Нурууны өвчнийг арилгахад тустай дараах гурван цэгт байнга иллэг хийж байгаарай!

3

Цэгэн иллэг нь нурууны өвчнийг үгүй болгож болно. Харин яг ямар цэг дээр иллэг хийх тухайд дор дурдсан зөвлөгөөг уншиж, мэдэж аваарай.

Нурууны өвчнийг арилгах цэг

Тогтсон цэг дээр иллэг хийж нурууны өвчнийг байхгүй болгож, Ци энергийн урсгалыг хэвийн байдалд оруулж, янз бүрийн бөглөрөл болон жижиг хаван хавдрыг үгүй болгож болно.

1. Чэн-фу цэгэн иллэг

Чэн-фу цэг нь өгзөгний доод нугалаасны дунд/төв хэсэг дээр байрлах бөгөөд давсагны сувагтай шууд холбоотой байдаг.

Энэ цэг дээр нөлөөлснөөр нуруу, ууцны өвчнийг намдаана. Мөн радикулит буюу мэдрэлийн ёзоорын үрэвсэл, ууц, гурвалсан мэдрэлийн үрэвсэлт өвчний үед өвчний таагүй мэдрэмжийг багасгана.

Энэ цэг дээр эрхий эсвэл долоовор хуруугаар иллэг хийнэ, та өөрт эвтэйхэн санагдах хуруугаа ашиглана. Цэгэн иллэгийг тойрог чиглэлд гүйцэтгээрэй. Хэрвээ баруун тал өвдөөд байгаа бол баруун өгзөгний нугалаасны дунд, харин зүүн талаар өвдөөд байгаа бол зүүн өгзөгний нугалаасны дунд цэг дээр дарж иллэг хийнэ.

2. Инь-мэнь цэгэн иллэг

“Инь хаалга” – Инь-мэнь цэгэн иллэгийн бас нэгэн нэршил, мөн л давсагны сувагтай холбоотой цэг юм. Энэ цэг нь гуяны арын голд байрладаг.

Энэ цэг дээр нөлөөлөхөд ууц, нурууны өвчин намжихаас гадна гурвалсан мэдрэлээс гаралтай өвчин намждаг байна.

3. Шэнь-шу цэгэн иллэг

Шэнь-шу цэг нь нуруун дээр байрлана, нугасны хоёр болон гуравдугаар үеийн завсар.

Хүйсний харалдаа нуруун дээрээ дар – цэг яг тэнд байрлана. Энэ цэг дээр нөлөөлөхөд нуруу, ууцны өвчнийг намдаана, мөн булчингийн чангарлыг суллахад тусалдаг.

Иллэгийг зангидсан гараараа суугаа байрлалаас 1 минутын турш цагийн зүүний дагуу хийнэ.

Алгаа хооронд нь сайтар үрж халаагаад халуун гараараа дарж болно. 3-5 удаа гүнзгий амьсгал аваад нуруугаа үрж илнэ. Хөдөлгөөнийг 36 удаа давтан хийнэ.

Цэгэн иллэгийн үед юу мэдэж байх ёстой вэ?

Цэг дээр хэтэрхий хүчтэй дарж нөлөөлж болохгүй, даралтыг аажим нэмэгдүүлэх нь зөв иллэг болно. Иллэгийг мөн огцом дуусгаж болохгүй, даралтыг аажим багасгасны дараа дуусгана. Бэртэл гэмтэл, хавдрын үед иллэг хийхийг хориглодог.

Өөрийгөө цэгэн иллэгээр заавал эмчлээрэй.

9
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Ganbat Bumba

    Ganbat Bumba

    2019/08/14 at 09:11

    Tumenjargal Ganbat

  2. Монгол Үр Удам

    Монгол Үр Удам

    2019/08/14 at 14:05

    Zayaa Tsogoo

  3. Bayarmaa Purevsuren

    Bayarmaa Purevsuren

    2019/08/14 at 20:51

    Заяа Заяа

  4. Gold Sp

    Gold Sp

    2019/08/15 at 09:41

    .

  5. Enkhtsetseg Tsetseg

    Enkhtsetseg Tsetseg

    2019/08/15 at 11:57

    энэ зураг яг цэгийг заасан зураг мөн үү.бичсэнээсээ өөр бгаад бх юм.

  6. Uuriintsolmon Tsoomoo

    Uuriintsolmon Tsoomoo

    2019/08/15 at 20:52

    Aztushig Olzvoi

  7. Munkhgerel Khishigt

    Munkhgerel Khishigt

    2019/08/16 at 10:33

    Maingerel Batsaikhan

  8. Bolor BstSma

    Bolor BstSma

    2019/08/17 at 10:23

    Зураг, бичвэр 2 нь зөрөөд байна даа.

  9. Tumenolzii Badam

    Tumenolzii Badam

    2019/08/17 at 11:51

    Пүрэвсүрэн Чулуунбаатар

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *