Унтаж амрах өөрийн гэсэн өвөрмөц арга барилыг олсон 18 амьтад

3

Хүн дулаахан, зөөлхөн оронд унтах хүсэлтэй, түүний нойрсох цаг 7-8 цаг үргэлжилж байж л сэтгэл амар босно. Харин амьтад тэс өөрөөр нойрсох ажээ – хөнжилгүй, дэргүй. Зарим нэг нь бүр этгээд хачин байрлалд унтдаг – байгаль эх ийм этгээд хачин механизмыг бий болгосонд гайхаж хоцрохоос өөрцгүй. Хэн нэгэн дүүлэн нисэж байхдаа дуг хийнэ, нөгөө нь нүдний хор гаргахын тулд жинхэнэ дуулгатай болох шаардлагатай.

Зэрлэг байгальд ан амьтад хэрхэн нойрсдогийг сонирхоцгооё. Тэднийг ингэж унтдаг байсан гэдгийг та огт мэдээгүй явсан гэхэд эргэлзэхгүй байна.

Цасан шар шувуу хүндхэн үдэшлэгээс эргэж ирсэн юм шиг л унтдаг

GallowBoob
devinroling

Ерөнхийдөө шар шувууны дэгдээхэй ийм байрлалаар унтдаг. Тэдний толгой нь биеэсээ хүнд учраас босоо байрлалд унтаж чаддаггүй. Гэхдээ зарим нэг шар шувуу насанд хүрсэн ч гэсэн энэ байрлалаараа унтсаар байдаг ажээ.

 

Анаашнууд цаг тутамд 10 минутаар унтдаг. Тэд урт хүзүүгээ хойд хөл дээрээ тавьж унтдаг ажээ.

thebobstu

 

Заанууд яаж унтдагийг та мэддэг байсан уу?

goodtools

Үлэмж том биетэй заанууд янз бүрээр л унтдаг. Амрах нөхцөл байдал тийм ч тайван биш байгааг мэдэрвэл тэд босоогоороо нүдний хор гаргадаг ажээ.

 

Бяцхан хулсны баавгай мөчир дээр унтдаг

AsianPussassin

 

Дельфин нойрсож байхдаа тархины нэг хэсгээ идэвхгүй болгодог

kazumi miyamoto

Тархины идэвхтэй хэсэг нь эргэн тойронд юу болж байгааг хянаж байдаг бөгөөд дельфиний амьсгалын үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй.

 

Мэлхий навчин дээр дуг хийнэ

PoopyHed6969420

 

Удаан хөдөлгөөнт 15 цагийн турш мөчрөөс дүүжлээтэй унтаж чадна

CRAYbird

 

Гүрвэлийн эрэгчин нь эмэгчнээ тэврэн дуг хийдэг

Roaaaltjp02

 

Голын халиу өөр тийш хөвж салахгүйн тулд бие биеийнхээ сарвуунаас барьж унтацгаадаг

yash2478

 

Наймаалж нүдний хороо гаргахаар хясааны хуяганд нуугдаж байна

MrDjWalnut

Наймаалж бидний адил нойрны хурдан болон удаан үетэй. Мөн зүүдэлдэг гэж үздэг.

 

Фрегат шувуу нисэж байхдаа унтдаг. Тархины нэг хэсгийг идэвхгүй болгож, нөгөө хэсгийг автомат нислэгийн горим дээр идэвхжүүлдэг ажээ

zZBluewalrusZz

 

Хирс усан доор унтаж чаддаг: усны гадаргуу дээр гарч ирж амьсгалаа аваад буцаад шумбадаг рефлекс нь ажилладаг ажээ

cosmemes

Гайхалтай чадвар байгаа биз дээ. Чамайг нойрсож байхад хэн ч саад болохгүй.

 

Зараа өөрийгөө хумьж унтдаг. Гэхдээ заримдаа дээшээ харж унтах ч дуртай

p3rthr0 / whereisdaz

Зараа – анабиозд ордог цөөн тооны амьтдын нэг.

 

Халим унтаж байхдаа ингэж харагдана

reddit

 

Морьд тал дээр амарцгааж байна

jehorsebackrides

Хэдхэн хором дуг хийх гэж байгаа бол босоогоороо нүдний хор гаргадаг. Гэхдээ хүч чадлаа бүрэн хэмжээгээр сэлбэх гэж байгаа бол дээд зэргээр тухална.

 

Нойрсож буй лемурууд

Richvsworld

 

Тоть загас унтахаасаа өмнө өөрийгөө хамгаалах шүлсэн бүрхүүл үүсгэдэг

Peachy-Persimmons

Өөрийгөө хамгаалах бүрхүүл үүсгэхэд багагүй цаг зарцуулдаг. Уг дуулга нь загасыг том махчин загас, жижиг шимэгч хорхой зэргээс хамгаалдаг ажээ.

 

Хуягт зараа бас их унтах дуртай амьтан. Тэд өдөрт дунджаар 17-19 цаг унтдаг

soderstrom / Master-Obvious

Хуягт зараа өөрийнхөө хуяганд биеэ хумин унтах дуртай. Орчин тойрон аюулгүй гэж үзсэн үедээ бие тэр болгон бас хумилгүй унтана.

Та бүхэн эндээс өнгө зүсээ өөрчилж чаддагийнхаа ачаар тагнуулчийн үүргийг өлхөн биелүүлэхээр амьтдын гэрэл зургийг сонирхоорой.

168
ХөөрхөнХөөрхөн
51
ГайхмаарГайхмаар
17
Ха ХаХа Ха
15
ТэнэглэлТэнэглэл
15
ХарамсалтайХарамсалтай
13
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
8
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.