Коньякны тухай сонирхолтой 10 баримт

0

Баримт 1

Коньяк – цагаан дарсыг хоёр удаагийн шүүлтүүрээр шүүж царс модоор хийсэн торхонд исгэсэн хатуу чанарын согтууруулах төрлийн ундаа. Эхний шүүлтүүрээр согтууруулах чанар нь 27-37% градус, дараагийнхаар 68-72% градустай болж явагдана.

Коньякны тухай сонирхолтой 10 баримт 2

Баримт 2

Торхыг ганц ч хадаасгүй хийнэ. Торхыг тусгайлан гамнаж эртнээс бэлдэнэ, үүнд зориулж аалз үржүүлж модыг хамгаалдаг ажээ. Аалзны шүлс нь мундаг хамгаалалт болдог байна.

Коньякны тухай сонирхолтой 10 баримт 4

Баримт 3

Коньякийг 70-80 жил, бүр илүү олон жилээр ч исгэнэ. 1800 онд исгэсэн дусал коньяк бол хамгийн үнэтэйд тооцогдоно, Richard Hennessy өөрөө исгэжээ.

Коньякны тухай сонирхолтой 10 баримт 3

Баримт 4

Коньяк торхондоо исэж байх явцад спиртийн агууламжаа тодорхой хувиар алддаг (3-7%), францчууд үүнийг “сахиусан тэнгэрийн хувь” хэмээн үздэг байна.

Коньякны тухай сонирхолтой 10 баримт 5

Баримт 5

Уинстон Черчилль армен коньяканд маш дуртай нэгэн байв, өдөр болгон 50 градус Двин коньяк уудаг. Нэг удаа дуртай ундааных нь амт суларсан байхыг мэдээд ерөнхий сайд Сталинд гомдол гаргаж байсан удаатай. Ундааны амт суларсны шалтгаан нь Двин коньякны хольцийг хийдэг Маргар Сердакян гэгчийг Сибирь руу цөлсөн байжээ. Түүнийг эргүүлэн ажилд нь оруулж, намын гишүүнчлэлд оруулав. Черчиль төд удалгүй дуртай коньякаа амтлах болж, Седракяныг Социалист хөдөлмөрийн баатар шагналаар энгэрийг нь мялаажээ.

An informal picture of Prime Minister Winston Churchill, who takes from his case a fresh cigar as Soviet Marshal Josef V Stalin smiles approvingly between sessions of the Crimea Conference, held at Yalta, Ukraine on Feb. 17, 1945. (AP Photo)

Баримт 6

Өдөрт 15 мл коньяк тогтмол уувал зүрхний өвчлөлөөр зовохгүй. Судасны ханыг өргөсгөж, толгойн өвчин намдаана.

Коньякны тухай сонирхолтой 10 баримт 6

Баримт 7

Сонирхогчдын коньяк багагүй бий, энэ төрлийн ундааны 80 хувийг коктейльд ашигладаг.

Коньякны тухай сонирхолтой 10 баримт 8

Баримт 8

Роберт Родригес нэгэн кино хийжээ: “100 жил: дахин хэзээ ч үзэхгүй кино”, гол дүрд нь Жон Малкович тоглосон, дэлгэцнээ 2115 оны 11-р сарын 18-нд гарна. Төслийн ивээн тэтгэгчээр Rémy Martin “Людовик XIII” коньяк үйлдвэрлэгч – киноны үйл явдал үйлдвэрийн зооринд болно.

Коньякны тухай сонирхолтой 10 баримт 7

Баримт 9

Коньякыг хэзээ ч хөргөж эсвэл халааж болохгүй, хэрэглэвэл зохих хэм бол тасалгааны хэм.

Коньякны тухай сонирхолтой 10 баримт 9

Баримт 10

Henri IV бол энэ дэлхийн хамгийн үнэтэй коньяк. Түүний орцыг 1776 онд гаргаж авсан, уг ундааг Генрих IV-ийн шууд удам угсаа хийжээ – 100 жилийн настай. 24 каратын алтаар бүрсэн, 6500 ширхэг алмазаар чимжээ. 2 сая ам.долларын үнэтэй.

Коньякны тухай сонирхолтой 10 баримт 10

7
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *