Найз залуу нь хардаж xүчил цацсан ч тэрээр зовлон бэрхшээл бүхнийг сэтгэлийн хатаар даван туулж, өнөөдөр аз жаргалтай амьдарч байна

1

Харилцаа амьдралд зөвхөн аз жаргал авчраад зогсохгүй мөн хар дарсан зүүд шиг амьдралыг ч авчирч болно. Буруу хүмүүжилтэй залуутай дотноссон бүсгүйн амьдрал яг л ийм болсон байна.

Кэти Пайпер интернэтэд нэгэн залуутай танилцжээ. Дэниел Линч эхлээд их л догь залуу санагдаж, тэд ч уулзахаар болов. Даанч 2008 онд Линчийн зүгээс бүсгүйг xүчлээр түлээд өгөөч гэж нэгэн танилаасаа хүсжээ – тэр цагаас хойш Кэтигийн амьдрал үүрд өөрчлөгдсөн юм.

katiepiper_

Xүчил Кэтигийн нүүр царайг түлж зүүн нүдийг нь сохолжээ. Түлэгдэлтийн 12 хоног дээр тэрээр эрчимт эмчилгээний тасагт шилжсэн бөгөөд арьс нөхөх мэс заслыг алхам алхмаар хийх болсон гэдэг. Пайпер нийтдээ 250 гаруй удаа мэс засал хийлгүүлсэн бөгөөд үүний ачаар аймшигтай нүүр царайнаас бага зэрэг салж хэвийн амьдралдаа эргэж орж чаджээ.

katiepiper_

Гэхдээ урьдын хэвийн амьдрал огт биш: бүсгүй телевизийн хөтлөгч хийдэг байсан бөгөөд тухайн үедээ багагүй амжилт гаргаж байсан юм. Гадаад төрхөөс болоод түүний телевизэд ажиллах үүд хаалга хаагдаж од болох амьдралын тухай мөрөөдлийг мартахад хүрсэн байна. Гэсэн ч тэрээр үлгэрт гардаг хүчтэй шувуу шиг гал цогоос цоройн гарч цааш урагшилж чаджээ.

katiepiper_

Кэти өөрийнхөө тухай баримтат кино бүтээж амьд гарч чадсанаас хойших бүх л амьдралынхаа түүхийг өгүүлжээ: “Би 2 жилийн турш нүүрний хаалт зүүж явсан, үсийг минь юу ч үгүй хусчихсан, улбар-ягаан арьстай. Нэг удаа дэлгүүр ороход дэлгүүрээс гарахыг хүртэл хүсэж байлаа. Хүмүүсийг айлгаад байна гэсэн л дээ. Гудамжинд явж байхад ч гэсэн над руу хашхирах хүмүүс цөөнгүй”. Энэ жил тэрээр 40 нас хүрч байгаа юм.

katiepiper_

Кэти xүчирхийллийн улмаас түлүүлсэн хүмүүст эрч хүч, урам зориг, өөртөө итгэх итгэлийн эх сурвалж болж байна. Тэр одоо бестселлерийн зохиогч, көүч, хөтлөгч бас сайн дурын сангийн үүсгэн байгуулагч. Дэлхий дахинаар аялж зүрх шимшрүүлэм түүхээ хуваалцахын зэрэгцээ гал түймрийн улмаас түлэгдсэн хүмүүсийг бууж өгөхгүй байх урам зориг хайрлаж явна.

katiepiper_

Тэр бусдаас холдож өөрийнхөө ертөнцөд амьдарч болох л байсан, гэхдээ тэр өөр замыг сонгожээ. Кэти одоо телевизэд өөрийн гэсэн шоутай, мөн арьс арчилгааны олон төрлийн бүтээгдэхүүн ч сурталчлах болжээ.

katiepiper_

Ажлаас гадна тэр гэр бүлтэй: Кэти нисгэгч, барилгачин Ричард Жеймс Саттонтой гэр бүл аз жаргалтай амьдарч байна. Хосууд хоёр охинтой.

katiepiper_

Сэтгэлийн хаттай Кэти бууж өгөхийг хүсэхгүй байна.

katiepiper_
84
ГоёГоё
22
ХөөрхөнХөөрхөн
10
Ха ХаХа Ха
9
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *