
Альбинос амьтан – байгалийн сахиусан тэнгэр. Тэдний цасан цагаас зүс нь биднийг алмайруулахад хүргэнэ. Ийм онцгой амьтан харсан хүн ямар нэгэн хэмжээгээр азтай байх нь дамжиггүй. Тэдний бие махбодод үс ноос, нүд эсвэл арьсны өнгийг хариуцсан пегмент бүхэлдээ (эсвэл хэсэгчлэн) ялгарахгүй байгаагаас үүдэлтэй өөрчлөлт юм. Харамсалтай нь уг асуудал эмчлэгдэхгүй, цаг хугацааны явцад ч өөрчлөгдөхгүй.
Альбинизмыг байгалийн хишиг гэж бодох нь нэг талаасаа өрөөсгөл. Учир нь ийм амьтад зэрлэг байгальд амьд үлдэх боломж тун бага. Орчин тойрондоо хувьсан өөрчлөгдөх боломж байхгүйгээс гадна төрөл бүрийн өвчинд амархан нэрвэгддэг ажээ. Энэ мэт хүндрэлүүд илэрдэг ч гэлээ тэд сүргээсээ тасрахгүй байхыг хичээж ердийн амьдралаараа амьдарна.
Үлгэрийн гэмээр амьтдын гэрэл зургуудыг үзэж сонирхоно уу.
Та урьд нь альбинос дун харж байсан уу?

Зэрлэг байгалиас барьсан альбинос сом загас

Альбинизм нь бүтэн болон хэсэгчилсэн байдлаар илэрдэг. Эхний тохиолдолд тухайн амьтан байгалийн өөрийн өнгөө бүрэн алдсан байдаг. Түүний арьс, үс ноос цагаан, нүд нь улаавтар байна. Ихэнхдээ шувуу, хөхтөн амьтдын дунд илүү ажиглагдана. Хэвлээр явагч болон сээр нуруутны дунд илрэх нь ховор. Хоёр дахь тохиолдолд амьтны нүд нь байгалийнхаа өнгөтэй, харин сарвуу, сүүл эсвэл хоншоор дээр пегментийн өөрчлөлт харагддаг байна. Гэхдээ их биед пегментийн өөрчлөлт илрээгүй байдаг.
Август – Орост амьдардаг альбинос нохой

Өхөөрдмөөр элбэнх дэггүйтэхэд бэлэн харагдана

Альбинизмтай болон эрүүл бор гөрөөс

Альбинизмтай леопард гүрвэл

Альбинос цагаан толгойт бүргэд

Эцэг эх хоёул аномаль ген тээгч л бол үр төл нь альбинизтэй мэндэлнэ. Хэрвээ нэг л тээгч бол – уг амьтан төрөл нэгтэн шигээ ердийн зүстэй төрөх ажээ.
Кобра могой

Эрээн далт бяцхан шувуу

Гайхсан хамелеон

Маш ховор тохиох альбинос бух

Өмхий хүрэнг таньж байна уу?

Гайхалтай далдлалт

Цэнхэр нүдэт альбинос тахь

Альбинизмтэй амьтан – маш ховор тохиох үзэгдэл. Шинжлэх ухааны судалгаанаас харахад ийм ген тээж буй амьтан байгальд үр төлөө үлдээх магадлал ердөө 1:20000.
Пөөх, тэр зальтай харцыг нь ээ

Цагаан өнгөнөөсөө болоод энэ зараа үнэхээр этгээд харагдаж байна

Бяцхан лемур

Эндээс нойронд өөрийн гэсэн давтагдашгүй арга барилаар ханддаг амьтдын өхөөрдөм зургуудыг сонирхон үзэж болно.







