Таны мөнгийг хэмнэхэд туслах өдөр тутмын 12 зуршил

2

Бид интернет хэрэглэгчдийн мөнгөө хэмнэх амархан аргуудыг нэгтгэж үзлээ. Эдгээр аргууд дотор маш энгийн, бүр санаанд ч оромгүй зүйлс байгаа нь сонирхолтой.

Өдөр тутмын жижиг зардлуудыг хэмнэж чадвал жилийн турш багагүй мөнгө хуримтлагдаж чадах ажээ. Quora сайтын хэрэглэгчид өөрсдийнхөө туршлагаас хуваалцаж байна, амьдралынхаа хэв маягийг багахан өөрчлөхөд л та мөнгөө хэмнэж чадна.

1. Мөнгийг хувиар хэмнэх ялгааг олж харах хэрэгтэй

10 мянган долларын 5%-ийн хямдрал болон 10 долларын 5%-ийн хямдрал хоёрын хооронд маш их ялгаа байгаа. Гэхдээ бидний тархи энэ ялгааг  тэр болгон шууд ойлгохгүй бөгөөд ялгааг анзааралгүй өнгөрч болно. Программист, эдийн засагч Jaap Weel ийм дүгнэлтэнд хүрчээ.

Эдийн засгийг судалж эхэлснээс хойш би гоймон дээрээ 20 цент хэмнэхийг хичээхээс илүүтэй машины ашигтай худалдан авалт хийхэд илүү их цаг зарцуулдаг болсон юм. Хүнсний хямдралтай купон хайчлаад цагаа дэмий үрж байгаа хүмүүсийг хараад би харамсдаг, тэд үүнийхээ оронд өөртөө аль болох хямдхан бас ашигтай тусах байрны эрэлд энэ цагаа үрвэл илүү дээр байхсан.

 

2. Өөр дээрээ ажилла

Шинэ эрдэм мэдлэг сурах эсвэл төрөл бүрийн ажил хийж сэтгэлийн таашаал авч болно. Инженер-механикч Betsy Megas-ийн бодлоор бол амьдралд хандах энэ хандлага өөрийгөө хөгжөөх бас хэмнэлт гаргахад тус болно гэжээ.

Миний хийж чаддаг болсон ажлууд гэвэл: сантехникийн үндсэн арчилгаа, гоёл чимэглэл, оёдол, унадаг дугуйн засвар, хоол хийх. Бас барилгын ур чадвараа дээшлүүлмээр санагдаад байгаа юм, бас компьютерын засвар үйлчилгээг ч өөрөө хийж сурах хэрэгтэй байна.

 

3. Хойш тавьж сур

Дэлгүүр хэсэж байтал нэг бараан дээр зог тусна. Энэ бол анхны харцаар дурлаж байгаа хэрэг. Бас зог тусах ч шалтгаан мөн. Ингэхийг Angela Recruiter зөвлөж байна.

Гэхдээ тэрээр анхны мэдрэмж, сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөхгүй байхыг зөвлөж байна, таалагдсан зүйл рүүгээ эргэн ирж болно – энэ үед таны хүсэл өндөр хэвээрээ байгаа эсэхийг мэдэр.

Энэ худалдан авалт сарын дараа таныг аз жаргалтай байлгаж чадах уу гэдгийг өөрөөсөө асуугаарай. Сарын дараа? Жил, олон жилийн дараа?

 

4. Дэлгүүр хэсэж байхдаа математикаар хичээллэ

“Би дэлгүүр орох болгондоо барааны үнийн өсөлт жил бүр 10% байлаа гэж бодоход таван жилийн дараа ямар үнэтэй болох бол гэж тооцоо хийдэг” гэж хэрэглэгч aghav Mishra туршлагаасаа хуваалцжээ.

Жишээ нь, би мянган долларын үнэтэй зүйл авахыг хүсвэл өөрөөсөө ингэж асуудаг: би одоо энэ зүйлийг авахыг хүсэж байна уу, эсвэл 1600 доллараар 5 жилийн дараа авах уу? Юунд мөнгөө үрэхээр төлөвлөсөн төлөвлөгөөнөөс шалтгаалан – надад хэрэгтэй байгаа гитар, эсвэл надад хэрэггүй байгаа утас – ингээд л би шийдвэрээ гаргана.

 

5. Статуст бүү мөнгө үр

Үрэлгэн найз нарынхаа дунд орохын тулд мөнгө битгий үр. Хэрвээ та цанаар гулгахыг хүсэж байвал өөр хэрэг – урагшаа. Гэхдээ зул сарын баяраар бүтэн долоо хоног Альпийн нуруу явж гулгах хэрэг байна уу, тэнд буудал нь бас тийм ч хямд биш л байгаа. Үнэхээр явмаар байгаа бол ид зочид бужигнадаг улирлаас өөр улиралд яв (бас долоо хоног ч ихэднэ), арай хямд зочид буудал, газар олоорой. Хэрвээ та жинхэнэ цаначин бол таныг халуун устай ванн санааг тань зовоохгүй харин сэтгэл хөдөлгөм уулс л анхаарлыг тань татна. Хөрөнгө оруулагч Terrence Yang ингэж дүгнэжээ.

 

6. Зардлаа хяна бас төлбөрүүдээ автоматжуул

Хэрэглэгч Colin Cahill өөрийнхөө төлбөрийн картыг хянахын тулд интернэт банкыг ашиглахыг зөвлөжээ, ингэснээр мөнгөө хянаж чадна. Мөн “автомат төлбөр” үйлчилгээг ашиглахыг зөвлөсөн байна. Уг үйлчилгээ нь үнэгүй бас хүч, цаг зарцуулахгүй.

Би байрныхаа түрээсийн төлбөрийг автоматаар сар болгоны 27-ны өдөр төлөхөөр тохируулсан. Тиймээс надад дахин энэ тухай бодох ямар ч хэрэг байхгүй.

 

7. Хоолоо урьдчилан бэлд

Хоол хүнс хариуцсан менежер Zach Shefska-ийн үзэж байгаагаар бол мөнгө хэмнэх бас мэдрэлээ гамнах нэг арга бол – долоо хоногийнхоо хүнсийг өөрөө урьдчилан бэлдэх гэжээ.

Би бүтэн сайнд хоолоо бэлдэхэд хоёр цаг зарцуулдаг. Тэгээд долоо хоногийн турш хоолонд санаа зовох зүйлгүй: юу идэх үү, хоол хийнэ гэж цаг зарцуулахгүй эсвэл ресторанд хоол хүлээж цаг, мөнгөө дэмий үрэхгүй. Мөнгөө хэмнэх амархан бөгөөд энгийн арга.

 

8. Чанарт хэзээ хөрөнгө оруулахаа мэдэж байх

Удирдлагын зөвлөх Venkatesh Rao ухаалаг хэмнэлт хийж сурахыг зөвлөжээ. Байнга хэрэглэх зүйл дээр хэмнээд өөрөөсөө харамлаад байх хэрэггүй, ялангуяа таны ажлын бүтээмжинд нөлөөлөх эд зүйлсэд. Үүнд хутга, компьютер, ор эсвэл ажлын ширээ, сандал зэрэг хамаарна. Цаг хугацааны эрхэнд эдгээр эд зүйлс өөрийнхөө үнэ цэнийг мэдрүүлэх л болно.

 

9. Зөвхөн өөрийнхөө мөнгийг л зарцуул

“Өөрийнхөө дебетийг л харахаас бус кредит картыг бүү хар (тэр бол худалч)” гэж вэб хөгжүүлэгч Ly Nguyen хэлж байна. Кредит карт танд мөнгө байгаа гэсэн бодол төрүүлдэг, үнэндээ танд мөнгө байхгүй шүү дээ. Ингэж бодохоосоо өмнө та аль хэдийн өрөндөө баригдаад эхэлчихсэн байна шүү.

Хэрвээ танд кредит картын өр байгаа бол таны хийх нэн тэргүүний ажил – өрнөөсөө салах.

 

10. Шөнийн цагаар юу ч хэрэглэхгүй

Хэрэглэгч Aksel Wannstrom оюутан байхаас л нэг зүйлийг ой тоондоо ортол ойлгож өөрийнхөө баримтлах дүрэм болгожээ: шөнийн цагаар юу ч идэхгүй, уснаас өөр юу ч уухгүй. Бие махбодь унтаж байх цагаар түүнийг элдэв хоол хүнсээр дарамтлах ямар ч шаардлага байхгүй гэж тэр үздэг.

Энэхүү стратегийг баримтлалаа гээд та харамч эсвэл оюутны ядуу амьдралаар амьдарч байгаа гэсэн үг биш юм. Зүгээр л хэрэггүй зарлагыг л багасгаж байна.

 

11. Таван асуултын дүрмийг баримтал

Хэрэглэгч Belavadi Prahalad мөнгө хэмнэх маш энгийн аргыг санал болгожээ. Ямар ч худалдан авалт хийхээс өмнө өөрөөсөө дараах асуултыг асууна:

  1. Энэ хүсэл үү эсвэл шаардлага уу?
  2. Энэ надад үнэхээр хэрэгтэй юу?
  3. Би үүнийг ашиглана гээд төсөөлөөд үз дээ?
  4. Би үүнийг хэр тогтмол ашиглах вэ?
  5. Үүнд цаг үрэх хэрэг байна уу?

 

12. Байгаа зүйлдээ сэтгэл ханаж сур

Бизнес эрхлэгч мөн удирдлагын зөвлөх Thomas Antunez өөрт байгаа эд зүйлсээ хайрлаж гамнахыг уриалж байна.

35 наснаас өмнө надад таван порше бас гурван мерседес-бенз байсан. Энэ бол миний гаргасан хамгийн том 8 алдаа. Би байгаа зүйлээсээ сэтгэл ханамж авч чаддаггүй байсантай минь холбоотой. Итгээрэй, эд зүйлстэй байх уралдаанд хэн ч түрүүлдэггүй юм.
6
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *