Таны гал тогооны өрөөний орон зайнаас чимээгүйхэн “хумсалж” байдаг 11 танил зүйлс

0

Гал тогоог эмх цэгцтэй байлгахын тулд сантиметр бүрийг нарийн тооцох хэрэгтэй. Гал тогооны цахилгаан хэрэгслийн сонголтыг ч зөв хийх ёстой юм. Гал тогоо эмх замбараагүй, зай завсаргүй харагдах шалтгаан нь зөвхөн том овор хэмжээтэй эд хогшилдоо ч байдаггүй. Үнэн хэрэгтээ амжилтгүй зохион байгуулсан хадгалалтын системтэй холбоотой жижиг сажиг зүйлс нөлөөлж байгаа юм.

Өөрийн гал тогоонд эрх чөлөөг мэдрэхэд юу саад болж байгааг тодорхойлоход туслах чек-листийг танд танилцуулахаар бэлдлээ.

11. Ил байх аяга, таваг хатаагч

© Depositphotos.com, © Depositphotos.com

Угаалтуурын дэргэд байрлуулдаг ширээний аяга, таваг хатаагч шууд эмх замбараагүй байдал үүсгэдэг. Хатаагч дээр төрөл бүрийн аяга, таваг хатаж дууссан ч гэсэн тэндээ байсаар л байна. Энэ байдлыг засах хоёр арга байна: аяга, таваг хатаж дуусангуут өөрийн тавиур дээр нь хурааж тавих, эсвэл хатаагчийг шүүгээнд байрлуулах нь хамгийн зөв хувилбар юм – энэ тохиолдолд хатсан аяга, тавгийг дахиж өөр тавиурт байрлуулах гэж та өөрөө ч зовохгүй, ажлыг нэг мөр болгож өгөх ажээ.

 

10. Давс, элсэн чихрийн том савнууд

© Depositphotos.com, © Depositphotos.com

Том саванд нунтаг хүнс хадгалах заншил бидэнд эмээ нараас үлдсэн. Одоо цагт зуухны дэргэд тавих илүү гоёмсог хувилбарыг сонгох болжээ – үзэмж талаасаа ч  тэр, эзлэх орон зайн хувьд ч тэр.

 

9. Зуухан дээр орхисон сав суулга

© Depositphotos.com

Хоол хийж дууссаны дараа хоолны үлдэгдэлтэй сав суулгыг зуухан дээрээ үлдээдэг айл олон бий. Заримдаа угаасан ч гэсэн тэр л байрандаа эргээд очно – хатаагаад цааш хураая гэсэн шалтгаантай. Ингээд л хэзээ ч дуусахгүй тойрог эхэлж гал тогооны орон зайг эзэлсээр л… Ер нь бол ямар нэгэн сав суулгыг дараа угаая гэж хойш тавих огт хэрэггүй. Энэ тохиолдолд гэрээр нэг микроб тархах нөхцөл болно.

 

8. Суурьтай холигч

© Depositphotos.com, © Depositphotos.com

Гал тогооны энэ төрлийн цахилгаан хэрэгсэл эвтэйхэн бас хэрэгтэй гэдэгтэй маргах зүйл байхгүй. Гэхдээ хэтэрхий том байдаг нь даанч харамсалтай. Гал тогооны бусад цахилгаан хэрэгслийн л адил гал тогооны тавцан дээр хадгалагдана, өөрөөр хэлбэл таны ажлын үнэт талбайг эзэлж байна гэсэн үг. Хэрвээ та нарийн боов хийх хоббигүй зөвхөн сэтгэл санаа өөдрөг үедээ л гурил зуурдаг хүн бол гар холигч сонгох нь зөв. Үүнээс гадна ахуйн цахилгаан барааг бүхий л талаас нь үнэлж дүгнээрэй: аливаа нэг хэрэгсэл бүтэн жилийн турш ашиглагдахгүй байвал хэн нэгэнд өгөх эсвэл бүр гаргаж хаях тухай ч бодож болох юм. Танд хэрэгтэй тодорхой хэмжээний орон зай гарна гэдгийг бүү март.

 

7. Зурагт (хананд тогтоосон байсан ч гэсэн)

© Depositphotos.com

Жижигхэн гал тогооны босоо гадаргууг ямар нэг зүйлээр эзлэх – энэ анхнаасаа буруу санаа. Ханан дээр өлгөсөн зурагт гал тогоог улам жижигхэн болгож, харааны шуугианыг үүсгэдэг. Та дуртай шоугаа үзэж байхдаа хоол идэх зуршилтай бол орчин үеийн технологийн эрин үед зурагтны оронд ухаалаг утас эсвэл таблет ашиглаж болохыг санаарай.

 

6. Цонхны тавцан дээрх суулгацууд

© Depositphotos.com

Гал тогооны цонхны тавцан элдэв төрлийн суулгац тавих газар болдог. Гэхдээ янз бүрийн зориулалтын, зориулалтын бус саванд суулгасан суулгацууд үнэхээр замбараагүй харагдана. Үүнээс гадна гал тогооны хэрэгсэл хадгалах орон зайг эзлэх тул өөр газар тавихаас өөр аргагүйд хүрнэ. Хэрвээ та гал тогооны цонхны тавцанг ямар нэгэн ургамалгүйгээр байлгаж чадахгүй бол хоол амтлах ногоо (яншуй, гаа, розмарин зэрэг) л тарих тухай бодоорой.

 

5. Хуванцар савнууд

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хуванцар савны хэрэглээнээс эрс татгалзана гэдэг худлаа, үнэндээ тэгэх ч хэрэггүй юм. Хоолны үлдэгдлийг хадгалах хамгийн тохиромжтой сав. Хуванцар сав худалдаж авахдаа л бие биедээ ордог цуглуулгыг сонгох хэрэгтэй юм. Эсвэл силикон эвхэгддэг сав хэрэглээнд түрэн орж ирж байна. Ийм төрлийн сав тавиур дээр маш бага зай эзэлдэг ажээ.

 

4. Жимстэй сагс

© Depositphotos.com

Жимстэй сагс гал тогоонд тав тухыг илэрхийлж байж болох л юм. Гэхдээ орон зайн тухай яриа хөндөгдөхөд ийм зүйлээс татгалзахаас өөр аргагүй болно. Ялангуяа тусгай горимд хадгалах жимс, ногоог дугуйтай нарийн тавиур дээр хадгалаарай. Ийм тавиурыг өрөөний аль нэг хоосон буланд байрлуулахад үзэмжийн хувьд ч дажгүй харагдана. Мөн хананд өлгөдөг органайзер ч сонирхож үзэхэд илүүдэхгүй.

 

3. Ил харагдах өлгүүр

© Depositphotos.com, © Depositphotos.com

Шүүгээнд зай байхгүй болж хадгалалтын ил системийн тухай яригдаж байгаа бол энэ санаанаас шууд татгалзаарай. Орчин үеийн моод эсвэл дизайнерын шийдэл гэж хэн нэгэн хэлэх байх, гэхдээ жижиг гал тогоонд эргэлзээтэй сонголт шүү. Бас л нөгөө харааны шуугиан тарих тул эмх замбараагүй, тав тухгүй байдлыг бий болгоно.

 

2. Баяр ёслолын хоолны хэрэглэл

© Depositphotos.com

Баяр ёслолын эсвэл онцгой нөхцөлд хэрэглэх хоолны хэрэглэлийг маш ховор гаргаж ирдэг. Тэгсэн мөртлөө гал тогоондоо хадгалсаар: ширээний бүтээлэг, гүц, хундага энэ бүгд бусад байнгын хэрэглээний орон зайг эзэлсээр. Ийм зүйлсийг хайрцагт хийгээд гэрийн өөр бусад шүүгээнд хадгалж болох юм.

 

1. Хоёр угаалтуур

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хоёр угаалтуур нь угаалга болон аяга, таваг хатаах нэмэлт орон зай болдог сайн талтай. Гэхдээ тасалгааны орон зайн хувьд яриад эхлэхээр татгалзахаас өөр аргагүй болно. Орон зайг сантиметр болгоноор нарийн тооцоолж байгаа нөхцөлд аливаа зүйлийг маш сайн бодож зохион байгуулах ёстой. Ганц хоёр сантиметрийн ялгаа юу байна гэж та бодож болох хэдий ч үнэн хэрэгтээ маш чухал гэдгийг битгий мартаарай.

Гэр орныг тав тухгүй, давчуу болгодог ямар зүйл бараг айл болгонд байдаг вэ?   

4
ГоёГоё
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *