Зөвхөн ээж нар ч биш: хүүхдээ асрах “чөлөө” авсан хариуцлагатай аавууд Шведийн гэрэл зурагчны дуранд

0

21 дүгээр зууны нэгэн сайхан үйл явдал – эцэг эх болсноо бүрэн ойлгож ухамсарлах явдал юм. Залуучууд эцэг, эх байх үүргийг адил тэгш үүрэх ёстойг илүү их ухамсарлах болжээ. Өөрөө бараг хүүхдээрээ шахуу байж хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг амаргүй ажил. Азаар одоо цагийн эрчүүд үнэхээр хариуцлага өндөртэй болж байна. Тэд ээж нарын адил хүүхдийн хүмүүжилд гар бие оролцох нь зөв гэж үзэцгээнэ.

Эцэг, эхийн хариуцлага гэдэг ойлголтыг бид “хүүхэд асрах чөлөө” гэдгээр ч авч үзэж болохоор санагдана. Шведийн гэрэл зурагчин Йохан Бавман хүүхэд асрах “чөлөө” авсан аав нарын тухай нэгэн сонирхолтой төслийг хэрэгжүүлжээ.

Фредрик Янсон болон түүний хүү Оссиан

Johan Bävman

 

Андреас Бергстрём болон түүний хөвгүүд Сэм, Эллиот нар

Johan Bävman

 

Хуан Карденаль хүү Иво болон түүний охин Альмагийн хамт

Johan Bävman

“Швед эцэг” – хүүхдүүдийнхээ эхний саруудыг цуг өнгөрөөхөөр шийдсэн цөөн тооны аав нарыг харуулахыг зорьсон төсөл юм.

 

Тьёрд ван Вайенбург болон Тим

Johan Bävman

 

Йонас Фальдт өөрийн охид Сири, Ловис нарын хамт

Johan Bävman

Швед улс хүүхэд асрах чөлөө олгох бодлогоороо хамгийн уян хатанд тооцогддог. Тус улс нийт 480 хоногийн цалинтай чөлөө олгодог ажээ.

 

Урбан Норд болон түүний хүү Хольгер

Johan Bävman

 

Ола Ларссон, Густав хоёр

Johan Bävman

Аав нарт хүүхэд асрах цалинтай чөлөө олгосноор хүйсийн эрх тэгш байдлыг хангахад тус нэмэр болно гэж үзэж байгаа юм.

 

Мартин Гагнер охин, хүү Вальдемарын хамт

Johan Bävman

 

Жон Валлин болон түүний бяцхан үрс Инес, Йоханнес нар

Johan Bävman

Төр засгаас дэмжлэг үзүүлж байгаа ч гэлээ хүүхэд асрах цалинтай чөлөөний эрхээ эдлэх эрчүүдийн тоо төлөвлөж байсанд хүрч чадахгүй л байна.

 

Маркус Баргквист болон түүний хөвгүүд Тед, Сигг нарын хамт

Johan Bävman

 

Луи Кулау хүү Эллингийн хамт

Johan Bävman

Уг төслийн үндсэн зорилго нь шведийн гэр бүл төлөвлөлтийн системийг бусад улс оронд таниулахад оршино.

 

Фредрик Аппельберг охин Майкений хамт

Johan Bävman

 

Йоран Севелин бяцхан охин Ливийн хамт

Johan Bävman

Төслийн хоёр дахь зорилго – дэлхий дахины бүх аав нарыг хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрүүлэх хүслийг төрүүлэхэд оршжээ. Хүүхэд хүмүүжүүлэх ажилд эцэг, эхийн үүрэг, хариуцлага адилхан түвшинд байх ёстой юм.

 

Петер Херкель охин Мирагийн хамт

Johan Bävman

 

Патрик Баррсетер болон түүний бяцхан охин Эйра

Johan Bävman

Гэхдээ Йохан Бавман уг төслийг хэрэгжүүлж байгаагаараа эдгээр аав нарыг “ямар мундаг” юм бэ хэмээн алдаршуулахыг огт хүсдэггүй. Түүний авсан гэрэл зураг дээр зөвхөн аав нар гарч байгаа ч гэсэн цаана нь ээж нарын оруулах хувь нэмэр маш их байгааг тэр үгүйсгэхийг огт хүссэнгүй. Гэрэл зурагчны хувьд “Эдгээр аав нар үүрэг хариуцлагаа хэрхэн ухамсарласан бэ?” гэдэг нь л чухал ажээ.

1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *