“Би үүнийг хог л гэж бодсон”: Нэгэн эр байшиндаа засвар хийж байгаад дээврээс нь их хэмжээний мөнгө олжээ

0

Нью-Жерсид амьдардаг Рич Гилсон гэх америк эрд аз гийжээ – тэр байшиндаа засвар хийж байхдаа дээврээс нь мөнгө олжээ. Танд бүгдийг дэс дарааллаар нь ярьж өгье.

1920-иод оны үед баригдсан коттеж өнгө үзэмж муутай байсан ч Гилсоны гэр бүл худалдаж авахаар шийдэж л дээ. Байшинг засах ажлыг хойшлуулсангүй, хамгийн түрүүнд суурийг нь өөрчилж шинэчлэв.

Яг энэ ажлыг гүйцэтгэж байх явцад Рич эмтэрч муудсан нэгэн домбо олжээ. Эхлээд үүнд нэг их онцын ач холбогдол өгөлгүй орхисон байна.

“Би хэрэггүй хог байна л гэж бодсон. Аваад хажуу тийш шидчихсэн” гэж америк эр ярьжээ. Дараа өдөр нь домбонд элдэв юм байгаа эсэхийг харахаар шийджээ. Зөн совин нь ч худал хэлсэнгүй – тэнд резинд боосон ямар нэгэн хуйлаастай зүйл байсан хэмээн мэдээллийн UPI агентлаг мэдээлжээ.

Рич хуйлаасыг дэлгэж хараад зүгээр ч нэг цаас биш харин мөнгөн дэвсгэртүүд байгааг ойлгов.

“Ер нь гаднаасаа бага зэрэг ногоон туяа мэдэгдэж байсан болохоор би мөнгө гэдгийг ойлгосон л доо. Хооронд нь нийлүүлсэн баахан мини-сигaр шиг л зүйлс байсан юм” гэж Гилсон сонирхуулж хэлсэн байна. Гилсон эхнэрийн хамт тоолоод 10 болон 20-тын дэвсгэртүүд нийлээд 1934 онд хэвлэсэн мянган доллар байгааг олж мэдэв. Тухайн үед энэ бол маш их мөнгө, одоогийн ханшаар тооцвол ойролцоогоор 20 мянган доллар болно.

Дээвэр доор зүгээр ч нэг мөнгө нуугаагүй гэдэгт Гилсон итгэлтэй байгаа юм. Хууль бус үйл ажиллагаатай холбоотой л мөнгө гэж үзэж байна. “Ямар нэгэн гэнэтийн зүйл болсон болов уу. Үүнийг нуусан хүн шинэ мөнгөн дэвсгэрттэй болоод хуйлж домбонд нуусан. Орныхоо доор эсвэл хананд нуугаагүй нь хачирхалтай” гэж Рич сэтгэгдлээ хуваалцжээ. Гилсон олзоо өөртөө үлдэхээр шийдсэн. Ашиг харж биш харин дурсгал болгон үлдээж байгаа юм – өдөр болгон ийм зүйл тохиолдоод байхгүй шүү дээ. “Би энэ мөнгийг үрэхгүй ээ. Түүх нь мөнгөнөөсөө илүү илүү үнэ цэнтэй санагдана” хэмээжээ.

36
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *