Ямар зориулалттай болохыг нь гадарлаж ч байгаагүй 9 зүйл

7

Бид ахуйн хэрэглээндээ төрөл бүрийн хэрэгсэл ашиглаж байна, зарим нэгийг нь үнэндээ үндсэн зориулалтаар ч ашиглаж чадахгүй байгааг нуух юун. Энэхүү нийтлэлээр бид ямар хэрэгсэл чухам ямар зориулалттай болохыг танилцуулахаар бэлдлээ.

Аяганы доод хэсэгт байх ухлаадас

Иймэрхүү аяга ихэвчлэн дэлхий дахинаа танигдсан IKEA дэлгүүрт тааралдана. Аяганы доод ёроолын энэ ухлаадас аяга таваг угаагч машинд хийхэд зориулагдсан. Угаалгын машин угаалгаа хийж байхад (аягыг доош харуулж тавьсан байх тохиолдолд) ус ёроолд тогтохгүй амсраар нь урсдаг байна.

Бас нэг сонирхолтой хувилбар бий. Аяганд халуун зүйл хийхэд аяга хална, үүнтэй зэрэгцээд аяганы ёроолын хэсгийн агаар хална. Энэ халсан агаар аягыг өргөж гулсахад хүргэдэг байна. Хэрвээ аяга тавьсан гадаргуу тэгшхэн биш бол унах нь баталгаатай.

Ёроолдоо ухлаадастай аяга бол агаарын солилцоо явагдаж бас нэг хагархай аягатай болох таагүй байдлаас зугтааж чадлаа гэсэн үг юм.

 

Шарах шүүгээний доод шургуулга

Олон эзэгтэй нар энэ шургуулганд хайруулын тавгаа хадгалдаг. Үнэн хэрэгтээ өөр зориулалттай – өөр бусад хоол болж байхад бусад хоолоо халуунаар нь барих. Мөн тэр хэсэгт хоол аягалах гэж байгаа сав суулгыг халуунаар нь байлгах ч зориулалт бий гэж үздэг.

 

Шар айрагны шилний урт хоолой

Энэ урт хоолой зүгээр нэг дизайнерийн шийдэл биш юм. Тэрхүү хоолойноос шилээ барина. Халуун гарын алгаар шар айргийг халахаас хамгаалсан хэрэг.

 

Шатахууны заалтын хажууд байгаа зүү

Харамсалтай нь энэ зүү машин болгонд байхгүй л дээ. Зүү нь шатахууны банк аль талдаа байгааг харуулж байгаа хэрэг юм. Маш хэрэгтэй зүйл, жишээ нь түрээсийн машин унаж явахад аль талаараа шатахуунаа хийлгэх вэ гэдгээ амархан мэдэж болно.

Сармис шахагчны савх болон бариул дээрх нүх

Дан ганц сармис шахахаас гадна өөр зориулалтаар ашиглахыг зорьжээ – интоорын ясыг салгаж авна. Жимсгэнээ хийгээд бариулыг шах – ингээд л болчихлоо.

Малгай дээрх бөөрөнхий утас

Малгайны энэ чимэглэл францын далайчдаас гаралтай. Усан онгоцонд явахдаа намхан таазанд толгойгоо цохихоос хамгаалахад зориулагдсан. Дараа нь армийн бусад малгайнууд ч гарч ирсэн. Ингээд л ард түмний дунд дэлгэрсэн юм.

Үүргэвчний хоёр ухлаадас

Урьд өмнө нь бол зөвхөн аялал жуулчлалын үүргэвчинд л хийдэг байлаа. Энэ дундуур түгжээ, олсоо хийчихнэ. Одоо цагт жирийн үүргэвчинд ч хийдэг болжээ – ер нь бол дизайны нэг чимэглэл юм уу даа.

Цаасны хутганы арын талын түгжээ

Хутганы ир мохоход ирийг нь гараараа эсвэл бахиар хугалж авдаг. Харин цаасны хутганы ар талын түгжээ нь мохсон ирийг хугалж авахад зориулагджээ.

 

Өмдний индүүдлэг

Сонгодог загварын өмдний индүүдлэг тохиолдлын шинж чанартай гарч ирсэн юм. 19 дүгээр зууны үеийн оёдлын үйлдвэрүүд бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахдаа зай ашиглахын тулд өмдөө эвхээд дээр дээрээс нь чихдэг байв. Ингээд л даавуун өмдөнд зураас гарч эхэлсэн – дараа нь энэ зураасыг арилгаж чадахгүй байсан учраас хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ.

Энэ мэтчилэн бидний мэдэхгүй өөр ямар их зүйл байгаа бол? Бидний таамаглаж ч байгаагүй зүйл ямар их нууц агуулж байна вэ?

140
ГоёГоё
67
ГайхмаарГайхмаар
34
Ха ХаХа Ха
28
ХөөрхөнХөөрхөн
27
ТэнэглэлТэнэглэл
22
БурууБуруу
21
БахархмаарБахархмаар
15
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *