Элэг муудаж байгааг илтгэх анхны шинж тэмдгүүдийг анхааралгүй орхиж болохгүй!

4

Элэгний үйл ажиллагаа хэвийн байх нь хүний эрүүл мэндэд нэн чухал. Элэгний өвчлөл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа нь таагүй. Их Британийн үндэсний статистикийн газраас хийсэн мэдэгдэлд, элэгний өвчлөл нь нас баралтын шалтгааны эхний тавд бичигдэж байна гэжээ.

Уг эрхтэн ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг танилцуулбал:

Дааврын тэнцвэрт байдлыг хангана, тэр дундаа бамбай булчирхай болон бөөрний булчирхайн үйл ажиллагааг дэмжинэ.

  • Бие махбодийн хүч чадлыг зохицуулна.

Глюкоз ялгаруулж хадгалахаас гадна тархинд глюкоз тээвэрлэх үүргийг гүйцэтгэнэ.

  • Холестерин боловсруулна

Холестериныг бие махбодид хэрэгтэй бодис болгон боловсруулж шатаана.

  • Цус цэвэрлэнэ

Согтууруулах төрлийн ундаа, тамхи зэргийн хорт бодисыг ялгаруулж шүүх үүргийг гүйцэтгэнэ.

Цус бүлэгнэх, цусанд шим тэжээлтэй бодис тээвэрлэх, цус халдварлахаас хамгаалах зэрэг үүргийг гүйцэтгэдэг.

Эрүүл мэндийг хамгаалахын тулд элэгний үйл ажиллагааг шинжлүүлэх хэрэгтэй.

Human liver

Элэгний үйл ажиллагаа доголдсоныг илтгэж болох 7 шинж тэмдэг

1. Ядаргаа

Элэгний үйл ажиллагаа доголдоход архаг ядаргаа байдлаар илэрдэг болохыг олон удаагийн судалгаагаар баталсан байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, ядаргаа болон сульдаа байдал нь элэгтэй холбоотой буюу дааврын ялгаруулалтын тэнцвэрт байдал алдагдаж тархины нейро химийн өөрчлөлт явагдаж байгаа ажээ. Энэ нь цусан дахь хорт бодистой холбоотой, учир нь эрүүл бус элэг бие махбодид агуулагдах хорт бодисыг цэвэрлэж гадагшлуулж чадахгүйд хүрнэ.

 

2. Арьс хуурайших эсвэл цочромтгой болох

Арьс хуурайшиж загатнах – элэг доголдсоны нэг шинж тэмдэг болно. Бие махбодид агуулагдаж буй шингэнээс арьс өөрт хэрэгтэй шингэнийг авч чийгшүүлдэг байна.

Хэрвээ хүний бие шингэн дутагдаж байгаа бол арьсны гадаад үзэмж алдагдаж эхэлдэг. Арьсан дээр толбо гарах, хөл, гар улайж загатнана.

 

3. Гэдсээр өвдөх

Хэрвээ элэгний үйл ажиллагаа доголдсон бол хэвлий орчмоор өвчин мэдрэгдэх шинж тэмдэг илэрнэ. Лугшиж эсвэл хатгаж өвдөж байгаа үед эмчид үзүүлж шалтгааныг зөв тогтоон тохирох эмчилгээг эхлүүлэх нь зүйтэй.

Өвчин намдаах эмийг удаан хугацаагаар хэрэглэвэл элгэнд сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс заавал мэргэжлийн эмчид цаг алдалгүй үзүүлээрэй.

 

4. Дотор муухайрах эсвэл бөөлжих

Элэг биеэс хорт бодис гадагшлуулах үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бид мэднэ.

Уг үйл ажиллагаа алдагдахад эрүүл мэндийн асуудал гарч эхэлдэг, жишээ нь хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдахыг үгүйсгэхгүй.

Элэг нь хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог эрхтэн тул элэгний байдал уг үйл ажиллагаанд шууд нөлөөлнө гэж үздэг. Элэгний үйл ажиллагаа доголдсоноор биед хорт бодисын хуримтлал бий болно, энэ нь байнга дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна.

 

5. Хөхрөлт

Элэг нь цусны бүлэгнэлтэд нөлөөлөх уургийн ялгаруулалтыг хариуцдаг. Уг механизм эвдэгдсэнээр цусны бүлэгнэлт мууддаг буюу арьсан дээр хөхрөлт бий болдог байна.

 

6. Хэвлийн хавдар

Элэгний үйл ажиллагаа доголдсоноор бие дэх цусан хангамжийн үйл ажиллагаа мөн алдагдана. Ингэснээр венийн судсанд үзүүлэх даралт харилцан адилгүй болдог байна.

Уг үйл ажиллагаа алдагдсанаас болж цусны даралт нэмэгддэг. Үүнээс гадна асцит болох аюултай юм – хэвлий усаар дүүрэх шинж тэмдгээр илэрнэ.

 

7. Шарлах

Элэгний өвчлөл нь арьс болон нүд шарлахад хүргэдэг. Уг өөрчлөлт нь булчирхайн пигмент хуримтлагдсантай холбоотой, анагаахын нэр томьёо нь билирубин хэмээгддэг. Энэ нь элэг хорт бодисоо гадагшлуулж чадахгүй байгаатай холбоотой ажээ.

42
ГайхмаарГайхмаар
12
ХарамсалтайХарамсалтай
9
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Miigaa Jambaldorj

    Miigaa Jambaldorj

    2018/08/24 at 09:29

    Suma Bataa.

  2. Б. Түшиг

    Б. Түшиг

    2018/08/24 at 09:57

    О. Хосбаяр

  3. Б. Түшиг

    Б. Түшиг

    2018/08/24 at 09:58

    Т. Уран

  4. Х.

    Х. 'Б Итгэлт

    2018/08/24 at 14:05

    М. Төрболд hahahahahah

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *