Бидний удаан хугацааны туршид итгэж ирсэн өвлийн тухай 10 буруу ойлголт. Яг үнэндээ эдгээр нь тийм ч чухал зүйлс биш ажээ

0

Өвөл гэхээр бидний санаанд Шинэ жил, мандарины үнэр, гацуур мод, чарга санаанд орно. Бас аав, ээжийн зүгээс бидэнд тавих эцэс төгсгөлгүй хоригуудыг ч дагаж мөрдөхөөс өөр аргагүй болдог: малгайгаа өмс, хөл нvцгэн битгий яв, хамраараа амьсгал гээд л. Эдний зарим нэг нь бага ч болов үндэслэлтэй байж болох л юм, харин зарим нэг нь үнэнээс хол, дэмий л төөрөгдөлд оруулдаг байна.

Багаас минь уламжлагдаж ирсэн өвлийн тухай ямар ойлголт буруу болохыг бид олж мэдэхээр шийдсэн юм. Эдгээр ойлголтуудыг өөрийнхөө хүүхдэд яагаад тулгахгүй байх нь зөв болохыг ч танд хэлж өгье.

Хүүхэдтэйгээ аль ч улиралд салхилж болно

© Depositphotos.com, © Pexels

Бидний мэдэхийн л бидний эмээ, ээж нар гадаа цаг агаар ямар байхаас үл шалтгаалан салхилдаг байсан санагдах юм. Гадаа ямар байх нь огт хамаагүй: цас орж байна уу, нар гарч байна уу, салхи шуурга дэгдэж байсан үед ч тэр. Үүнээс дүгнэж үзвэл зөв хувцаслаад л ямар ч хэмд гадаа гарч салхилж болно. Гэхдээ бага насны хүүхэдтэй бол болгоомжтой хандсан нь дээр, ер нь гэртээ үлдсэн нь дээр байх: ялангуяа гадааны хэм хасах 10-аас доош бол. Хэрвээ хүйтэн сэрүүнд салхилахаар шийдсэн бол богино хугацаанд салхилж болно.

 

Өвөл хөл нvцгэн явж болохгүй заавал оймс өмсөнө

© Depositphotos.com, © Depositphotos.com

Эмээ нарын аймшигтай хар дарсан зүүд – оймс өмсөөгүй хүүхэд, харин өвөл – шууд тайвшруулах эм уух хэрэгтэй. Харин мэргэжилтнүүд гэртээ хөл нvцгэн явж болох төдийгүй явах хэрэгтэй гэж үзэж байна. Хүйтэн шалтай байсан ч хамаагүй. Хөл бага зэрэг даарах нь хэвийн үзэгдэл ажээ.

 

Малгайгүй явж болохгүй, толгойны өвчтэй болно

© Depositphotos.com, © Depositphotos.com

Олны дунд тархсан буруу ойлголтын эсрэг тайлбар: толгой даарлаа гээд толгойны өвчтэй болохгүй. Өвчин тэс өөр шалтгаанаар үүсдэг. Бас нэг буруу ойлголт бол бид толгойгоороо ихэнх халуунаа алддаг гэсэн яриа. Үнэндээ огт тийм биш, бид халуун дулааныг биеийн бүхий л хэсгээрээ алдаж байгаа. Гэхдээ өвлийн хүйтэнд малгай өмссөн нь дээр шүү: хүйтэнд ханиад хүрэх нь элбэг.

 

Шингэн халуун байх тусам хурдан бүлээцнэ

© Pexels, © Pexels

Хүйтэнд даарсан хэн ч халуун цай уухаас татгалзахгүй, даанч энэ нь тийм ч сайхан санаа биш юм. Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар бол бид хэдий хэр халуун цай ууна төдий чинээ халууцна гэж бодож байгаа ч үнэндээ бүр эсрэг нөлөө үзүүлж байдаг ажээ. Өөрөөр хэлбэл бид халуун цайнаас болоод хөлөрдөг бөгөөд үүгээрээ дулаанаа алдана. Тиймээс бүлээн цай уухыг зөвлөж байна.

 

Хүйтэнд спортоор хичээллэж болохгүй

© Pexels

Судалгаанаас харахад агаарын хэм бага байх тусам бие махбод илүү их калори шатаадаг ажээ. Мэргэжилтнүүд ямар ч улиралд бэлтгэл сургуулилт хийж болно гэж үздэг. Цас, бороо орж байх ч хамаагүй, хамгийн гол нь – зөв хувцаслах хэрэгтэй.

 

Гэрт дулаахан байх тусам сайн гэж боддог

© Depositphotos.com

Гэр дулаахан бас тухтай байх нь хэнд ч тааламжтай санагдана, гэхдээ хэтэрхий халуун байх нь – хэмийн тохируулгыг өөрчлөх шалтгаан мөнөөс мөн. Мэргэжилтнүүд тасалгаанд ойролцоогоор +20 хэм байх ёстой гэж үзэж байна. Хуурай бас халуун агаар нь хоолой болон уушгийг цочроодог. Тиймээс паарны хэмийг тохируулж, чийгшүүлэгч ажиллуулахыг хичээгээрэй.

 

Хөдлөхөөсөө өмнө машинаа халаах ёстой

© Depositphotos.com

Энэ ойлголт хэзээ ч юм урьд нь үнэн байлаа. Карбюратортой авто машиныг хөдөлгөөнд оролцуулахаас өмнө заавал халаах ёстой байсан юм. Одоо авто машины бүтэц өөрчлөгдсөн, тиймээс машиныг 30 секундээс илүү халаах шаардлагагүй болжээ. Яагаад гэвэл орчин үеийн авто машин нь өөрийн хэмийг хянах мэдрэгчтэй болсон байна.

 

Дулаацахын тулд халуун шүршүүрт орох

© Depositphotos.com, © Depositphotos.com

Халуун ванн, шүршүүр хурдан дулаацуулах нь маргаангүй үнэн. Гэхдээ хэмийн огцом өөрчлөлт таны арьс болон биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Үүний оронд халуун бүлээн шингэн уусан нь дээр, бас нэг байрандаа суугаад байх хэрэггүй, аль болох хөдлөхийг хичээ.

 

Өвөл дандаа л таргалдаг, үүнээс зaйлсхийх арга байхгүй

© Depositphotos.com

Зарим нэг ан амьтад, ялангуяа өвөл ичдэг амьтад хүйтрэхээс өмнө жин нэмдэг байна. Жишээ нь, баавгай, сарьсан багваахай зэргийг дурдаж болох юм. Харин хүн улирал солигдоход жин нэмэгдэхгүй. Гэхдээ уг ойлголтод үнэний өчүүхэн ч гэсэн хувь байдаг ажээ. Судалгаанаас харахад, нарны гэрлийн дутагдлаас болоод эд эс өөх тосоо идэвхтэй хуримтлуулдаг ажээ. Гэхдээ дүрэм ёсоор хэрвээ та өвөл таргалаад байвал энэ нь таны хөдөлгөөн багассантай л холбоотой юм шүү. Статистик тооноос харахад, хүмүүс өвөл ойролцоогоор 2-3 кг нэмдэг ажээ.

 

Өмд өмсөхгүй бол үе мөчний өвчтэй болно

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хүйтэн агаар өөрөө үе мөчний өвчин үүсгэхгүй, харин нэгэнт үүссэн өвчнийг л сэдрээж хүндрүүлэхэд нөлөөлнө. Мөн өвлийн цагаар үе мөч өвдөх нь зөвхөн хүйтэн агаараас шалтгаалаад зогсохгүй мөн агаарын даралтын өөрчлөлттэй холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг. Тиймээс даарахгүйн тулд дулаан хувцаслаж байхыг хичээгээрэй.

Та аль үлгэр домогт нь насаараа итгэж явсан байна вэ?

15
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *