Турахад хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүнүүдийг хоол судлаачид нэрлэж байна

5

Зөв хооллолт – эрүүл амьдралын хэв маягийн гол үндэс суурь болно. Та спортоор хичнээн ч их хичээллэж болно, гэхдээ ингэхийн зэрэгцээ хортой хоол унд хэрэглэж байгаа бол целлюлит, арьсны өвчлөл эсвэл ходоодны шархнаас та хэзээ ч зайлсхийж чадахгүй.

Эрүүл байхын тулд тэгээд яаж хооллох ёстой вэ, бас өлсөхгүй гэхдээ таргалахгүй байхын тулд яах уу? Зөв хооллолтын тодорхой зарчмууд байх ажээ: ус их хэмжээгээр уух, өдөрт 4-6 удаа тогтсон нэг цагт хооллох, хэрэглэх хоол хүнсээ хооронд нь зохицуулах. Зарим нэг хүнсний бүтээгдэхүүн бодисын солилцоог идэвхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Бид энэ удаад ийм хүнсний тухай ярилцах гэж байна.

Хүнсний бүтээгдэхүүний чанар

1. Цангис

Уг жимс нь С амин дэмээр баялаг, мөн нимбэг, олеин, хүчлийн агууламж ихтэй. Жимсэнд В-ийн бүлгийн амин дэм, РР, К амин дэм, каротин, пектин, сахар, йод, төмөр, марганец, бор, магни, кобальт, фосфор, кали, кальци болон эфирийн тос ихээр агуулагдана.

10 г цангист агуулагдах урсолийн хүчил маш их шим тэжээлтэй, ойролцоогоор 1000 мг уг бодис агуулагддаг. Энэ л бодис илүү их калори шатаахад тусалдаг байна.

Ямар замаар? Бүх өөхний хуримтлал булчингийн эд эсэд орж шатдаг. Урсолын хүчил булчингийн эд эсийг идэвхжүүлж бодисыг солилцоог эрчимжүүлдэг ажээ.

Үүнээс гадна цангис нь – байгалийн гаралтай антибиотик хэмээгддэг. Агуулагдаж буй хүчлийн тусламжтайгаар хадгалалт удаан даана, хоол хүнсний цэвэр орцуудын нэгд тооцогдоно. Бодисын солилцоог идэвхжүүлэхийн тулд уг жимсийг шинээр нь эсвэл хатаасан байдлаар шууд хэрэглэж болно. Өдөрт гарын алгаар нэг овоолон байхад л хангалттай.

Мөн цангисаараа компот хийх, салат болон хоёрдугаар хоолоо амталж болно. Цангисийг даршилсан байцаатай хольж иддэг.

 

2. Чиа үр

Хаа сайгүй ургаад байдаггүй ургамал, ихэвчлэн Мексикийн төв болон өмнөд хэсгээр түгээмэл ургана.

100 грамм хатаасан чиа үрэнд 31% тос, тэр дундаа сайн тос буюу омега 3, омега 6 тосны хүчил агуулагддаг, мөн 17% нь уураг, 42% нь нүүрс ус – үүний 34% нь ширхэглэг эзэлнэ. Чиа үрийн шим тэжээл нь нүүрс усандаа оршдог ажээ.

Чиа үрийг шингэнд хийхэд хэмжээгээрээ 12 дахин хөөж цэлцэгнүүр байдалтай болдог. 1 грамм чиагийн үрийг 25 мл хэмжээтэй шингэнд дэвтээж хэрэглэхийг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл ганцхан чимх чиагийн үр хэдэн цагаар өл дардаг байна.

Цэлцэгнүүр болсон чиагийн үр ходоодны хананд хамгаалалт болон наалддаг. Нэг ёсондоо нүүрс ус удаан боловсорно. Хүний бие махбодид хэдий хэр бага нүүрс ус орно төдий чинээ калори идэвхтэй хэрэглэж эхэлдэг. Мөн холестирины хэмжээ буурдаг, ходоодноос сахар шимэх үйл ажиллагаа удаашрахын зэрэгцээ хорт бодис хурдан гадагшлахад нөлөөлөх ажээ.

Дээр дурдсан шим тэжээлээс гадна өөр бусад ашиг тус ч байгааг дурдах хэрэгтэй. Сүүнээс 5 дахин илүү кальцийн агууламжтай, гадилаас 2 дахин илүү кали, бууцайнаас 15 дахин илүү төмөр, маалингын үрээс  4 дахин селен, нэрснээс 3 дахин илүү антиоксидант, шошноос 6 дахин уураг агуулдаг байна.

3. Авокадо

Авокадо – энэ дэлхийд хамгийн шим тэжээлтэй бас өег хүнсэнд тооцогдоно. Химийн бүтцээрээ бол ногооноос огт ялгагдахааргүй.

Авокодагийн зөөлөн эд нь L-карнитин эсвэл левокарнитин ихээр агуулдаг – байгалийн цэвэр гаралтай амино хүчил юм, өөрөөр хэлбэл В бүлгийн амин дэмээр баялаг – үүгээр хүчтэй антиоксидант үйлчилгээ үзүүлнэ. Левокарнитин нь өөх тосны солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг бодис юм.

Авокадо нь бие махбодь дахь холестерины хэмжээг багасгах ханаагүй тосоор баялаг. Тослог авокадо нь ширхэглэгээр баялаг тул хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулна, биеэс хорт бодис болон шээсний хүчил гадагшлуулахад нөлөөлнө.

Үүнээс гадна авокадо нь калийн агууламж өндөртэй – бие махбодь дахь натрийн солилцоонд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Эрүүл амьдралын хэв маягийг баримтлахыг хүсэж байгаа бол эдгээр хүснийг түлхүү хэрэглэх, боломжгүй бол адил төрөл агууламжтай хүнсийг хэрэглэхийг хичээгээрэй. Сошиал сувгаар энэхүү хэрэгтэй мэдээллийг бусадтайгаа хуваалцаж өөртөө хадгалаад аваарай.

89
ГоёГоё
29
ХөөрхөнХөөрхөн
29
БахархмаарБахархмаар
28
БурууБуруу
28
ГайхмаарГайхмаар
17
Ха ХаХа Ха
17
ТэнэглэлТэнэглэл
15
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Eedee No

    Eedee No

    2018/09/25 at 14:18

    saihan mah

  2. Oyuna Batsuren

    Oyuna Batsuren

    2018/09/27 at 01:36

    Tsangis gej yamar jims be. Cranberry yum boluu

  3. ANar PureDav

    ANar PureDav

    2018/09/27 at 03:22

    Тийм бна, cranberry

  4. Urjinhand Dashzeveg

    Urjinhand Dashzeveg

    2018/09/27 at 06:12

    Granberry mun sh de egch mini Oyuna Batsuren

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *