Зай талбай хэмнэх 22 ухаалаг санаа: ямар ч жижиг хэмжээтэй байрыг тав тухтай болгоно

4

“Гэр бол зүрх сэтгэл шингэсэн газар.” Байр, байшингаа хүмүүс өөрсдийн мэдрэмжээрээ гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдрах гэр орон болгож өөрчилдөг. Мөн хэн л гэрээ жаахан ч болов зайтай, гэрэл гэгээтэй бас тав тухтай байлгахыг хүсэхгүй байх билээ? Том хэмжээтэй гэр оронтой болохыг хүн бүхэн мөрөөддөг, та ердөө гэрийнхээ сул зайгаа ихэсгэхэд л хангалттай.

Өнөөдөр бид та бүхэнд гэрийнхээ зай талбайг ихэсгэж, орчин үеийн чимэглэлээр гэрээ чимэглэх гайхалтай зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Энэ давхар ор загварлаг бас зай хэмнэнэ

Хуучин ороо энэ давхар ороор сольж, хүүхдийнхээ өрөөнд тоглох талбайг нь чөлөөлж өгөөрэй. Минималист болон орчийн үеийн дизайнын хувьд, хүн бүрийн нүдэнд тав тухтай харагдана. Нэмээд хувийн орон зайг ч бий болгоно.

© Arradero / reddit

 

2. Хоёр зориулалтаар ашиглаж болох гайхалтай санаа: хичээл/ажил хийх болон амрах газар

Та өөрийнхөө өрөөнд буйдан эсвэл ширээ хоёрын алийг нь тавихаа сайн мэдэхгүй байна уу? Яагаад хоёуланг нь тавьж болохгүй гэж? Энэхүү зай хэмнэх, минималист дизайн танд дээрх хоёр тавилгыг хоёуланг нь өрөөндөө тавих боломжийг олгоно. Мөн ном болон сонин сэтгүүл тавих хэсэгтэй.

© sparklyskank / tumblr

 

3. Өнгө болон дизайнын сонголт

Хоосон ханын зайг ашиглаж, энэ гайхалтай чимэглэл бүхий тавиурыг бүтээж болно. Ном, дурсгалын зүйлс, сувенир эсвэл өөр юуг ч энэ тавиур дээр тавьж болно. Өнгөний өөр хоорондоо харилцан адилгүй сонголтууд ханыг бүр ч илүү гоё харагдуулна.

© trendecora

 

4. Босоо зайг ашиглаж, давхар өрөө болгох

Ажлаа хийх эсвэл амрах газрын дээр ор байрлана – нэг сумаар хоёр туулай буудах энэ дизайн бол ирээдүйн өнгө төрх гэж ойлгож болно. Босоо зайг ашиглана – шат нэмж, давхар өрөөтэй болно. Дээд давхрын шалыг юунд ч ашиглах боломжтой – ном унших, ажлын ширээ эсвэл нэмэлт ор гэх мэт.

© themomnerd

 

5. Хоосон юм шиг давхар ширээ

Хуучны ширээний оронд дээшээ өргөгддөг, дундах зайд нь юм хийх боломж бүхий зайтай ширээг санал болгоё. Ширээний дотор талд нь толь байна – өөрийнхөө хэрэгтэй зүйлсийг нэг дор байлгана. Та дахин хэзээ ч гоёл чимэглэлээ өөр газруудаас хайж, цаг алдахгүй. Хичээл/ажил хийх ширээ болгох эсвэл буланд байрлуулах гэх мэтээр өөрчилж болно.

kcorganizer

 

6. Эвхэгддэг ор бол ирээдүйн өнгө төрх

Эвхэгддэг ор эсвэл хана бол тавилгын гайхалтай хослосон төрөл юм. Өдрийн цагаар буйдан болгон ашиглаж, орой ор болгох боломжтой. Бага зай эзлэх бөгөөд өөр өрөөнүүдэд нэг нэгээр нь байрлуулах шаардлагагүй.

© Caesura / Twitter

 

7. Хэрэв намхан таазтай бол хөндлөн хураагддаг ор ашиглаж болно

Хэрэв намхан таазтай бол хөндлөн эвхэгддэг ор хамгийн тохиромжтой. Зай хэмнэнэ, минималист бас хүүхдүүдэд яг тохирно. Орны оронд нэг тасалгаанд нь хүүхдүүдийн тоглоомыг хийх боломжтой эсвэл давхар ор болгон ашиглаж болно.

© wayfair.com

 

8. Шаланд үл харагдах байдлаар юм хийж болно

Одоо шалыг зай хэмнэх болон давхар шал гэж нэрлэж болно. Энэ шал танд олон зүйлийг зай эзлэлгүйгээр хийх боломжийг олгоно. Шалны дээд хэсгийг яаж ч ашиглаж болох бөгөөд доод хэсэгт нь эд зүйлээ хийнэ. Өөрийн гэсэн онцлогтой дизайн юм.

© InteriorLabo / Twitter

 

9. Дотор нь юм хийж, дээр нь суух боломжтой хэсэг

Энэ зай хэмнэх дизайн нь ямар ч газар тохиромжтой. Шүүгээг онгойлгож хэрэгтэй зүйлээ хийх бөгөөд шаардлагагүй үед дээр нь сууж болно. Хүүхдийн тоглоом, гутал эсвэл ном зэргийг дотор нь хийх боломжтой.

Chi Renovation & Design

 

10. Орны хажуугийн олон тасалгаатай шүүгээ

Орны хажууд байдаг шүүгээг өрөөн дэх эд зүйл хийх газар болгоно. Орой унтах үед хэрэг болох ном, лаа болон чийгшүүлэгч тос зэргийг хийж болно.

© Portobellostreet.es

 

11. Эсвэл… орны хажуугийн хананд жижиг тавиур хийх боломжтой

Хэрэв та унтлагын өрөөгөө илүү зайтай байлгахыг хүсэж байвал орны хажуугийн шүүгээнүүдийг авч, оронд нь энэхүү жижиг тавиурыг тавиарай. Маш их зай хэмнэхээс гадна цэвэрхэн бас орчин үеийн юм шиг харагдана.

IKEA USA

 

12. Тав тухтай, буланд байрлах ажлын жижиг нууц ширээ

Ажлын ширээ хэрэгтэй хүн бүхэнд тохиромжтой дизайн, мөн дээрээс нь зай эзлэхгүй. Ширээ эсвэл шүүгээг авч энэхүү зай бага эзлэх ажлыг ширээг гэрийнхээ хаана ч байрлуулж болно. Хэрэгтэй үедээ шүүгээг татахад хангалттай. Ямар ч нэмэлт зай хэрэггүй.

ideiasdiferentes

 

13. Угаалгын өрөөний толь бол нэмэлт тавилга

Дэлгэгддэг шүүгээ хийхэд болно – нууц газруудад эд зүйлээ хийнэ. Гэрийнхээ хаана ч байрлуулах боломжтой – унтлагын өрөө, том өрөө эсвэл угаалгын өрөө гэх мэт.

Elona Home Inspiration

 

14. Өнгөлөг, минималист дизайнтай дэлгэгддэг хоолны ширээ

Хэрэв танай гэрт зоог барих ширээ тавих хангалттай зай байхгүй бол энэ жижиг хэмжээтэй, дэлгэгддэг ширээг санал болгоё, ямар ч зай эзлэхгүй.

© Atelier Chang

 

15. Зай эзлэхгүй байхаар эд зүйлийг тавих

Ингэснээр маш их зайг хэмнэх болно. Тавилга дагуу доорх зурганд үзүүлсэн шиг эд зүйл хийх тусгай зайг гаргаж өгнө – хоол амтлагч, цэвэрлэгээний бодис, гутал эсвэл шүүр зэргийг тавих боломжтой.

© katheats.com

 

16. Тавилгын хажуу талд нэмэлт шүүгээ хийж эд зүйлээ тавих

Ихэнх айлууд энэ дизайныг ашиглаж мэддэггүй. Тавилгын хажууд нэмэлт шүүгээ хийснээр цэвэрлэгээний бодис, цахилгааны утас, хүнсний бүтээгдэхүүн эсвэл гутлын тавиур болгон ашигласан ч болно. Маш бага зай эзлэх бөгөөд гэр орны эд хогшил тавихад хамгийн тохиромжтой. Хэрэв та шүүгээ ашиглах сонирхолгүй байвал, тавилгандаа нэмэлт тавиур хийхэд л хангалттай.

Ideeco

 

17. Жижиг хэмжээтэй, олон зориулалттай тавилга

Олон зориулалтаар ашиглаж болох тавилгад хөрөнгө оруулалт хийгээрэй. Энэхүү жижигхэн, олон зориулалтаар ашиглаж болох ширээ бараг зай эзлэхгүй бас ширээний хажууд тавьж ашигласан ч болно, мөн зөөврийн компьютер эсвэл кофены ширээ болгон ашиглахад тохиромжтой.

bakerstreetboys_london

 

18. Ер бусын дизайныг сонгох

Хоосон хананд доорх зурганд үзүүлсэн байгаа шиг тавиурыг хийснээр жижиг хэмжээтэй гэрт асар их зай хэмнэнэ. Хананд тавиурыг хийж, ном, тоглоом эсвэл сувенирийн цуглуулгаа тавьж болно. Онгорхой байлгахаас гадна хэрэв хүсвэл тавиуруудыг шилэн хаалтаар хаах ч боломжтой.

© jaykinterior.com

 

19. Угаалтуур болон 00-ыг хамтад нь байлгаснаар ус болон зай хэмнэнэ

Угаалгын өрөөн дэх угаалтуурыг 00-ын дээр байрлуулснаар зай хэмнэх бөгөөд энэ нь минималист засал чимэглэл юм. Зай хэмнэхээс гадна угаалтуурт ашигласан усыг 00-ын ус болгож ашиглах боломжтой гэдгээрээ онцлогтой дизайн гэж хэлж болно.

bathroomsupastore

 

20. 00-ын дээр тавиур байрлуулж, ариун цэврийн өрөөний эд хогшил тавих

Ингэснээр бага зай ашиглаж, ариун цэврийн өрөөний эд хогшил болох 00-ын цаас эсвэл алчуур зэргийг тавьж болно. Тавиурын оронд шүүгээ ч тавих боломжтой.

© apartmenttherapy

 

21. Дизайн + эд зүйл хийх тавиур

Засал чимэглэл хийхдээ эд зүйл тавих зайгаа бодолцох нь чухал. “Х-О” загвартай тавиурыг хаана ч байрлуулсан болох бөгөөд зай эзлэхгүйгээс гадна үр дүнтэй, бүтээлч дизайн юм.

© etsy.com

 

22. Угаалтуурыг ваннын дээр байрлуулж, авсаархан угаалгын өрөөтэй болох

Угаалтуурыг ванны дээр байрлуулснаар их хэмжээний зайг хэмнэнэ. Ванн болон угаалтуурт нэг цорго хийсэн ч болно. Эсвэл дээр дурдсанчлан зай хэмнэх үүднээс угаалтуурыг ванны дээр байрлуулж, тус тусад нь цорго хийхэд тохиромжтой.

RAVAK

Та эдгээрээс өөр зай хэмнэх арга мэдэх үү? Хэрэв тийм бол бидэнтэй мэддэг аргаасаа хуваалцаарай.

33
ГайхмаарГайхмаар
14
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Munguntsetseg Khuudeg

    Munguntsetseg Khuudeg

    2019/02/21 at 15:58

    Золоо Э.

  2. Э. Долгоржав

    Э. Долгоржав

    2019/02/21 at 21:54

    #Пүрэвээ_Бадамлянхуа

  3. Ankhaa Ankhaa

    Ankhaa Ankhaa

    2019/02/21 at 22:28

    Tuugii Batmunkh

  4. Batbayar Tvngeedei

    Batbayar Tvngeedei

    2019/02/21 at 23:35

    Ganbaa Shvrentsetseg

  5. Б. Зоригоо

    Б. Зоригоо

    2019/02/22 at 13:24

    Dawaadorj Enkhtuya

  6. Ninjin Ganbold

    Ninjin Ganbold

    2019/02/22 at 21:33

    Оюунбат Бат-Эрдэнэ

  7. Зочин

    2019/03/18 at 21:33

    hhhh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *