
Kim болон түүний гэр бүлийнхний гадаад төрх бол яах аргагүй олон хүнийг хамарсан гол ярианы сэдэв билээ. Хүн бүр тэдний гадаад төрхөнд анхаарлаа хандуулдаг. Kardashian-Jenner нарын хуучин зургийг үзвэл та тэднийг бараг л танихгүй болов уу.

Зарим хүмүүс Kim-ийг шүүмжилдэг бол зарим нь түүнийг сайшаадаг. Гол зүйл бол та түүний зөвхөн гадаад төрхөндөө зарцуулдаг мөнгөөр л дэлхийн хаана ч олон арван орон сууц худалдаж авч чадна!

Kim-ийн гадаад төрх хэчнээн төгрөгийн үнэтэй вэ? Хамтдаа тооцоолцгооё!
“Health” вебсайтын тооцоолсон мэдээллээр, түүний арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд (чийгшүүлэгч, ийлдэсийг сэргээгч, тос гэх мэт.) ойролцоогоор 1,135 долларын үнэтэй юм байна.
Нүүрний будгийн хувьд 20 гаруй эд зүйл хэрэглэдэг бөгөөд дунджаар бодоход 643 долларыг зарцуулдаг гэнэ.

Kardashian-ийн хамгийн дуртай үс арчилгааны бүтээгдэхүүнүүд гэхэд л нийлээд 257 долларын үнэтэй.
Үүнээс гадна Kanye West-ийн эхнэр олны танил хүмүүстэй хамтарч ажилладаг, хувийн фитнесийн багш Gunnar Peterson-ийн удирдлага дор дасгал хөдөлгөөн хийдэг бөгөөд түүнд 6 долоо хоногийн дасгалын хөтөлбөрийн хариуд 15,000 доллар төлдөг байна.

“People” сэтгүүлийн мэдээлснээр, Kim-ийн итгэл хүлээлгэн хийлгүүлдэг лазер эмчилгээг хариуцсан эмч болох доктор Simon Ourian түүнд эмчилгээ хийх болгондоо 4,000 доллар авдаг. Мөн Kardashian зөвхөн нүүрэндээ эмчилгээ хийлгэдэггүй, хүзүү болон бие (цээж болон гэдэс дээрх арьсны язарсан хэсгүүд)-дээ давхар эмчилгээ хийгүүлдэг.

Түүнчлэн телевизийн шоуны од бүсгүй хүзүү, гар болон хэвлийдээ эмчилгээ хийлгэхэд дор хаяж 600 долларыг зарцуулдаг байна.
Бид дээр зөвхөн түүний хийлгэдэг эмчилгээнүүдийн зарим нэгээс нь дурдлаа. Kim бас ботоксын эмчилгээ хийлгэдэг бөгөөд энэ нь дээрх эмчилгээнээс хамаагүй үнэтэй байх нь ойлгомжтой.
Одоо Kardashian-ы хувцасны шүүгээн дэх хувцаснууд, хоол хүнс болон олон төрлийн гоёл чимэглэлдээ хэчнээн хэмжээний мөнгө зарцуулдаг болохыг төсөөлөхөд ч хэцүү санагдаж байна.

Таны харж байгаачлан, энэхүү зургаас түүний гадаад төрх өөрийн эрхгүй ямар ч хүний харааг булааж байгаагаас гадна хэр зузаан хэтэвчтэй болох нь давхар харагдаж байна!

Сонирхуулж хэлэхэд, түүний нөхөр болох реппэр Kanye West эхнэрийнхээ дуртай нүүр будалтын артист руу Kim-ийг явуулахын тулд Лос Анжелес хот руу нисэх зардлыг нь хүртэл гаргадаг гэнэ.

Та юу гэж бодож байна? Гадаад төрх ямар байх нь ердөө цаг хугацааны асуудал уу?








333
2019/02/21 at 10:38
zaluudaa ch yaxav xegchirxeer byx xiimel erxtenuud ni ymar ch tus boloxgyi dee xeerxii
Altantsetseg Bathuu
2019/02/21 at 18:09
Jinju Jinju
2019/02/22 at 05:46
Medeej saihan baihiin tuld mongo ih orj l taarna shde
Shijirmaa Enkhbayar
2019/02/22 at 10:09
ёстой залхуу хүрчлээ