Мах иддэггүй 10 мэргэжлийн тамирчин

0

Мах идэх үгүй нь хувь хүний л асуудал. Малын гаралтай уураг хэрэглэх зайлшгүй шаардлагатай гэсэн маргаан одоо болтол үргэлжилсээр байна. Энэхүү мэдээлэлд цагаан хоолтон байх эсвэл махнаас татгалзах хэрэгтэй тухай бичихийг хүссэнгүй. Харин хоолны сонголт амжилтанд нь муугаар нөлөөлөөгүй, харин ч ялалтанд хүрсэн тамирчдын тухай танилцуулах гэж байна.

1. Илья Ильин — хүндийг өргөгч

Казакстаны хүндийг өргөгч. Олимпийн хоёр удаагийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга, өсвөр насныхны дэлхийн хоёр удаагийн аварга, Ази тивийн хоёр удаагийн аварга. Түлхэлттэй хүндийн өргөлтийн дэлхийн рекорд тогтоосон (233 кг). Тэрээр цагаан хоолтон гэдгээ олон удаа мэдэгдсэн бөгөөд дасгалжуулагч нарын эсэргүүцлийг эс тоон хоолны дэглэмээ сахисаар байх болно гэжээ.

Kazakhstan's Ilya Ilyin lifts on the men's 94Kg group A weightlifting competition at the ExCel venue at the London 2012 Olympic Games August 4, 2012. REUTERS/Dominic Ebenbichler (BRITAIN - Tags: OLYMPICS SPORT WEIGHTLIFTING)

2. Патрик Бабумян — бодибилдинг

Иранд төрсөн Армяны хүчтэн-рекордын эзэн одоо Германд ажилладаг. Мэргэжлийн бодибилдингийн тамирчин, энэ спортоор олон жил хичээллэж хүссэн үр дүндээ хүрч чадсан. 2011 онд “Германы их хүчтэн”, 2012 онд Европын Аварга болжээ. Торонтод зохион байгуулагдсан цагаан хоолтнуудын тэмцээн дээр рекорд тогтоосон: 555.2 кг ачааг 10 метр өргөж явжээ, үүнийг өмнө нь ганц ч хүчтэн өргөж чадаагүй байсан юм. Хоолны дэглэм сахиад олон жил болж байгаа тэрээр 2005 оноос эхлэн цагаан хоолтны дэглэмд орсон бол 2011 онд бүр чанд сахидаг болжээ.

TORONTO ON - Vegan strongman Patrik Baboumian flexes his arms after he breaks a world record by carrying 555 kilos 10 metres on the West Jet stage at the Harbourfront Centre September 8, 2013. David Cooper/Toronto Star

3. Фрэнк Медрано — бодибилдинг

Энэ их булчинг төмөр өргөлгүй, мах идэлгүй бий болгосон гэхээр итгэхгүй хүмүүс их байх болов уу. Тийм ээ, Фрэнк Медран маш чанга дэглэмтэй цагаан хоолтон, хүнсэндээ зөвхөн ургамлын гаралтай хоол хэрэглэнэ. Ихэнх хүмүүсийн адилаар 30 нас хүртлээ бидний адил мах махан бүтээгдэхүүн, бусад хортой зүйлс хэрэглэж байгаад хоолны дэглэмээ өөрчлөхөөр шийдсэнээс хойш 10-аад жилийн нүүр үзжээ. Спортоор идэвхтэй хичээллэж, ургамлын гаралтай хүнс л иддэг болжээ.

Мах иддэггүй мэргэжлийн тамирчид 4

4. Алексей Воевода — бобслей, гар барилдаан

Сочид болсон олимпийн хоёр удаагийн аварга, 2006 оны олимпийн мөнгөн медальт, 2010 оны олимпийн хүрэл медальт, 2011 оны дэлхийн аварга. Бобслей төрөл рүү шилжихээс өмнө мэргэжлийн гар барилдааны хоёр удаагийн дэлхийн аварга болон Nemiroff-ийн нэрэмжит тэмцээний хоёр удаагийн ялагчаар тодорч байжээ. Цагаан хоолтон болсноор түүний спортын амжилт дээшилсэн гэж Алексей өөрөө дүгнэжээ.

Мах иддэггүй мэргэжлийн тамирчид 5

5. Ольга Капранова — уран гимнастикч

Дэлхийн арван удаагийн аварга, Европ тивийн зургаан удаагийн аварга, уран гимнтастикийн Оросын спортын мастер, “Ольга Капрановын сургууль” уран гимнастикийн спорт клубын багш – цагаан хоолны дэглэмийг үнэнчээр сахигч юм.

Мах иддэггүй мэргэжлийн тамирчид 7

6. Майк Тайсон — бокс

Дэлхийн алдартай боксчин, хүнд жингийн дэлхийн аварга. Дэлхийн рекордыг олон удаа эвдсэн тэрээр цагаан хоолтон ажээ.

Мах иддэггүй мэргэжлийн тамирчид 6

7. Мак Данциг — холимог зодоон

Мак – холимог зодооны мастер. Тэрээр саяхан хүртэл холимог зодооны төрөлд ганцаараа цагаан хоолтон байсан бөгөөд мэргэжлийн нийгэмлэгийн зүгээс түүний сонголтыг маш хурцаар шүүмжилж байв.

Мах иддэггүй мэргэжлийн тамирчид 3

8. Серена Уильямс — газрын теннис

Дэлхийн “Нэгдүгээр цохиур”-ын эзэн (2002, 2003, 2008), WTA–гийн дэлхийн жагсаалтын тэргүүнд хэд хэдэн удаа бичигдсэн, 2000 оны олимпийн аварга, Уимблдонын тэмцээний хоёр удаагийн ялагч зэрэг маш олон тэмцээний ялагч бүсгүй олон жил мах хэрэглэхгүй цагаан хоолтон ажээ.

Мах иддэггүй мэргэжлийн тамирчид 8

9. Би Жей Армстронг — сагсан бөмбөг

NBA-гийн гурван удаагийн аварга, хамгаалагч, 1990-ээд оны үеийн “Чикаго” багийн “оддын” нэг цагаан хоолтон болоод удаж байгаа юм.

Мах иддэггүй мэргэжлийн тамирчид 9

10. Майк Малер — туухай өргөгч

Туухай өргөгч, хүндийн өргөлтийн дасгалжуулагч – цагаан хоолтон юм. Тэрээр АНУ-д амьдарч байгаа, ажил төрөл нь амжилттай яваа нэгэн.

Мах иддэггүй мэргэжлийн тамирчид 10

5
ГоёГоё
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/08/24 at 23:18

    Hu

  2. Munkhjargal Dulamjav

    2017/07/14 at 19:51

    Энэ скайтелийн суртачилгаа ёстой хог юм аа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *