Өмнөд Солонгост хиймэл оюун ухаанд суурилсан мэдээний хөтлөгч телевизийн шууд эфирээр анх удаа гарчээ

0

Өмнөд Солонгосын MBN телевизийн суваг хиймэл оюун ухаанд суурилсан хөтлөгчийг шууд эфирт гаргажээ. Тус хиймэл оюун ухаанд суурилсан хөтлөгчийг телевизийн ажилтан Ким Жоо-Хагийн дүр төрхийг хуулбарлаж, түүний ярианы өнгө аяс, нүүр хувирал, биеийн хэлэмжийг дуурайлган хийжээ. Өндөр технологийн ачаар хиймэл оюун ухаанд суурилсан мэдээний хөтлөгч минутанд 1000 үг хэлэх чадамжтай гэнэ.

Youtube / MNB News

MBN телевизийн сувагтай хамтран хиймэл оюун ухаанд суурилсан хөтлөгч бүтээсэн Moneybrain компанийн захирал Жан Си Ён хэлэхдээ, “Хиймэл оюун ухаанд суурилсан мэдээний хөтлөгч шууд эфирт амжилттай гарсанд бид маш их баяртай байна. Цаашлаад, АНУ болон БНХАУ зэрэг томоохон гүрнүүдийн зах зээлд нэвтрэхээр ажиллаж байна” хэмээжээ.

Мөн тус хөтлөгч нь шууд ярилцлага хийх ч бүрэн боломжтой аж. Тус MBN телевизийн зүгээс хиймэл оюун ухаанд суурилсан хөтлөгчтэй байх нь 24 цагийн турш мэдээг тасралтгүй, түргэн шуурхай хүргэх боломжийг бидэнд олгож байна гэжээ. Техник технологи хөгжихийн хэрээр хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлүүд автомат горимд шилжиж, ажлын байрны тоо ирээдүйд буурах хандлагатай болж буйн нэгэн баталгаа нь ийнхүү Өмнөд Солонгост шууд эфирт гарсан хиймэл оюун ухаанд суурилсан хөтлөгч болжээ.

Хиймэл оюун ухаанд суурилсан мэдээний хөтлөгчийн бичлэгийг та бүхэнд хүргэж байна.

Хиймэл оюун ухаанд суурилсан мэдээний хөтлөгчийн бичлэгийг үзээд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй саналаа хуваалцаарай.

7
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2020/11/18 at 21:08

    Za ingeed hutlugch nar ajilgui boljee huurhii

  2. Oyunaa Oyungerel

    Oyunaa Oyungerel

    2020/11/18 at 21:26

    Улс орнууд хөгжөөд л… манай улс мэдэхгүй ээ

  3. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2020/11/19 at 15:47

    Urt ustei hiichhej bolooguin bhdaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *