Өөрөө өөртөө мэс засал хийж амьд гарч чадсан хүмүүс буюу амьд домгууд

2

Мэс засал гэхээр л ихэнх хүмүүс зүрх нь зогсох шиг болдог: унтуулгаас үxтлээ айна, мэс заслын үед зүрх зогсвол яах уу эсвэл ямар нэгэн гэнэтийн зүйл үүсвэл яалтай билээ. Мэргэжлийн эмч хүн танд мэс засал хийх нэг хэрэг, харин өөрөө өөртөө мэс засал хийнэ гэдэг тэс өөр хэрэг … Тийм ээ, ийм явдал үнэхээр болдог юм!

1. Жан де Дут – давсагны чулуу

onedio.com

1651 онд голланд эр Жан де Дут давсагны чулуу авах мэс заслыг өөртөө хийжээ. Том хэмжээтэй чулуунаас болж тэвчихийн аргагүй өвчин мэдэрч байсан гэдэг. Урьд нь хоёр ч удаа ийм төрлийн мэс заслыг арайхийн давж гарсан тэрээр энэ удаад өөртөө хийхээр шийдсэн нь энэ.

Эхнэрийгээ зах ороод ир гэж гэрээсээ хол явуулаад ахыгаа мэс засал хийхэд тусал гэж дууджээ. Ахаараа төмсгөө бариулж байгаад Жан өөрөө зүсэлт хийж өндөгний дайтай чулууг гаргаад ирсэн гэдэг. Дараа нь нөгөө чулуугаа алтаар бүрж, харин зураач Карел Ван Савойен түүний хөрөг зургийг 1655 онд зурж өгсөн байгаа юм. Тэр нэг гартаа чулуугаа, нөгөө гартаа мэс засал хийхэд ашигласан xутгаа барьжээ.

 

2. Инес Рамирес Перес – кесарево хaгалгаа

onedio.com

2000 онд мексикийн тариачин бүсгүй өөртөө кесарево хагалгаа хийж эрүүл саруул хүүгээ өлгийдөн авчээ. Хүүд Орландо Руис Рамирес гэдэг нэр хайрласан юм.

Базлалт явагдах үед бүсгүй гэртээ ганцаараа байсан бөгөөд хамгийн ойр байгаа эмнэлэг рүү явна гэхээр 80 гаруй километрийн цаана байгаа тосгонд хүрэх ёстой болоод байв. Базлалт хүчтэй нэмэгдэж байсан ч төрөх шинж огт мэдрэгдэхгүй байсан тул Инес нэг л биш гэж боджээ. Чанга гэгч нь сoгтууруулах ундаа ууж аваад 15 сантиметрийн гал тогооны xутгаар гэдсээ хавирга хүртэл нь зүсжээ. Гурав дахь удаанаасаа л амжилттай зүсэж чадсан гэдэг. Дараа нь хүүгээ гаргаж авч хүйсийг нь таслаад ухаан алдаж унасан байна. Үүнд цаг орчим зарцуулсан. Мексик бүсгүй сэргэснийхээ дараа шархаа боогоод нэг хүүхдээ тусламж дуудуулахаар явуулжээ. Эмнэлэгт түүнд хэд хэдэн мэс засал хийсэн бөгөөд хэсэг хугацааны дараа нялх хүүтэй нь гаргасан байна.

Эмэгтэй амьд, тэр кесарево зүсэлт хийх газраа зөв сонгож чадсан. Дотор эрxтнийг гэмтээгээгүй учраас элдэв халдвар ч аваагүй ажээ.

 

3. Арон Ли Ралстон – эд эрxтнээ тайрах мэс засал

onedio.com

Арон Ли Ралстон – америкийн уулчин, 2003 онд Ютагийн хавцалд гараа хавчуулж байсан хүн. Залуу 5 өдөр 7 цаг нэг газраасаа хөдөлж чадаагүй юм. Эцэст нь түүнд ердөө хоёрхон л сонголт үлджээ: амьдрал эсвэл үxэл. Уулчин залуу хятад иргүй xутгаар гараа арайхийж тайраад өвчний гүн цочирдолтойгоор эзгүй элсэн цөлөөр олон миль зам явган туулжээ. Азаар Нидерландын жуулчид таарч түүнд түргэн тусламжийн нисдэг тэрэг дуудаж өгсөн байна.

Түүний түүхээр 2010 онд найруулагч Дэнни Бойл “127 Hours” хэмээх кино бүтээсэн байдаг.

 

4. Жэн Яанлин – эд эрxтнээ тайрах мэс засал

onedio.com

47 настай хятад эр Жэн Яанлин 2012 оноос хөлөндөө нэг таагүй өвчин мэдэрч эхэлжээ. Удалгүй эмч нар түүнд хоёр хөлийн судасны тромбоз хурц илэрч байгааг хэлсэн бөгөөд эд эрхтнээ тайруулахад хүрч байгааг анхааруулсан байна. Мөн эмч нар түүнийг 3-аас илүүгүй сарын амьдралтай гэж хэлжээ. Өвчин ч даамжирч шөнө тэсэхийн аргагүй өвдөх болж эхнэр, хөршийнхнийгөө ч тайван унтуулахгүйд хүрэв.

Ингээд тэр өөрөө хөлөө тайрахаар шийдсэн, яагаад гэхээр жирийн хятад эр мэс заслын төлбөрийг яагаад ч дийлэхгүй. Шөнө төмрийн хөрөө болон жимсний xутга аваад төлөвлөсөн ажилдаа оржээ. Жэн гуянаасаа 15 см-ийн доош нэг хөлөө тайрч чадсан байна. Яг энэ үед эхнэр нь сэрээд хартал нөхөр нь хажууд байгаагүй тул босож хайжээ. Олоод очтол нөхрийнх нь хажууд хугарчихсан төмрийн хөрөө (хэтэрхий чанга дарснаас болоод хугарсан), амандаа даавуугаар ороосон мод зуучихсан байгаа нөхрөө харсан гэдэг. Эхнэр дахиад дөрвөн ч унасан шүд олжээ.

Баруун хөл нь дахиж өвчин мэдрээгүй, гэхдээ харамсалтай нь зүүн хөл илүү их хүчтэй өвдөх болсон гэдэг.

 

5. Аманда Филдинг – гавлын ясны мэс засал

onedio.com

1966 онд зураач Аманда Филдинг тухайн үед эмчээр суралцаж байсан сэтгэл хөдлөл ихтэй голланд залуу Барт Хьюзомтой танилцжээ. Барт “хүний оюун ухааныг удирдаж болно” гэдэг онолыг дагагч бөгөөд тархины цусан хангамжийг нэмэгдүүлснээр оюун ухааныг сайжруулж болно гэж үздэг нэгэн байв. Үүний тулд гавлын ясандаа мэс засал хийх шаардлагатай, цаашлаад үргэлжлүүлэн их хэмжээний сахар хэрэглэж байх ёстой гэж тэрээр боддог байжээ.

Аманда найз залуугийнхаа үзэл бодолд гүн итгэж бие даан өөр дээрээ туршилт хийхээр шийдсэн байна. Даанч түүнд туслах эмч олдоогүй буюу эрүүл саруул хүнд мэс засал хийх эмч олдсонгүй. Ингээд зураач эмэгтэй шүдний өрөм авч өөртөө мэс засал хийсэн төдийгүй энэ тухайгаа кино хүртэл бүтээжээ.

 

6. Леонид Рогозов – мухар олгойн мэс засал

onedio.com

27 настай мэс заслын эмч Леонид Рогозов Антарктикийн экспедицийн багийн гишүүн болж Новолазаревын станц дээр өвөлжиж байжээ. Тэндээ цорын ганц эмч нь байсан юм. 2 сарын дараа цочмог хэлбэрийн мухар олгойн үрэвслээр өвдсөн ч арал руу явахад цаг агаарын хүнд нөхцөл байдал саад болжээ. Ингээд өөрөө бие даан мэс засал хийх шийдвэр гаргасан юм.

Леонид мэс заслын үеэр хажуудаа хоёр туслагч ажиллуулсан. Хэвлийгээ толинд харж байсан ч мухар олгойг мэдрэмжээрээ олохоос өөр аргагүй байв. Мэс засал ид дундаа явж байхад Рогозовын толгой эргэж бие нь суларсан тул тэр байсхийгээд л амрах хэрэгтэй болсон. Мэс засал нийт 1 цаг 45 минут үргэлжилсний эцэст амжилттай дууссан байдаг.

 

7. Дебора Сэмпсон – цахиур бyyны сyм гаргах мэс засал

onedio.com

Эмэгтэй цэpэг Дебора Сэмпсон тусгаар тогтнолын төлөөх дaйнд оролцож байсан юм. Эршүүд төдийгүй их зоримог зантай энэ бүсгүй эрэгтэй хүний нэрээр aрмид элсэн оржээ. Нэг ангийн цэpгүүд сахалгүй гэж шоолоход нас залуу учир сахал ургах цаг нь болоогүй гэж бултана. Дaйны үеэр олон ч удаа шарxдаж. Гэхдээ нэг удаа гуяндаа хүнд шaрх аваад ангиасаа оргoж алсхан ой дотор нуугдан бyyны сумыг өөрөө гаргаж авсан байдаг. Харамсалтай нь насан туршдаа тахир дутуу нэгэн болсон юм. 1,5 жилийн дараа түүний бодит төрх ил болжээ.

 

8. Роланд Мери – кастраци

onedio.com

2009 онд 61 настай цэpгийн албан хаагч байсан Роланд Мэрид бүхэл бүтэн хоёр жилийн дараа л хүйсээ солиулах мэс засалд орох боломжтой гэж хэлжээ. Тэр үед дөрвөн хүүхдийн эцэг, хайртай эхнэрийнхээ хань болсон тэр эрэгтэй хүний биед дахиж байж чадахгүйгээ ойлгоод мэс заслын багаж барин угаалгын өрөөндөө оржээ. Эхнэртээ толгой өвдөөд байна саад битгий бол гэж хэлсэн гэдэг. Роланд өөрийнхөө эрэгтэй бэлэг эрxтэнг тайрсны дараа угаалгын өрөөнөөс эхнэртээ: “Жули, 911 руу залгаарай, би тасалчихлаа шүү” гэж хашхирчээ. Түргэн тусламж ирэхэд Жули нөхөртэйгөө явж чадаагүй юм, яагаад гэхээр цaгдаа нар чухам түүнийг л ийм зүйл хийсэн гэж сэрдэж байцaaлт авахаар үлдээжээ. Энэ таамгийг баталгаажуулахын тулд шүүх шинжилгээний баг хүртэл гэрт нь хэдэн өдөр ажилласан гэдэг.

 

9. Виктор Языков – хавдар авах мэс засал

onedio.com

Виктор Языков – оросын алдартай дарвуулт онгоцны далайчин ба зах хязгааргүй далай тэнгисээр дэлхийг тойрон аялсан нэгэн. 1998 онд Виктор ганцаараа Around Alone аялалд явж байхдаа гаран дээрх хавдрыг авах мэс засал хийхэд хүрчээ. Нэг удаа гараа юманд хүчтэй цохисноос болоод хавдар үүссэн, иймэрхүү тохиолдолд эмч нар хавдрыг авах мэс засал хийдэг заалттай. Дарвуулт онгоцныхоо хурдыг сааруулахгүйгээр толинд харж байгаад онгоцонд байсан эмийн сангийн жижиг багаж хэрэгсэл ашиглан хавдрыг аваад хэдэн цагийн турш ухаангүй газар хэвтсэн байжээ.

 

10. Жоан Лорер (Чайна) – хөлөнд орсон хортой аалзны үлдэгдлийг гаргаж авах мэс засал

onedio.com

Рестлер, жүжигчин бүсгүй өөрийнхөө амьдардаг өрөөнд хөлөндөө шигдсэн хортой аалзны үлдэгдлийг гаргахын тулд өөртөө мэс засал хийхэд хүрчээ. Тэр үед бүсгүйд мэс заслын төлбөр төлөх мөнгө байгаагүй гэдэг. Бүсгүй угаалгын өрөөндөө ороод л хөлнөөсөө нэг хэсэг махыг нь тасдаад авчихаж. Их өвчин мэдрэгдэж байсан ч шоконд ороод өвчнөө огт мэдрээгүй хэмээн дараа нь дурсан ярьсан байна.

64
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Батсайхан Аззаяа

    Батсайхан Аззаяа

    2022/05/04 at 05:27

    zorigtoi l yum tegeed yun sonin yum bichdeg yum bee untuulgaas uhtelee aina mes zaslaas aina ch geh shg ailgui yaadiin manaid zuw zuwgeer hulnii hadaas hiilgeh geed orson hun norkozni tun ihdeed burhan bolson 2iher huuhed hatgaa awch turgenii emch buruu taria hiij bas l huurhii tengeriin oron luu yawsan geh met manaid bol baij l bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *