Уран сайхны кино болон хүүхэлдэйн кинонд 100 оноо нэмж чадахуйц далд утгыг агуулсан 15 нууцлаг хэсгүүд

0

Кино болгонд, тэр бүү хэл алдартай кино болгонд хүмүүсийн тэр болгон мэдэхгүй жижигхэн ч гэсэн нууц байдаг юм. Тэрхүү далд хоцорсон нууцууд киног дахин үзэх зaйлшгүй шалтгаан болно. Энэ удаад үзэгч олны нүдэнд тэр болгон тусаагүй гаргууд нуусан нууцуудыг дэлгэхээр бэлдлээ.

“The Truman Show” киноны (1998) ихрүүд нь – зураг авалтын талбай дээр ажиллаж байсан ихэр хамгаалагч нар юм

Numerous-Lemon

Найруулагч Питер Вейр тэднийг жүжигчид болон зураг авалтын багийн гишүүдтэй үнэхээр эелдэг харилцаж байгааг ажиглаж л дээ. Ингээд тэдэнд туслах дүр өгөхөөр шийдсэн нь энэ.

 

“Forrest Gump” киноны (1994) автобусанд явж байгаа охин Форрестийг хажуудаа суулгахаас дургүйцдэг. Охины дүрийг Том Хэнксийн охин Элизабет Хэнкс бүтээжээ

Numerous-Lemon

 

“Deadpool 2” киноны (2018) гол дүр дуучин Тейлор Свифтийн муурнуудын зурагтай футболк өмссөн байдаг

Numerous-Lemon

Киноны зураг авалтын багийнхан дуучны муурнуудын зургийг ашиглахын тулд түүнээс албан ёсоор зөвшөөрөл авсан байна.

 

“Moana” хүүхэлдэйн киноны (2016) Мауигийн дүрийг гаргахдаа Дуэйн Жонсоны өвөөгөөс санаа авчээ

themightyheptagon

“The Rock”-ын өвөө Питер Майвиа нь самоа-америк гаралтай мэргэжлийн бөх хүн байсан юм.

 

“Wreck-It Ralph” хүүхэлдэйн киноны (2012) Боузер (Mario тоглоомын муу санаатан) гартаа жижигдсэн аяга барьсан байдаг – Nintendo компани ингэж хийхийг шаардсан байдаг ажээ

Numerous-Lemon

Кино зохиолын анхны хувилбараар бол Боузер арай өөр байдлаар аягатай цайгаа ууж байж л дээ, энэ нь кино студийнхний сэтгэлд нийцээгүй тул өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ. Ингээд л энэ тухай сүлжээгээр нэг шуугисан юм. Энэ дүр цайтай аягаа яаж “буруу” барьж байсан юм бол доо?

 

“Whiplash” кинонд (2014) Флетчер минутад 215 хэмнэлээр муу тоглолоо гэж Нейманыг загнадаг. Гэхдээ Неймон үнэндээ бол яг зөв тоглосон юм

othersbeforeus

Нейманыг домогт хөгжимчин болгох гэж л Флетчер түүнийг загнаж шаардаж байгаа хэрэг ажээ.

 

“Skyfall” кинонд (2012) уран зураг xулгайлж байгаа хэсэг байдаг. Бодит амьдрал дээр ч гэсэн энэ зураг xулгайд алдагдсан бүтээл юм

Russian_Bagel

“Дэвүүртэй бүсгүй” гэх нэртэй уг уран зургийг 1919 онд зураач Амедео Модильян зуржээ. 2010 оноос хойш хаана байгаа нь тодорхойгүй болсон.

 

“Terminator 2: Judgment Day” киноны (1991) хамгаалагч болон хамгаалагчийн дүрд хувирсан Т-1000 роботын дүрүүдэд Дон болон Дэн Стэнтон ихрүүд тогложээ

Numerous-Lemon

 

Рэйф Файнс уян зөөлөн (яг л могой мэт) гараа хөдөлгөхийн тулд Волдэмортын саваанд жижиг дэгээ хийлгүүлжээ. Ингээд саваа нь түүний гараас унахаа больсон юм

PristineAnimator683

 

“Harry Potter” киноны жижиг сажиг зүйлд анхаарал хандуулаарай, жишээ нь, “Harry Potter and the Half-Blood Prince” анги дээр гардаг сонинг сайтар хараарай

Numerous-Lemon

Нэг сонин дээр шидтэн Амелия Бонусыг гэртээ алaгдсан байдалтай олдсон тухай өгүүлсэн байдаг. Тэр өмнөх анги дээр Харриг өмөөрч үг дуугарч байжээ.

 

“Brave” хүүхэлдэйн киноны (2012) логоноос Мерида болон түүний ээжийнх нь зургийг харж болно

Numerous-Lemon

В болон Е үсгийн зүүн дээд өнцгийг хар даа.

 

“The Truman Show” кинонд зураг авалт явагдсан Сисайд хотын үүсгэн байгуулагч гардаг

Numerous-Lemon

Туслах дүрд тоглох эрхээр өөрийн хотод зураг авалт явуулах эрхийг өгчээ.

 

“Django Unchained” кинонд (2012) Жейми Фоксын тоглосон дүрийн хувцсыг “Bonanza” олон ангит киноны (1959-1973) Майкл Лэндоныхоос санаа авч хийжээ

Numerous-Lemon

 

“Bohemian Rhapsody” кинонд (2018) Фреддиг мөшгөдөг тээврийн жолоочийн дүрд дуучин Адам Ламберт тоглосон юм. Тэр 2011 оноос хойш Queen хамтлагтай цуг аялан тоглолт хийж байгаа

Numerous-Lemon

 

“Spider-Man” кинонд (2002) Уиллем Дэфогийн бүтээсэн дүр зaйлшгүй баримттай тулгарсан үед хүнээс гардаг 5 сэтгэл хөдлөлийг нэг дор гаргажээ

loorollkid
loorollkid
loorollkid

Нэг минутын хугацаанд киноны муу талын дүр үгүйсгэх, уурлаж уцаарлах, тохиролцох, депресс болон хүлээн зөвшөөрөх үйл явцыг гаргасан юм.

5
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *