Мөнгө бүхнийг шийддэггүй: барилгын компаниудын гар хүрч чадалгүй үлдсэн Сидней дэх хэсэгхэн эдлэн газар

0

Заммитын гэр бүлийнхэний байшин – Сиднейд хамгийн алдартай үл хөдлөх хөрөнгүүдийн нэг. Эргэн тойрон эгнэн байрлах нэгэн хэвийн барилгуудаас ялгаатайгаар ч тэр, байшингийн эздийн бат бөх байр сууриараа ч тэр. Тэд эдлэн газраа барилгын компаниудад зарахаас татгалзаад олон жилийн нүүр үзэж байгаа юм. Эргэн тойрны хөршүүд нь бүгд нүүгээд явцгаажээ.

youtube.com

Дээрээс тольдон харвал Нью-Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэнгийн жижигрүүлсэн хувилбарыг санагдуулна – ногоон зүлэг, эргэн тойронд нь ямар ч онцлоггүй нэг хэвийн саарал байшингууд. Харин барилгын компаниудын хувьд шүдэнд орсон мах шиг л. Тэд Заммитийн гэр бүлийг харамгүй саналаар булаад удаж байна. Даанч ямар ч үр дүн гарах сураг алга.

Мөнгө бүхнийг шийддэггүй болохыг батлах бас нэгэн тохиолдол юм уу даа гэлтэй.

youtube.com

Заммитийнхан Сиднейн хотын захад байрлах Пондст амьдардаг бөгөөд энд өмнө нь том том талбайтай байшингууд байдаг байжээ. Дараа нь барилгын компанийнхан ирж хөршүүдийг нь өндөр үнэ санал болгон нэг нэгээр нь худалдаж авах болсон гэдэг. Заммитийнхан саналыг үл зөвшөөрсөн цорын ганц айл болон хоцорчээ.

youtube.com

Өнөөдөр тэдний 20,000 м.кв талбайд 50 сая австрали доллар (ойролцоогоор 33 сая ам.доллар) санал болгоод байгаа гэнэ. Гэхдээ тус гэр бүлийнхэн энэ саналыг ч хүлээн авсангүй. Ойрын хугацаанд хаашаа ч нүүх төлөвлөгөөгүй байгаагаар татгалзсан хариугаа тайлбарлажээ. Барилгын компанийн зүгээс ирүүлэх дарамт ч тэр, мөн санхүүгийн ашиг хонжоо ч шийдвэр гаргалтад нөлөөлсөнгүй – Заммитийнхан өөрсдийн шийдвэртээ бат зогссон хэвээр. Үнэндээ эргэн тойрны орчин хуучин шигээ биш болсныг хүлээн зөвшөөрчээ.

youtube.com

50 настай гэрийн эзэгтэй Дайан Заммит хэлэхдээ:

“Урьд нь энэ хавьд газар тариалан эрхэлдэг байлаа, жижигхэн цөөн хэдэн улаан тоосгон байшингуудтай. Байшин болгон давтагдашгүй, эргэн тойрон чөлөөтэй уужим. Харин одоо бүх зүйл өөрчлөгджээ. Тэс өөр болсон”.

youtube.com

Заммитуудын нэг хөрш эмэгтэй тэднийг үзэл бодолдоо үнэнч байгааг магтжээ. Ойр орчимд байгаа цорын ганц ногоон байгууламж гэдгийг дурдаад:

“Тэд газраа худалдахаас татгалзсанд би хувьдаа баярлаж байгаа – бидний ойр орчимд байгаа цорын ганц зүлэг, энэ хавьдаа хамгийн бага замтай болохоор хүүхдүүдэд маань аюулгүй. Байшингүй болохоор уужим цэлгэр харагддаг. Манай хөршүүд бүгдээрээ үүнийг ойлгохгүй байгаа юм л даа, яагаад гэхээр тэдний байшингууд наалдчихсан. Заммитийнхан эндээ үлдэнэ гэж найдаж байна” гэв.

17
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Хуультай орон ийм бна да

  2. Ganchimeg Gana

    Ganchimeg Gana

    2023/05/22 at 21:53

    Хуультай орон сайхан юмаа гэтэл манайд байшингийн ёроолоос ухаалд байшин барина гээд л зүтгээд байх юмаа

  3. Нэргүй

    2023/05/23 at 13:49

    Одоо сайхан моднууд тарьчихвал ёмтой гоё, сайхан зөв шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *