ТОЙМ – 2001 оны Toyota Brevis Ai250

0

Энэ удаагийн тойм булангаар бид Toyota Brevis (Брэвис)-ийг оруулж байна. Энэ загвар 2001 оны цагаан өнгөтэй Ai250 гэсэн хувилбар байлаа. Ерөнхийдөө Toyota Progres-ийг дахин боловсруулж гаргасан. MarkII, Chaser, Cresta гэсэн нэг бүлийн 3 загвараас Mark II дангаараа нэрээ хадгалан салж, нөгөө 2 нь үйлдвэрлэлээс хасагдах үед Brevis нь тэдгээрийн оронд тухайлбал Cresta- н оронд үйлдвэрлэгдэн гарсан гэж яригддаг. Chaser-ийг орлосон загвар нь Verossa гэдэг арай спорт талруугаа загвар бий. 250i, 300i гэсэн хувилбар байгаа нь хөдөлгүүрийн багтаамжийг илэрхийлж байгаа юм. 200 болон 220 морины хүчтэй хөдөлгүүртэй. Энэ удаагийнх нь 2.5-тай 200 морины хүчтэй нь.

ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 1 ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 2 ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 3 ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 4 ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 5 ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 6 ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 7 ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 8Жолоодлого. Явдал зөөлөн жолоодлого сайтай, хойд урд тэнхлэг нь хос гартай тэнцүүлэгч бүхий учраас хазайлт багатай тогтвортой болсон ба амартизаторын явалт ихтэй нь хотгор гүдгэр туулахад дугуй хөндийрөх нь бага. Хөдөлгүүрийн чадал хангалттай бөгөөд туслах системүүд байгаа учир санаа зоволтгүй. Хөдөлгүүрийн дуу сонсогдох нь бага, тоормозны мэдрэмж сайтай байсан. 2.5 литр бол иймэрхүү машинд яг сайхан таарсан хөдөлгүүр байдаг нь ойлгомжтой. 2.0-той Mark II Grand бол нилээн гишгүүлж байсан санагдана. 2.5 бол яг сайхан таарсан хүчтэй байв. Шулуун замд жигд гишгэхэд бол нэг 9 литр бензин цохино. Харин хотын сийрэг замд 12 литр гөвнө, за тэгээд манай бензин муу болохоор бөглөрөөнд бол арай жаахан илүү гөвнө шдээ. Учир нь шууд цацалттай учир чанар сайтай бензин шаардана. Тэрийг нь хийвэл ч үнэрлэх байх. Гэхдээ ирэх оноос оросууд европын стандартын бензин хийнэ гэж дуулдсан. А80 энэ тэр бүүр байхгүй болж нөгөөдүүлийн чанар нь сайжрах юм байхаа. Тэгвэл ч ид шид нь гарна даа. Үндсэн суурь хөдөлгүүр болох 1JZ, 2JZ бол ёстой чулуу л гэсэн үг, 500 мянган километр явахад байж л байна.

ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 9 ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 10 ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 11 ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 12Тав тух. Дизайн нь компакт тансаг машин гэж харагдана. Салоны байдал бол ерөнхийдөө Progres шиг, гэхдээ дугуй бөмбөгөр элементүүд их орсон.  Яг энэ машин шаргал салонтой,дубэн оруулга ихтэй , шаргал арьсан суудалтай нь аргагүй л тансаг харагдуулж байсан шүү. Салоны зайн хувьд Crown-аас арай бага Grand Mark хавьцаа, гэхдээ жолоочид зам харагдах байдлаараа эвтэйхэн байлаа. Нэмэлт захиалгын тоноглол ихтэй нь шууд харагдаж  байна. Үүнд жолоочийн санамжтай суудал, рулийн өндөр нам, нааш цааш байрлалыг товчлуураар тохируулах, навигацийн систем гээд л. Нэг эвтэйхэн зүйл нь хааз болон тоормозны педалийн байрлалыг тохируулдаг явдал байв. Өндөр хүн бол доор, намхан хүн бол дээр тохируулчихаж болно. Намхан хүн хаазандаа хүрэх гээд руль дээрээ наалдчих дөхөөд байхгүй нь үнэхээр дажгүй. Энэ нь Toyota-гийн ийм тохиргоотой анхны загвар гэж яригддаг.

ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 13 ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 14 ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 15 ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 16 ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 17Бас нэг зүйл бол суудал халаагч. Манайх шиг хүйтэн газар бол зайлшгүй хэрэгтэй, ялангуяа арьсан суудал бол халуунд халуун хүйтэнд хүйтэн шүү дээ. Энэ машинд харин суудал халаагч тавьчиж япон эзэн нь бээрэг нөхөр байсан байх, заза энэ ч яахав ундааны тавиур, хайрцаг сав гээд мэдээж зөндөө л байв.  Аа тийм паарны удирдлага нэг олоод авчвал дэлгэц дээр болохоос  энгийн машиных шиг ойлгомжтой.  Урд талын зорчигчид тусдаа температураа тохируулна. Автомат кропны удирдлага 3 горимтой.Power дээр бол уралдана, Snow дээр бол халтиргаатай замд гайгүй хөдөлчихнө. Урд 2 суудлын тохиргоо нь автоматаар хийгддэг. Арын суудал бол 2 хүнд бол яг сайхан таарна, 3 хүн бол жаахан тийм байж магад, гэхдээ тансаг машинд бол нээх чихээд байхаар тооцож хийхгүй нь ойлгомжтой. За тав тухын хувьд бол ийм байна.

ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 18 ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 19Тоноглол. Toyota-гийн нилээн тоноглолыг хийсэн байв тухайн 2001 ондоо бол бараг топ гэж хэлж болно л доо. Тухайлбал шарвахаас хамгаалал VSC, дугуйн хий эргэлтийг хянах TRC, тоормозны ABSсистем, суудал халаагч, навигацийн систем, 4 хаалгандаа автомат горимтой шил өргөгч, салоны агаар шүүгч, тохиргоотой хааз тоормозны педаль гээд оролдох зүйлийн хувьд бол овоо их.

ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 20 ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 21 ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 22Сэлбэг. Үндсэн хөдөлгүүр бол хаа сайгүй л байдаг 1JZ. Японд бол улиг болсон хөдөлгүүр. Монголд ч элбэг. Харин түлшний системийн хувьд захиалах хэрэгтэй байх. Бусад кузовын сэлбэг манайд одоо л орж ирж байгаа. Явах анги бол тэгээд Progres-ийнх таарчих юм шиг байлээ.

ТОЙМ - 2001 оны Toyota Brevis Ai250 23

Нийтлэлийг бичсэн Автомашин сонирхогч Р.Энхболд

Эх сурвалж: www.cardoctor.mn

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Batjargal Jargalsaikhan

    Batjargal Jargalsaikhan

    2014/08/14 at 12:48

    Toyota Fielder 2008 oruulaad ogooch.

  2. Batjargal Jargalsaikhan

    Batjargal Jargalsaikhan

    2014/08/14 at 12:48

    Toyota Fielder 2008 oruulaad ogooch.

  3. Batjargal Jargalsaikhan

    Batjargal Jargalsaikhan

    2014/08/14 at 12:48

    Toyota Fielder 2008 oruulaad ogooch.

  4. Batjargal Jargalsaikhan

    Batjargal Jargalsaikhan

    2014/08/14 at 12:48

    Toyota Fielder 2008 oruulaad ogooch.

  5. Batjargal Jargalsaikhan

    Batjargal Jargalsaikhan

    2014/08/14 at 12:48

    Toyota Fielder 2008 oruulaad ogooch.

  6. Batjargal Jargalsaikhan

    Batjargal Jargalsaikhan

    2014/08/14 at 12:48

    Toyota Fielder 2008 oruulaad ogooch.

  7. Batjargal Jargalsaikhan

    Batjargal Jargalsaikhan

    2014/08/14 at 12:48

    Toyota Fielder 2008 oruulaad ogooch.

  8. Batjargal Jargalsaikhan

    Batjargal Jargalsaikhan

    2014/08/14 at 12:48

    Toyota Fielder 2008 oruulaad ogooch.

  9. Unshigch

    2014/08/14 at 13:17

    land 200 bolon highlander, g270 g630 geh met mashinudiig oruulach
    uneheer shan toim niiteldeg gyalaalaa

  10. LOVE SUBARU

    2014/08/14 at 14:43

    Subaru FOrester 2004-s oruulj ogooch tehuu
    Subaru FOrester 2004-s oruulj ogooch tehuu
    Subaru FOrester 2004-s oruulj ogooch tehuu

    Deeriin neg niitlel-n comment deer ch bichjil bsn PLS :)

  11. Зочин*-*

    2014/08/14 at 18:23

    Harrier hybrid-iin talaar medeelel uguuch

  12. Ganzorig Radnaabazar

    Ganzorig Radnaabazar

    2014/08/16 at 16:28

    Ene he’d ideh be

  13. Ganzorig Radnaabazar

    Ganzorig Radnaabazar

    2014/08/16 at 16:28

    Ene he’d ideh be

  14. Зочин

    2014/08/19 at 16:04

    жижигдүү гэхээс дотор тал нь crown юм даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *