Үргэлжлэл буюу дараагийн анги дээрээ нилээдгүй сайжруулалт хийгдсэн 12 киноны дүр. Энэ өөрчлөлт нь ч үзэгчдийг баярлуулж чаджээ

0

Дахин хийсэн хувилбар эх бүтээлээсээ давж гарах тохиолдол тун бага. Давж гарах нь бүү хэл чанарын хувьд дөхөж очих нь ч тун ховор. Яагаад гэвэл дэлгэцээр гарсан анхны бүтээлийн дүрийн гүйцэтгэл үнэхээр чадварлаг болдог, тиймээс үргэлжлэлд гарах дүрийг цааш хөгжүүлэх газаргүй болдог байна. Гэхдээ бас тогтсон уламжлалаас гадуур элдэв зүйл бололгүй л яах вэ. Кино бүтээгчид дүрийг тэр болгон бүрэн дүүрэн гаргаж чадахгүй байх тохиолдол бий. Энэ тохиолдолд киноны хоёрдугаар хэсгүүдэд тухайн дүрд хоёр дахь боломжийг олгон киног улам сонирхолтой болгож чаддаг.

Энэ удаагийн нийтлэлээр чухам энэ л сэдвийг хөндлөө: киноны үргэлжлэлд гарах дүрүүд улам сайжирч үзэгч олныг баярлуулсан жишээнүүдийг дурдана.

Кинонд гарсан эдгээр өөрчлөлт нь дүрд тоглох жүжигчин өөрчлөгдсөнтэй огт хамаагүй (хэдий ийм тохиолдол байгаа ч гэлээ) – кино зохиолын хувьд сайжирсан гэж хэлж болохоор. Мэдээж тухайн дүрийн гадаад төрхийн өөрчлөлт ч мөн үүнд хамаатай болов уу.

1. “The Suicide Squad” (2021) киноны Рик Флэг

DC Entertainment / DC Films

“The Suicide Squad” (2016) кинонд төдийлөн анхааралд өртөөгүй дүр дараагийн ангидаа баатарлаг дүр болж хувирсан. Энэ нь киноны найруулагч өөрчлөгдсөнтэй холбоотой байж болох юм. Яагаад гэвэл “баг бүрэлдэхүүн”-ий дүрүүд илүү сонирхолтой болсон, ер нь Харли Квинн тал руугаа өөрчлөгдсөн гэж хэлж болохоор санагдана.

 

2. “Thor: Ragnarok” (2017) киноны Тор

Marvel Studios / Marvel Studios

Аянгын бурхны тухай киноны гол дүр богинохон үстэй болсноос гадна илүү хөгжилтэй болж өөрчлөгджээ. Эхний хоёр анги дээрээ бол нэг л нухацтай, шаналсан дүр санагддаг (Марвелийн бусад дүрүүдтэй харьцуулахад харьцангуй доогуур үнэлгээ авч байсан дүр).

Тор “Avengers: Infinity War” (2018) кинонд бусдаасаа илүү хүчтэй бас юмны учир начрыг сайн олдог дүр болж өөрчлөгдсөн ажээ.

 

3. “Deadpool” (2014) киноны Дэдпул

Marvel Entertainment / 20th Century Fox

“X-Men Origins: Wolverine” (2009) киноны Дэдпул 7 жилийн дараа өөрийн гэсэн бие даасан кинотой болж чадсан юм. Дүрийг бүтээсэн Райан Рейнольдсын хүслийг биелүүлснээр энэ дүрийн шүтэн бишрэгчид баяр хөөрөөр дүүрэн байлаа. Эцсийн дүндээ R үнэлгээтэй (өөрөөр хэлбэл 18+) кино дундаас хамгийн их кассын орлого хурааж чадсан хит төржээ.

 

4. “Toy Story 4” (2019) хүүхэлдэйн киноны Бо Пип

Pixar / Pixar

“Toy Story 2” (1999) киноны туслах дүрд онц сонирхолтой зүйл үнэндээ огт байгаагүй юм. Бо Пип хүүхэлдэйн киноны 4 дүгээр ангид гол дүрийн шийдэмгий, царайлаг “чөлөөт тоглоом” болон өөрчлөгдсөн нь үзэгч олны тaaшаалд нийцжээ.

Хүмүүсгүйгээр 20 жил амьдарсан тоглоом ийм л болдог юм байна!

 

5. “Avengers: Endgame” (2019) киноны Небула

Marvel Studios / Marvel Studios

Гаморагийн хэрцгий дүү бол “Guardians of the Galaxy” киноны (2014) Таносын бас нэгэн өргөмөл охин, кино зохиолын анхны хувилбараар бол энэ ангидаа үxэж муу талын туслах дүрээрээ дуусах ёстой байсан юм. Эцэстээ Небула онцгой байр суурь эзэлсэн тул Avengers-үүдийн тухай киноны сүүлийн хоёр ангид хамгийн сонирхолтой хувь тавилантай дүр болон хувирчээ.

Марвелийн дараагийн кинонуудад ч гарах сурагтай.

 

6. “Godzilla” киноны (2014) Годзилла

TriStar Pictures / Legendary Pictures

2014 оны Годзиллагийн дүр бол 1998 оны өсвөр насны териннозаврын дүрээс үнэхээр урагшаа том алхам хийж чадсан. Энэхүү өөрчлөлт зөвхөн дизайны хувьд төдийгүй киноны үйл явдлын хувьд ч яригдана – Годзилла хүн төрөлхтнийг бусад араатнуудаас авардаг гэж хэлж болохоор. Мөн 2014 онд тусгай эффект урьд үеийнхийг бодвол илүү хөгжсөн гэдгийг ч анхаарах хэрэгтэй. Тиймээс аварга том динозавр илүү бодитой харагдах нь ойлгомжтой.

 

7. “Avengers: Age of Ultron” (2015) киноны Hawkeye

Marvel Studios / Marvel Studios

Хоукай (Шонхрын нүд)-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Жереми Реннер “Avengers” (2012) кино зохиолд бичсэн өөрийн дүрийн хувь тавиланд санаагаар унаж кино бүтээгчдээс өөрийг нь алаxыг (Хоукай-ыг болохоос Реннерийг өөрийг нь биш шүү!) гуйж байсан тухай бид мэдээлж байсан. Гэтэл ямар нэгэн далдын элдэв хүчгүй харваач “Avengers: Age of Ultron” (2015) кинонд “Avengers”-үүдийн дунд чухал үүрэг гүйцэтгэж эхэлдэг: хошигнох ур чадвар болон үлгэр жишээ гэр бүлийн гишүүн.

Сонирхуулж хэлэхэд, 2021 оны сүүлээс эхлээд Шонхрын нүд мини-сериал хэлбэрээр гарах болсон. Үзэгчдийн анхааралд өртсөн энэ дүр тэгэхээс ч өөр яах билээ.

 

8. “The Dark Knight” (2008) киноны Рэйчел Доуз

Warner Bros. / Warner Bros.

Жүжигчнийг сольсон нь нааштай өөрчлөлт болсон юм. Тэгээд ч тухайн дүрийн хувь тавилан сиквелийн гол дүр болгон хувиргахад хүргэжээ. Жүжигчин Мэгги Жилленхолоос өмнө “Batman Begins” (2005) кинонд Доузын дүрд тоглосон Кэти Холмс муу жүжигчин хэмээгдэн “Алтан бөөрөлзгөнө”-нд нэр дэвшиж байсан түүхтэй. Нолан дахиж ийм алдаа гаргахыг хүсээгүй нь дамжиггүй.

 

9. “X-Men Origins: Wolverine” киноны (2009) Sabretooth

Marvel Entertainment / Marvel Entertainment

Дэдпул энэ кинонд чухал дүр биш байлаа, гэхдээ Лев Шрайберийн бүтээсэн Sabretooth (Виктор Крид)–ийн дүр “X-Men” (2000) киноны Тайлер Мэйний бүтээсэн хувилбарыг эрс сайжруулжээ. Үүнд зөвхөн жүжигчний тоглолт нөлөөлөөд зогссонгүй мөн Крид болон киноны гол дүрийн хоорондын уялдаа холбоо ч нөлөөлсөн юм. Тэд цугтаа хэд хэдэн дaйныг даван туулсан ч дараа нь занaлт дaйснууд болцгоодог.

 

10. “Star Wars: Episode III – Revenge of the Sith” киноны (2005) Энакин Скайуокер

Lucasfilm / Lucasfilm

Хейден Кристенсений бүтээсэн Энакин Скайуокерын дүр – “Star Wars” кинонд барууны үзэгчид төдийлөн дургүй байдаг үндсэн шалтгаан болов уу. Гэхдээ үзэгчид гуравдугаар ангийг үзээд бүрэн хайлсан гэж хэлж болно. IMDb дээр үзэгчид“Star Wars Episode II: Attack of the Clones” ангийг “Star Wars: Episode III – Revenge of the Sith” ангиас нэг оноогоор бага үнэлжээ.

Жорж Лукас болон Кристенсен нар алдаан дээрээ үнэхээр сайн ажиллаж чадсан бөгөөд Дарт Вейдер болсон Энакины өөрчлөлт үнэхээр бахархмаар харагдаж байсан юм.

 

11. “Iron Man 2” (2010) киноны Жеймс Роудс

Marvel Studios / Marvel Studios

“Iron Man” болон “Iron Man 2” киноны жүжигчнийг сольсон (Терранс Ховардыг Дон Чидлээр сольсон) байгааг олон хүн анзаараагүй өнгөрсөн юм. Яагаад гэвэл Тони Старкын тухай киноны хоёрдугаар ангиас эхлэн Жеймс Роудс гол дүр болж хувирдаг.

 

12. “Deadpool 2” киноны (2018) Жаггернаут

Marvel Entertainment / Marvel Entertainment

Уг дүр анх “X-Men: The Last Stand” (2006) кинонд Винн Жонсоны тоглосноор гардаг, гэхдээ үзэгчид уг дүрийг инээд хүргэхээс цаашгүй гэж үнэлсэн байжээ. “Deadpool 2” кинонд гарсан дүрийн хувилбар үзэгчдэд илүү хүрсэн юм. Энэ удаагийн аварга Жаггернаут компьютер технологийн ачаар нүүрний хувирал ихтэй болжээ, дууг Райан Рейнольдс оруулсан байна.

 

Бонус: “The Silence of the Lambs” (1991) киноны Ханнибал Лектер

De Laurentiis Entertainment Group / Strong Heart/Demme Production

Энтони Хопкинсийн дэлгэцнээ бүтээсэн Ханнибалын дүр анхных байгаагүй юм. Үүнээс өмнө Лектерийн дүрийг “Manhunter” (1986) кинонд жүжигчин Брайан Кокс бүтээсэн түүхтэй. Тэр дүрээ үнэхээр хүчтэй, чадварлаг бүтээсэн нэгэн. Гэхдээ ноён Энтони Хопкинсийн “The Silence of the Lambs” киноны тоглолтыг алтан жүжиглэлт гэж тодорхойлж болно.

Хамгийн сайн өөрчлөгдөж чадсан жүжигчин таны бодлоор хэн нь вэ?

9
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *