugii Moogii

    Muugii Moogii

    2020/03/02 at 01:08

    👎👎👎👎👎👎👎👎👎👎👎👎👎👎👎👎👎👎

  17. ХАРШЛЫН ЭСРЭГ ХАМТДАА ✔️ нэгдээрэй

  18. Sumiya Luvsandash

    Sumiya Luvsandash

    2020/03/02 at 03:29

  19. endoo

  20. Steel Crow

    Steel Crow

    2020/03/02 at 03:58

    опистуса хаана байна

  21. Bat Zorig

    Bat Zorig

    2020/03/02 at 09:53

    9sarih yamar ord bdagin bol

  22. Чинбат Чинбаа

    Чинбат Чинбаа

    2020/03/02 at 10:10

  23. Өлзий Пүрэв

    Өлзий Пүрэв

    2020/03/02 at 11:10

  24. Noirpil Otgonerdene

    Noirpil Otgonerdene

    2020/03/02 at 15:21

  25. Урнаа Урнаа

    Урнаа Урнаа

    2020/03/02 at 18:49

    Балай юм

  26. Baatar Dulma

    Baatar Dulma

    2020/03/02 at 19:20

    Dandaa zypxai gargaj ogch bgarai bayarlala

  27. Saraa Pvrewsvren

    Saraa Pvrewsvren

    2020/03/02 at 22:55

  28. Luvsansharav Saikhan-Olz

    Luvsansharav Saikhan-Olz

    2020/03/02 at 23:00

    Bayar Avirmed

  29. Т. Амараа

    Т. Амараа

    2020/03/03 at 08:57

    ББ. Заяа sain unsharai xania no t

  30. Bayraa Bayrtsogt

    Bayraa Bayrtsogt

    2020/03/03 at 09:19

  31. Tsul Agro

    Tsul Agro

    2020/03/03 at 13:01

    *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *