Apple компани өөрсдийн бүтээгдэхүүндээ дараах 21 шинэчлэлтийг хийж байна

0

Apple компанийн ээлжит Worldwide Developers Conference даваа гаригт болж өнгөрчээ.

Сан Хосе, Калифорниагийн San Jose Convention Center-т 2 гаруй цаг үргэлжилсэн уг арга хэмжээнд Apple компани iOS, macOS, watchOS, Siri болон бусад програмуудын сүүлийн үеийн шинэчлэлтүүдийн талаар танилцуулсан байна.

Apple компанийн олон нийтэд зарласан 21 өөрчлөлтийг хүргэж байна.

1. Хуучин загварын iPhone хэрэглэгчдэд дуулгах таатай мэдээ байна. iOS 12 үйлдлийн систем iOS 11 үйлдлийн системийг дэмждэг бүх гар утсанд ямар ч асуудалгүй ажиллах боломжтой. Жишээ нь iPhone 6 Plus дээр iOS 12-ыг суулгаснаар гар утсан дээрх аппликейшнууд 40%-иар илүү хурдтай ажиллахаас гадна зураг авах хурд 70%-иар нэмэгдэх гэнэ.

 

2. Apple компани Pixer-тэй хамтран ажиллахаар болсон бөгөөд ингэснээр GIF, 3D бичлэг, график болон анимэйшнуудыг дэмждэг USDZ форматыг гар утсанд нэвтрүүлж байгаа аж. Үр дүнд нь бодит ертөнцийг мэдрэх боломжтой.

 

3. Apple компани iOS 12 үйлдлийн систем дээр ажиллах боломжтой Measure гэх нэртэй шинэ аппликэйшнийг танилцууллаа. Энэ нь та гар утсаа ашиглан төрөл бүрийн эд зүйлийн уртын хэмжээг хэмжиж болно гэсэн үг юм.

 

4. Дотны найзуудтайгаа зураг хуваалцах илүү амархан боллоо. Та гар утсаараа зураг авах үед iOS 12 үйлдлийн систем зурган дээрх хүмүүсийг автоматаар таниж, найзууд руу тань тухайн зургийг явуулна. Ингэснээр танд болон таны найзуудад амар байх нь гарцаагүй юм.

 

5. Apple компани Siri-ийн хэрэглээг илүү их болгох үүднээс нэмэлт өөрчлөлтийг хийжээ. Ингэхдээ аппликэйшний icon өөрчлөгдсөнөөс гадна, нэг эсвэл нилээдгүй хэдэн аппликэйшн болон үйлдлийг нэгэн зэрэг хийх боломжтой болох юм байна.

 

6. Apple компани CarPlay-ийг зохион бүтээсэн бөгөөд энэхүү систем нь таны гар утсыг машинтай стерео эсвэл дэлгэцийн тусламжтай холбоно. Түүнчлэн iOS 12 үйлдлийн систем дээрх энэхүү програм нь Waze, Google Maps-ыг дэмждэгээрээ давуу талтай аж.

 

7. Apple компани мэдээллийн төв буюу notification center-ийг мөн шинэчилж байгаа гэнэ. Үүний нэг жишээ бол групп мэдээлэл юм. Энэ нь таны утсанд ирж буй мэдээллийг багцалж хүргэж буйгаараа онцлог болжээ.

 

8. Түүнчлэн аппликэйшн тус бүрийг тодорхой цагт хэрэглээд дахиж хэрэглэхгүй байх хугацааг тохируулах боломжтой үйлдлийг зохион бүтээсэн байна. Жишээ нь та инстаграмыг өдөрт ердөө нэг цаг ашиглахаар тохируулж болох аж. Мөн эцэг эхчүүд энэ үйлдлийг ашиглан хүүхдүүддээ тодорхой цагаар хэрэгтэй аппликэйшнуудаа хэрэглэх боломжоор нь хангаж өгөх нөхцөл бүрдэж байгаа юм. Жишээ нь мэдлэг мэдээлэл, боловсрол олгох аппликэйшнуудыг дурдаж болно.

 

9. Apple Animoji-ийг дараагийн шатанд хөгжүүлсэн бөгөөд Bitmoji-ийг өөртөө агуулсан Memoji-ийг бүтээсэн байна. Өөрөөр хэлбэл та яг өөр шигээ адилхан царайтай хүнийг зохион бүтээх боломжтой юм.

 

10. Apple-ийн мессеж аппликэйшн iOS 12 үйлдлийн систем дээр яг Snapchat шиг болох гэнэ. Төрөл бүрийн филтерүүд, текст болон стикерүүдийг мессеж бичихдээ ашиглаж болохоос гадна Animoji, Memoji зэргийг хэрэглэж болно.

 

11. FaceTime-аар 11 хүн зэрэг хоорондоо ярьж болдог байсан бол энэ тоог 32 болгож өсгөжээ. Түүнчлэн FaceTime мессеж бичих хэсэгтэй болсон тул хүмүүс хоорондоо групп чат хийх боломжтой болжээ.

 

12. Мөн FaceTime ашиглахдаа стикерүүд, филтерүүд, Аниможи болон Меможиг ашиглах боломжтой болсон байна.

 

13. Apple компанийн Watch өмнөх хувилбараасаа илүү ухаалаг болсон. watchOS 5 үйлдлийн системийн ач тус гэж хэлж болно. Шинэ хувилбарын Watch нь автоматаар ажиллах бөгөөд таныг цагаа тааруулахыг мартсан ч гэлээ биеийн хөдөлгөөнөөр цагийг тааруулах тохиргоотой гэнэ.

 

14. Apple Watch-д walkie-talkie гэх шинэ үйлдэл суулгаж өгснөөр та дуудлага хийж байгаа хүнтэйгээ хүсвэл чатлах бүрэн боломжтой юм байна. Гэвч энэ нь интернет болон Wi-Fi байхгүй нөхцөлд ажиллах боломжгүй аж.

 

15. Бас нэгэн Apple Watch-ийн шинэ боломж бол та урьдын адил бугуйгаа өргөж, Hey Siri гэж хэлэх шаардлаггүй бөгөөд ердөө бугуйгаа өргөхөд Apple Watch автоматаар таныг юм хэлэх гэж байгааг мэдэж идэвхжих болно.

 

16. watchOS 5 үйлдлийн системд оюутнууд оюутныхаа ID-ийг таниулах боломжтой бөгөөд ингэснээр оюутны байр, номын сан болон хөнгөн зууш эсвэл оройн хоолны төлбөрийг Apple Watch-аар төлөх боломжтой болох юм. Эхний ээлжинд уг төсөл энэ намраас Duke тэргүүтэй АНУ-ын 7 их сургуульд хэрэгжиж эхлэх юм байна.

 

17. Apple TV шинэчлэгдэж, zero sign-on гэх нэртэй аппликэйшнийг зурагттай холбож болох системийг зохион бүтээжээ. Хэрэв та Apple TV авсан нөхцөлд бүх төрлийн аппликэйшнуудыг зурагтаараа дамжуулан ажиллуулах боломжтой гэсэн үг юм. Одоогоор Charter Spectrum дээр уг системийг ажиллуулах боломжтой бөгөөд удахгүй бүх телевизүүдэд ажиллах болно гэдгийг Apple компаниас мэдэгдсэн байна.

 

18. macOS нээлтээ хийснээр Mac эцсийн үр дүнд dark mode-той болжээ. Энэ нь системд тэр чигт нь нөлөөлөх бөгөөд Apple-ийн өөрийн аппликэйшн болох Photos, iTunes-д хамаатай. Мөн Apple-ийн XCode програмтай асуудалгүй зохицож ажиллана.

 

19. macOS Mojave дээр stack гэх нэртэй үйлдэл шинээр нэмэгдсэн бөгөөд энэ нь дэлгэц дээрх эмх замбараагүй байрласан файлуудыг эмх цэгцэнд оруулах зориулалттай байх гэнэ. Хэрэв та дэлгэцэн дээрээ зураг нэмбэл, уг үйлдэл автоматаар төрлийг нь сонгож, цэгцтэй байдалд оруулна.

 

20. Та өөрийн гар утсаа Mac-тайгаа холбож, ямар нэгэн баримт бичиг бичиж байх үедээ зураг оруулах шаардлага гарвал гар утсаар авахад л хангалттай. Таны гар утсаар авсан зураг автоматаар Mac руу орох болно. Энэ үйлдлийг Continuity гэж нэрлэсэн бөгөөд ихээхэн цаг хэмнэх боломжийг олгож байгаа юм.

 

21. iOS аппликэйшнуудыг Mac аппликэйшн болгож хөрвүүлэх боломжийг Apple компани судлаж байгаа аж. Энэ жилийн хувьд iPhone дээрх Voice Memos, Apple news, Stock зэрэг аппликэйшнуудыг хөрвүүлэх юм байна.

13
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *