Чацарганы тос нүүрний арьс арчилгаанд ямар ач тустай вэ?

2

Чацарганы тосны шим тэжээлийг Европ болон Азийн олон улс оронд үнэлдэг. Гоо сайхны бүтээгдэхүүний гол орц болох тул уг жимсний ашиг тусыг дурдахгүй өнгөрч огт болохгүй санагдлаа. Чацаргана арьс, үс, хумсны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй өөр бусад шим тэжээлтэй жимс ажээ.

Гоо сайхны үр нөлөө

  • Үрэвслийн эсрэг болон үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлнэ
  • Тос нь үсний уутанцрыг бэхжүүлнэ
  • Арьсыг чийгшүүлж тэжээл өгнө
  • Арьсны уян хатан чанарыг хангаж унжихаас хамгаална
  • Арьс наснаасаа эрт хөгшрөх үйл явцыг саармагжуулна
  • Пигментйн толбыг багасгана

 

Чацарганы тосыг нүүрний арчилгаанд ашиглах нь

Юуны түрүүнд, чацарганы тос будах хүчтэй үйлчилгээтэй тул гэрийн нөхцөлд шууд нүүрний маск болгож түрхэх нь тийм ч сайхан санаа болохгүйг анхаараарай. Будагны хүчтэй үйлчилгээнээс зайлсхийхийн тулд чацарганыг жимс чигээр нь бүү ашигла. Өөр бусад орцуудтай хольж хэрэглэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, маскыг нүүрэндээ удаан хугацаагаар тавьж болохгүй. Нимгэн бас эмзэг арьстай бол – 10 минут, жирийн бөгөөд хэвийн арьстай бол 15 минут л байлгана. Илүү гаргаж огт болохгүй. Гуравдугаарт, нүүрэндээ түрхэхээс өмнө чацарганы харшилтай эсэхээ заавал шалгаарай. Дөрөвдүгээрт, чацарганы маскыг угааж цэвэрлэсний дараа нүүрэндээ чийгшүүлэгч тос түрхэхээ мартаж болохгүй. Уг маскыг долоо хоногтоо нэг удаа тавихад хангалттай гэж үзнэ.

 

Хориглох заалт

Хэрвээ харшилтай бол хэрэглэхийг эрс хориглоно. Энэ тохиолдолд нүүрээр тууралт гарах аюултай. Мөн цөсний хүүдий, гэдэс ходоод, элэгний өвчлөл, бөөрний чулуу зэрэгт чацаргана хэрэглэхийг хориглоно. Мөн жирэмсний болон хөхүүл үед хэрэглэхийг хориглох заалттайг анхаарна уу. Үнэр нь хүртэл дотор муухайрахад хүргэдэг ажээ.

 

Чацарганы маскыг хэрхэн бэлдэх вэ + хоёр нэмэлт жор

Бэлдсэн маскыг шууд л хэрэглэх заалттай гэдгийг анхаараарай, дараагийн удаа маскыг хэрэглэнэ гэх ойлголт огт байж болохгүй. Чацарганы маскыг маш нямбай бэлдэнэ, тосыг зөвхөн эмийн сангаас авахыг зөвлөе.

 

Хуурай арьсанд зориулсан тэжээлийн маск

3 х.х бүлээн сүү, 1 ц.х чацарганы тос, 1 ц.х зөгийн бал, 1 ц.х тослоггүй аарц. Сүүнд зөгийн балаа хийж уусгана, дээрээс нь тос болон аарцаа хийнэ. Зуурмагийг нүүрэндээ 15 минут байлгана (хэрвээ арьс эмзэг бол 10 минут).

 

Хуурай арьсанд зориулсан цайруулах маск

1 х.х жижиглэж хэрчсэн яншуй, 1 ц.х чацарганы тос, тал стакан тослог зөөхий. Өөрийнхөө нүүрний онцлогоос хамаарч 10 эсвэл 15 минут байлгана.

Нүүр болон биеийн аливаа маск тавихдаа өөрийн биеийн онцгой шинжийг заавал анхаараарай. Харшилтай эсэх эсвэл өөр бусад гаж нөлөө гарах эсэхийг нь урьдчилан мэдэж байх ёстой. Харин дараа нь уг бүтээгдэхүүний орцтой гоо сайхны арчилгаа хийх эсэхээ шийдэх нь зүйтэй.

2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *