Та хэн бэ – романтик нэгэн үү эсвэл бизнес эрхлэгч үү? Алганы хээгээр өөрийнхөө хүчтэй талыг олж нээцгээе!

2

Өөрийн авьяасыг тодруулах нь зарим нэг хүмүүсийн хувьд амьдралынх нь зорилго болсон байдаг. Өөрийгөө туршиж үзэх цаг хугацаа хомс эсвэл эрсдэл хүлээхийг хүсэхгүй үед яах болж байна? Бидний санал болгож байгаа туршилтын аргыг ашиглаад өөрийгөө ямар салбарт амжилт олж болохыг мэдэж аваарай. Та өөрийнхөө гарын алгыг сайтар ажиглаж хар даа?

Азтай хүн

Азтай хүн – юм болгонд л азын тэнгэр ивээнэ, юугаар ч оролдсон бай хамаагүй амжилтад хүрдэг.

  1. Азын өнцөг.
  2. Нарны зураас – дэлхий дахиныг танин мэдэх магадлал
  3. Нарийн зураас – их мөнгө авах боломж
  4. Өв залгамжлах зураас
  5. Азын зураас буюу Ядам хуруунаас эхлээд Аполлон хүртэл үргэлжилнэ – гэнэтийн аз жаргал болон амжилт.
  6. Азын зураас буюу Долоовор хуруунаас хэлээд Эрхий хуруу хүртэл үргэлжилнэ – хийсэн ажлынхаа үр шимийг их мөнгөөр авна
  7. Мөнгөний гурвалжин – уг зураасны хэмжээ нь олон мөнгөний хэмжээнээс хамаарна
  8. Том гурвалжин – ийм хүмүүс өөртөө аз дууддаг
  9. Амьдралын шугам дээр байрласан гурвалжин – санхүүгийн амжилт.

 

Зохион бүтээгч хүн

Энэ төрөлд хамаарах хүмүүс тог цахилгаан зэрэг маш олон зүйлийг зохион бүтээсэн. Эдгээр хүмүүсийн ачаар дэлхий дахин урагшилж байна. Тэдэнд ямар ч салбарын мэргэжил тохирно, бүтээж л байвал болох нь тэр.

  1. Мэдрэмжийн зураас
  2. Уран бүтээлч тойрог
  3. Ухааны зураас – сэтгэн бодох өндөр чадвар бөгөөд шинийг санаачлах хүсэл
  4. Өргөн салах хуруунууд – хуучин үзэлд баригдахгүй хөгжих чадвар
  5. Хурууны тойргууд – шинийг санаачлагч.
  6. Хавтгай хуруунууд – ажил хэрэгч чанар.
  7. Угалзарсан үе мөч – дээд зэргээр анхаарал төвлөрлөө ашиглаж чаддаг бөгөөд төлөвлөлт сайн хийдэг.
  8. Ухаан болон амьдралын шугам нэг шугамд нийлэх – бүх зүйлд олон талаас хандах сэтгэл.
  9. Эрхий хурууны том өнцөг – сониуч зан бөгөөд уран бүтээлч сэтгэлгээ
  10. Эрхий хурууны уян чанар – логик сэтгэлгээ өндөртэй байна.
  11. Практик өнцөг – амьдралын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чаддаг.

 

Романтик хүн

Эдгээр хүмүүс – тууж, шүлгийн баатар болно. Хэрвээ та амьдралдаа ийм хүнтэй учирсан бол таны өмнө уран бүтээлч хүн зогсож байна гэж бодоорой, хайр дурлалдаа тэд амжилттай байдаг.

  1. Өргөн дөрвөн өнцөгт – логик сэтгэлгээнээс илүүтэй сэтгэл хөдлөл удирдана
  2. Зүрхний тод зураас – авьяастай, хайрлах дуртай
  3. Ядам хурууны богино зураас – эмзэг бөгөөд сэтгэл хөдлөл ихтэй.
  4. Сэтгэл хөдлөлийн зураас – романтик нөхцөл байдлаас сэтгэлийн таашаал авч чаддаг.
  5. Дунд хурууны дээд урт зураас – уран яруу ярих чадвар
  6. Урт чигчий хуруу – харилцаа холбоо тогтоох чадвар
  7. Бусдаасаа урт хуруу – ямар нэгэн байдлаар зөв шийдвэр гаргах чадвартай.
  8. Зүрхний зураасны төгсгөлд нэмэлт зураас гарч ирнэ – хайртай хүнтэйгээ тогтвортой бөгөөд удаан харилцаа тогтоож чадна
  9. Зүрхний зураас мурийх – өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх чадвартай.
  10. Эрхий хурууны жижиг өнцөг – зорилгодоо саадгүй хүрнэ.
  11. Эрхий хурууны хэсэг овгор байх – гал шиг дүрэлзэх сэтгэл санаа.

 

Амбицтай хүн

Тэд бол амжилт гаргах бизнес эрхлэгчид бөгөөд тамирчид байдаг. Биеийн хөгжил сайн, өөрийн амбицийн хүслийг амархан биелүүлнэ.

  1. Өргө алга – авхаалж самбаа өндөртэй.
  2. Хувь тавилангийн урт зураас – фортуна бол амжилт.
  3. Мөнгөний амжилт ирэхийн тэмдэг.
  4. Хуруунууд нь шулуун зураас шиг бол – тайван хүн.
  5. Чигчий хурууны дээд хэсэг урт бол – ажил хэрэгч харилцаанд өндөр амжилт гаргана.
  6. Хатуу чанга гар – эрүүл бөгөөд хүчтэй биетэй
  7. Долоовор хуруу нь чигчий хуруунаас урт бол – бат бөх буурь суурь
  8. Эрхий хурууны товгор их бол – ажил болон албан тушаал ахицтай байхын шинж
  9. Оюун ухаан болон амьдралын зураас эхлэлээсээ нийлсэн бол – эрх чөлөөг эрхэмлэсэн, өөртөө итгэлтэй хүний шинж.
  10. Эрхий хурууны эхний үе хоёр дахиасаа урт байвал – заримдаа сэтгэл хөдлөлдөө автах талтай.
  11. Том эрхий хуруу – тавьсан зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэлтэй.
  12. Амьдралын зураас хагас тойрог үүсгэсэн бол – хүч чадал, авхаалж самбаа ихтэйн шинж.

Мэдээж алганы хээ тайлалд бүрэн итгэх хэрэггүй, гэхдээ л өөрийгөө олж нээхэд багахан ч гэсэн тус нэмэр болно гэж найдаж байна.

Таны гарын алга ямар вэ? Бидэнтэй коммент хэсгээр сэтгэгдлээ хуваалцаарай.

12
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *