Кинонд гарах нэг дүрийн өөр өөр насны амьдралыг амилуулан бүтээсэн 24 алдартан

0

Аливаа нэг дүрийн бүх л амьдралыг өгүүлсэн уран бүтээлүүдэд тухайн нэг дүрийн хүүхэд нас, идэр нас, өтөл насыг харуулахын тулд ижил жүжиглэлт, ижил дүр төрхтэй жүжигчдийг эрж олох хэрэгтэй болдог нь гарцаагүй. Манай сайт уншигч танд нэг кинонд нэг дүрийн залуу болон өтөл насны дүрүүдэд тоглосон жүжигчдийг таницуулж байна.

1. “Gia” киноны Gia Carangi-ийн дүр

© Gia / HBO Films and co-producers

HBO сувгийн 1998 оны бүтээл, америкийн загвар өмсөгч Gia Carangi-ийн амьдралын тухай өгүүлэх бүтээлд түүний хүүхэд насыг Mila Kunis бүтээсэн бол залуу насыг жүжигчин Angelina Jolie бүтээж байв.

 

2. “Sweet Home Alabama” киноны Melanie болон Jake нарын дүр

© Sweet Home Alabama / Touchstone Pictures and co-producers

Багын хоёр найз болох Melanie Carmichael болон Jake Perry нарын хайр дурлалын түүхийг өгүүлэх “Sweet Home Alabama” кинонд Melanie-ийн хүүхэд насанд Dakota Fanning, залуу насанд Reese Witherspoon, Jake-ын хүүхэд насанд Thomas Curtis, залуу насанд Josh Lucas нар тоглож байжээ.

 

3. “Sunset Passion” киноны Lila Wittenborn-ын дүр

© Evening / Hart Sharp Entertainment and co-producers

Нэгэн эмэгтэйн өөд болохынхоо өмнө амьдралынхаа хамгийн үнэтэй дурсамжуудаа хүүрнэн өгүүлж буйгаар гардаг тус киноны Lila Wittenborn-ын дүрд жүжигчин Meryl Streep тоглосон бол залуу насных нь дүрийг түүний охин Mamie Gummer бүтээжээ. Төрсөн эх, охин хоёрын жүжиглэлт, гадаад төрх ч олны анхаарлыг татам ижилхэн байсан гэдэг.

 

4. “Love Spell” киноны Sally болон Gilliam Owens нарын дүр

© Practical Magic / DiNovi Pictures and co-producers

Удмын эмэгтэйчүүд нь жинхэнэ хайртайгаа учирч чадахгүй гэсэн эртний хaраал явсаар Sally болон Gilliam Owens нарын үед ирж, үеийнхэн нь тэднийг бусад охидоос өөр хүмүүс хэмээн гaдуурхаж буй тухай түүхийг өгүүлэх “Love Spell” киноны Sally Owens-ын дүрд жүжигчин Camilla Belle,  Sandra Bullock нар тоглосон бол Gilliam Owens-ын дүрд Lora Anne Criswell болон Nicole Kidman нар тоглож байжээ.

 

5. “Titanic” киноны Rose DeWitt Bukater-ын дүр

© Titanic / Twentieth Century Fox and co-producers

Алдарт “Titanic” киноны Rose DeWitt Bukater-ын өтөл насны дүрийг жүжигчин Gloria Stuart бүтээсэн бол түүний залуу насыг жүжигчин Kate Winslet бүтээсэн билээ. Маш олон насны зөрүүтэй ч тэдний гадаад төрх, биеийн хэлэмж нь туйлын адил байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

 

6. “X-Men” киноны Professor X

© X-Men: Days of Future Past / Twentieth Century Fox and co-producers , © X-Men / Twentieth Century Fox and co-producers

“X-Men” кино өнгөрсөн ба одоо цагт маш олон шилжилт хийж харуулдаг гэдэг утгаараа нэг дүрд олон жүжигчид тоглуулж байсан аж. Тухайлбал, Professor X-ийн дүрд жүжигчин Patrick Stewart тоглодог бол түүний залуу насны дүрийг жүжигчин James McAvoy бүтээж байв.

 

7. “Star Wars” цувралын Obi-Wan Kenobi-ийн дүр

© Star Wars: Episode III – Revenge of the Sith / Lucasfilm and co-producers , © Star Wars / Lucasfilm and co-producers

Anakin болон Luke Skywalker нарыг чиглүүлж байсан Obi-Wan Kenobi-ийн дүрийг английн жүжигчин Sir Alec Guinness бүтээсэн бол түүний залуу насыг шотландын жүжигчин Ewan McGregor бүтээжээ.

 

8. “Indiana Jones and the Last Crusade” киноны Indiana Jones-ын дүр

© Indiana Jones and the Last Crusade / Paramount Pictures and co-producers

Алдарт цувралын 3-р анги болох “Indiana Jones and the Last Crusade” киноны залуу Indiana Jones-ын дүрд River Phoenix тогложээ. Түүнийг Indiana Jones-ын залуу насны дүрд тохирно хэмээн зөвлөсөн хүмүүсийн дунд жүжигчин Harrison Ford байсан бөгөөд тэд өмнө нь “Тhe Мosquito Сoast” цувралд эцэг, хүүгийн дүрийг бүтээж байсан туршлагатай байжээ.

 

9. “X-Men” киноны Mystique-ийн дүр

© Dark Phoenix / Twentieth Century Fox and co-producers , © X-Men / Twentieth Century Fox and co-producers

Хэн нэгний дүрд хувирч, дуу хоолойг нь ч ялгахын аргагүй ижил дуурайх чадвартай мутантын дүрд анх жүжигчин Rebecca Romijn тоглож байсан ч тус цувралын 4-р ангид жүжигчин Jennifer Lawrence-тай хамтран тоглож, түүнээс хойш Jennifer Lawrence дангаар тус дүрийг бүтээх болсон түүхтэй.

 

10. “17 Again” киноны Mike O’Donnell-ын дүр

© 17 Again / New Line Cinema and co-producers

Mike O’Donnell-ын оюутан насандаа эргэн очиж буй шидэт мэт түүхийг өгүүлэх “17 Again” кинонд түүний хижээл насыг жүжигчин Matthew Perry бүтээсэн бол оюутан насыг жүжигчин Zac Efron бүтээжээ. Кино зураг авалтын явцад залуу жүжигчин байсан Zac Efron Matthew Perry-ээс жүжиглэлт болон дүрийн харилцан ярианы талаар олон зүйлсийг заалгаж байсан гэдэг.

 

11. “The Notebook” киноны Noah Calhoun-ын дүр

© The Notebook / New Line Cinema and co-producers

Allie болон Noah нарын хайр дурлалын түүхийг өгүүлэх тус кинонд Noah-ын залуу насыг канадын жүжигчин Ryan Gosling бүтээсэн бол өтөл насанд америкийн жүжигчин James Garner тоглож байжээ.

 

12. “It: Chapter Two” киноны Bill Denbrough-ийн дүр

© It Chapter Two / New Line Cinema and co-producers

“It” киноны эхний ангид Losers Club-ын нэг гишүүн болох Bill Denbrough Pennywise-ийг ялдаг билээ. Tэгвэл тус киноны удаах ангид бяцхан хүү байсан Bill Denbrough нас биед хүрсэн эр хүн болсон байгаагаар гардаг. Түүний бага насны дүрийг жүжигчин Jaeden Martell бүтээсэн бол насанд хүрсэн дүрийг James McAvoy бүтээж байжээ.

Нэг дүрийн өөр өөр насны дүрийг бүтээсэн өөр ямар алдартнууд байдаг вэ?

2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *