Өмнө нь хамтлагийн гишүүн байсан гэдгийг нь бид огт мэддэггүй авьяаслаг 13 алдартан

1

Олны өмнө төдийлөн ил гаргаад байдаггүй далд авьяастай алдартнууд маш олон байдаг. Зарим нь хөгжмийн ертөнцтэй бүр дэндүү ойр төдийгүй хамтлагийн гишүүн явсан нь ч бий. Тэр ч байтугай сэтгэл татам олон дүрээрээ биднийг байлдан дагуулсан гайхалтай жүжигчний хэв маяг нь эрс өөр рок хамтлагийн гишүүн байсан гэвэл та итгэхгүй биз ээ.

Манай сайт уншигч танд хөгжмийн ертөнцтэй нягт холбоотой 13 алдартныг танилцуулж байна.

1. Скарлетт Йоханссон (Scarlett Johansson)

© Gage Skidmore / Wikipedia, © Kim Metso / Wikipedia

Lost in Translation”, “The Jungle Book” зэрэг кинонууд дээрээ өөрийн хүчирхэг хоолойгоо гайхуулаад амжсан Скарлетт Йоханссоныг дуулах авьяастай нэгэн гэдгийг бүгд мэднэ биз ээ. Тэрээр 2015 онд “Haim” хамтлагийн басс гитарчин Эстэ Хаймтай (Este Haim) хамтран “The Singles” нэртэй хамтлаг байгуулж байжээ.

 

2. Киану Ривз (Keanu Reeves)

Keanu Reeves performs on stage with his band Dogstar, Glastonbury Festival, United Kingdom, 1994. (Photo by Martyn Goodacre/Getty Images)

Киану Ривз бол энэ цаг үеийн хамгийн дур булаам жүжигчдийн нэг гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ. “Matrix”, “John Wick” зэрэг кинонуудаараа алдартай тэрээр хөгжмийн салбарт ч чамлахааргүй амжилттай нэгэн байсан ажээ. 1990-ээд онд Ривз “Dogstar” нэрээр алдаршсан рок хамтлагт гитарчин байсан бөгөөд 2000 оны эхэн үе хүртэл уг хөгжмийн салбарт хүчин зүтгэж байжээ. Өдгөө энэ хамтлагийн тухай хүмүүс төдийлөн санахгүй байж болох ч тухайн цаг үедээ “MTV” хөгжмийн сувгаар дуунууд нь цацагдаж, олон улсад аялан тоглолт хийж байсан хамтлаг ажээ.

 

3. Ферги (Fergie)

Stacey Ferguson aka Fergie, Renee Sandstrom and Stefanie Ridel of Wild Orchid (Photo by Jeff Kravitz/FilmMagic)

“The Black Eyed Peas” хамтлагт байснаар нь түүнийг уншигч та андахгүй сайн мэднэ биз ээ. Жүжигчин бүсгүй маань мөн “Wild Orchid” нэртэй хамтлагтай байсан бөгөөд 2001 онд хамтлагаасаа гарч байжээ.

 

4. Жонни Депп (Johnny Depp)

© Hollywoodvampires / instagram

Жонни Дэпп өдгөө нэртэй жүжигчин хэмээгдэж буй ч залуу насандаа түүний чин хүсэл хөгжмийн салбарт байсан ажээ. Тэрээр залуудаа хэд хэдэн хамтлагт гитарчин хийдэг байсан бөгөөд санхүүгийн асуудлаас үүдэлтэйгээр кино жүжигчин хийхээр болж байжээ. Түүний хэрэгжүүлдэг төслүүдээс хөгжмийн салбартай холбоотойг дурьдвал Алис Күүпер (Alice Cooper) болон Жое Перри (Joe Perry) нартай хамтран байгуулсан “Hollywood Vampires” хамтлагийг нэрлэж болох юм.

 

5. Зое Дешанель (Zooey Deschanel)

© sheandhim / instagram

Зое Дешанелийн оргил бүтээлийг магадгүй “500 Day of Summer” гэж хэлж болох биз ээ. Харин тэрээр хөгжмийн ертөнцөд “She & Him” хамтлагийн хамтаар кино урлагийн салбараасаа ч дутараахгүй алдартай нэгэн гэдгийг та мэдэх үү? Тэрээр гитарчин Мэттью Уардын хамтаар 2016 он хүртэл уран бүтээл хийсэн бөгөөд мөн онд тэдний сүүлчийн цомог нээлтээ хийж байжээ.

 

6. Хью Лори (Hugh Laurie)

© Hugh Laurie / Facebook

Хаус эмчийн дүрээр бидний сэтгэлд үлдсэн тэрээр хөгжмийн ертөнцтэй мөн л ойр нэгэн ажээ. Тэрээр соло жазз гитарчин гэдгээрээ алдартай бөгөөд мөн “Hugh Laurie and The Copper Bottom Band” хамтлагийн гишүүн гэнэ. Үүнээс гадна тэрээр хүмүүнлэгийн үйлсийн төлөө нэгдсэн жүжигчдээс бүрдсэн “Band from TV” хамтлагт мөн харъяалагддаг байна.

 

7. Маколей Калкин (Macauley Culkin)

© The Pizza Underground / Facebook

“Home Alone” цувралыг Маколей Калкингүй төсөөлөхийн аргагүй. 2013-2018 оны хооронд Холливудын амьдралаас хөндийрсөн тэрээр тухайн үед “The Velvet Underground” хамтлагийн дуунуудын шог хувилбаруудыг хийн цацаж байжээ. Түүний энэхүү төслийн нэр нь “The Pizza Underground” ажээ.

 

 

8. Раян Гослинг (Ryan Gosling)

LOS ANGELES, CA – SEPTEMBER 04: Ryan Gosling of Dead Man’s Bones performs at FYF fest 2010 at Los Angeles State Historic Park on September 4, 2010 in Los Angeles, California. (Photo by Noel Vasquez/Getty Images)

La La Land” киногоороо өөрийн нууц авьяасыг үзэгчдэд харуулаад амжсан тэрээр өөрийн найз Зак Шийлдсийн (Zach Shields) хамтаар “Dead Man’s Bones” нэртэй хамтлагтай байжээ. Сүүлийн жилүүдэд түүний хамтлагийн нэрээр нэрлэгдсэн цомог нь нилээдгүй эрэлттэй болоод буй гэнэ шүү.

 

9. Жада Пинкетт Смит (Jada Pinkett Smith)

Jada Pinkett-Smith and her band Wicked Wisdom during Fuse Fangoria Chainsaw Awards – Arrivals at Orpheum Theatre in Los Angeles, California, United States. (Photo by Jason Merritt/FilmMagic)

Жадаг бид Уилл Смитийн эхнэр гэдгээр нь л сайн мэддэг. Харин тэрээр “Madagascar” анимейшн цуврал хүүхэлдэйн кинонд дуу оруулж явсан чамгүй хүчтэй хоолойтой нэгэн гэнэ шүү. Мөн тэрээр “Wicked Wisdom” нэртэй метал рок урсгалаар уран бүтээл туурвидаг хамтлагийн гишүүн ажээ.

 

10. Кевин Бейкон (Kevin Bacon)

© The Bacon Brothers / Facebook

Кевин Бейкон бол холливудын 90 орчим кинонд дүрээ бүтээсэн чамлахааргүй чадварлаг жүжигчдийн нэг билээ. Мөн тэрээр өөрийн ах Майклын (Michael) хамтаар “The Bacon Brothers” нэртэй хамтлагтай бөгөөд 1995 оноос хойш кантри рок (country rock) урсгалаар дуулж байна.

 

11. Фаррелл Уильямс (Pharrell Williams)

N.E.R.D. on 8/30/02 in Chicago, Il. (Photo by Paul Natkin/WireImage)

Фаррелл Уильямсыг бид өнгөрсөн арванд дуулиан тарьж чадсан “Happy” дуугаар нь сайн мэднэ. Тэрээр 1994 онд Чад Хьюгогийн (Chad Hugo) хамтаар “The Neptunes” хамтлагийг, 1999 онд Чад болон Шей Халейгийн (Shay Haley) хамтаар “N.E.R.D.” нэртэй хамтлагийг байгуулж байжээ.

 

12. Жек Блэк (Jack Black)

RIO DE JANEIRO, BRAZIL – SEPTEMBER 28: (L-R) Kyle Gass and Jack Black perform on stage during the Tenacious D concert during the Rock in Rio 2019 at Cidade do Rock on September 28, 2019 in Rio de Janeiro, Brazil. (Photo by Alexandre Schneider/Getty Images)

Тэрээр үзэгчдэд “The School of Rock” киногоороо хөгжмийн ямар гайхалтай мэдрэмжтэй нэгэн бэ гэдгээ харуулаад амжсан. Тэгвэл Жек 1994 онд өөрийн найз, жүжигчин Кайл Гасстай (Kyle Gass) хамтран “Tenacious D” хамтлагийг байгуулж байжээ. Мөн энэхүү хамтлагийн түүхийг өгүүлэх “Tenacious D in The Pick of Destiny” нэртэй кино ч байдаг аж.

 

13. Брюс Уиллис (Bruce Willis)

ANAHEIM, CALIFORNIA – JULY 10: Actor Bruce Willis performing with his band Bruce Willis and the Accelerators at the House of Blues on July 10, 2003 in Anaheim, California. (Photo by Frazer Harrison/Getty Images)

Холливудын ертөнцөд түүний орон зай хэр их тухай энд дурьдахын ч хэрэггүй биз ээ. Харин тэрээр хөгжмийн салбарт ихээхэн сонирхолтой нэгэн бөгөөд 1987 онд “Bruce Willis and The Accelerators” нэртэй хамтлагийн хамтаар “The return of Bruno” хэмээх цомгийг гаргаж байжээ.

 

Бонус: Жонни Депп “Hollywood Vampires” хамтлагийн хамтаар

 

Бонус 2: Маколей Калкиний хамтлаг

Уншигч та эдгээр алдартнуудаас өөр хөгжмийн ертөнцтэй нягт холбоотой, өөрийн гэсэн хамтлагтай алдартныг мэдэх үү? Та манай жагсаалтанд орсон аладртнуудын дуунуудаас сонсож байсан уу?

4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Төөгий Даваа

    Төөгий Даваа

    2020/07/28 at 00:02

    Jared Leto haana bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *