Нэгэн цагт алдартай байсан засал чимэглэлийн 20+ эд зүйлээсээ салах цаг болжээ. Одоо эдгээр нь гэрийг тав тухгүй болгож, өнгө үзэмжинд тохирохоо больсон

1

“Гэр орон ямар байна бие, сэтгэл санаа тийм байна” гэж үг байдаг шиг санагдана. Үнэхээр ч үнэний ортой зүйр үг юм. Гэхдээ бид гэр орноо тав тухтай болгож байна гээд алдаа гаргадаг нь харамсалтай. Салахыг хүсэхгүй хуучин эд зүйлээ хадгална, харин зарим нэг эд зүйлийн өнгө нь хоорондоо зохицохгүй. Гэхдээ энэ бүгдийг засаж залруулах боломжтой.

Өөрийн үүрээ тав тухтай орчин болгож засах хэрэгтэй. Өнөөдрийн бидний нийтлэлд гэрийн өнгө үзэмжийг алдагдуулах, тав тухгүй болгож буй алдаануудыг танилцуулах гэж байна.

“Долоон заан” баримлын цуглуулга

© big_crazy_bro / Instagram

90-ээд онд энэ баримал ёстой алдаршиж бараг л айл болгонд үзэгддэг байлаа. Сервант, номын тавиур дээр гээд л үүгээр гэрээ чимээгүй айл ховор. Харин өнөөдөр бүдүүлэг, болхи харагдах болжээ. Өнөөдөр энэ баримлын оронд хуванцар мэт материалаар хийсэн минималист баримлууд эгнэх болсон юм.

 

Неон бөмбөлөгтэй гэрэл

© Holly / wikipedia

Хурц өнгөтэй гэрэл айл гэрт тохиромжгүй, энэ төрлийн гэрэл бол баар цэнгээний газарт л тохирох зүйл. Хэрвээ та гэрээ хурц гэрлээр чиммээр санагдаад байгаа бол орчин үеийн дизайнтай давсан гэрэл тавьж үзээрэй.

 

Ханан дээрх чимэглэлийн дэвүүр

© pixnio

Аварга том дэвүүр, тэгээд ханан дээр хадчихсан. Өнгөрсөн үеийн бас нэгэн илэрхийлэл. Иймэрхүү чимэглэл тасалгааны орон зайг багасгадаг, тиймээс татгалзсан нь дээр. Ханаа чимэхийн тулд улирлын шинжтэй триптих зураг сонгоорой.

 

Дурсгалын туг дарцаг

© GennadyL / wikipedia

Одоо ч олон айлд харагдсаар л байгаа зүйл. Гэрт байгаа илүүц зүйл нүдэнд хамгаас түрүүнд тусдаг. Гэрийнхээ ханыг чимэглэхийг хүсэж байгаа бол хананд хаддаг маш бага зураглалтай бас зөөлөн өнгийн модон хавтан тавьж үзээрэй.

 

“Болор” гэрлийн бүрхүүл

© javist / pikabu

Маш нүсэр, социализмын үед өссөн хүн болгон “дуслан” гэрлийн бүрхүүлийг сайн мэднэ дээ. Орчин үед илүү цомхон, энгийн хэлбэр дүрстэй гэрлийн бүрхүүл зүүх болжээ.

 

Хиймэл цэцэг

© depositphotos

Хиймэл цэцэг ер нь кафе зэрэгт л тохиромжтой харагдана. Хэрвээ та гэртээ мини-цэцэрлэг бий болгох хүсэлтэй бол арчилгаа багатай амьд цэцэг тариарай, жишээ нь флорариум хэв маягт оруулна.

 

Зурагтай ханын цаас

© SuperTrousers / pikabu

Ой эсвэл далайн зурагтай ханын цаас нь 30-аад жилийн тэртээ орон сууц, сургууль зэргүүдэд ашиглаж байсан дизайны нэгэн шийдэл юм уу даа. Гэхдээ өнөөдөр ханын чимэглэл тэс өөр чиг хандлагатай болсон. Тасалгааны өнгийг нэмэхийг хүсэж байвал төмөр эсвэл чулууг санагдуулам ханын цаас сонгоорой.

 

Хуучирсан загварын паар, халаагуур

© depositphotos

Минимализмд хүрэх эрмэлзэл сантехникт хүртэл илэрч байна. Үүнд паар, халаагуур ч мөн хамаарна. Дизайны хувьд хэдий хэр энгийн байна төдий чинээ зөв шийдэл болно.

 

Толин дээрх наалт

© depositphotos

2000-аад онд гэрээ чимэглэхийн тулд толиндоо наалт наадаг байлаа. Энэ чиг хандлага одоо нэгэнт үеэ өнгөрөөжээ. Харин этгээд хүрээтэй толь ялангуяа стандарт бус хэлбэртэй толь жинхэнэ алдаршиж байна даа.

 

Алтадмал шар

© depositphotos

Хурц тод өнгийн алтадмал шар өнгө нь ямар ч нөхцөлд гэрийн өнгө үзэмжийг гутаадаг. Хэрвээ та гэр орноо гялалзсан гоё харагдуулахыг хүсээд байгаа бол ягаан туяатай алтлаг өнгөөр чимээрэй. Илүү даруухан, тэгсэн мөртлөө гоёмсог харагдуулна.

 

 

Угаалгын өрөөнд хурц өнгийн гар нүүрийн алчуур тавих

© depositphotos

Угаалгын жижиг өрөөнд хэтэрхий хурц өнгөтэй зүйл тавьснаар чимэглэлийг нь хэтрүүлж болох талтай. Цагаан, бараан-хөх эсвэл саарал өнгийн алчуур – хэзээ ч өөрчлөгдөхгүй сонгодог хувилбар. Байнга сайхан харагдуулна.

 

Угаалтуур дээрээ тавьсан хатаагч

© depositphotos

Угаалтуур дээрээ тавьсан эсвэл яг дээр нь тогтоосон ил хатаагч их л муухай харагддаг. Тэгээд ч хэрэглэхэд төвөгтэй, эвгүй. Хатаагчийг гал тогооны тавилганы дээд шүүгээнд далд байхаар зохион байгуулаарай.

 

Доош унжсан гэрлийн бүрхүүл

© depositphotos

Гэрийн тав тух, өнгө үзэмжийг эвдэж байгаа дизайны бас нэгэн хуучирсан шийдэл. Орчин үед шууд таазандаа хаддаг гэрэл хэрэглэх болжээ.

 

Өнгө өнгийн керамик плита

© depositphotos

Нэг өнгийн мөртлөө өөр өөр туяатай керамик плита нүд эрээлжлүүлэх талтай. Нэг л дүрмийг санаж явах хэрэгтэй: хэдий хэр энгийн байна төдий чинээ зөв шийдэл. Тиймээс нэг өнгийн хувилбар сонгох нь зөв, эсвэл хар-цагааны хослол ямар ч тохиолдолд гоёмсог харагддаг.

 

Тороор бүтээсэн хөнжил, дэр

© depositphotos

Гоёмсог хээтэй нимгэн тороор бараг л бүх тавилгаа бүтээдэг байлаа. Зурагтнаас эхлээд л дэрээ хүртэл бүтээнэ. Энэ байдал одоо ч зарим айлд үзэгдсээр л. Өнөөдөр нэг өнгийн уут эсвэл даавуугаар бүрсэн хайрцаг мөн цагаан хэрэгслийн сагс ч бий болжээ.

 

Нэвт гэрэлтдэг хөшиг

© depositphotos

Хөшгөө хаасан ч гэсэн гэрэл тусна, тэгээд ч одоо моодноос гарчээ. Орчин цагт илүү зузаан материалтай даавуун хөшиг хийдэг болсон байна.

 

Тавиур дээрх зурагт

© shutterstock

Хуучны оросын хүүхэлдэйн кинон дээр хэлдэг дээ “зурагт бол ширээний гол чимэглэл мөн” гэж. Тэр нь ч үнэн, тухайн үед яг л тийм байсан. Зурагтаа ширээн дээрээ эсвэл модон тавиур дээр тавьчихаад үзнэ. Өнөөдөр зурагтыг хананд суурилуулдаг болсныг та сайн мэднэ. Дэлгэц нь ч нимгэрэхийн хэрээр томроод гэрийн чимэг болж чаджээ.

 

Том цаг

© shutterstock

Овор ихтэй модон цагийг эд хөрөнгө гэж үздэг үе байлаа, гэхдээ гэрт хэтэрхий нүсэр. Өнөөдөр хэд хэдэн үзүүлэлттэй ханын цаг тавьдаг болсон, дэлхийн улс орнуудын цагийг нэг дор харах нь ээ.

 

Гэрэлтүүлэгтэй толь

© shutterstock

Гэрээ оддын нүүр будалтын өрөө болгож хувиргах нь  тийм ч зөв санаа биш. Толийг хурц гэрлээр чимэглэх моод үеэ өнгөрөөсөн. Орчин үед үйлдвэрийн хэв маяг гэмээр хадсан толь алдаршиж байна.

 

Гипсэн баримлууд

© shutterstock

Эртний дүр зургийг санагдуулам гипсэн баримлууд тансаг эд хөрөнгө биш болоод удаж байна. Гэрээ эртний үеийн музей болгохыг хүсээгүй бол ханаа гоёлын чулуугаар чимээрэй.

Энэхүү жагсаалтад та өөр юу нэммээр байна?

4
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *