Хэрвээ та 80-аад оны эмэгтэйтэй болзож байгаа бол үүнийг мэдээд авахад илүүдэхгүй

1
  • Тэр мөнгө хуримтлуулна гэж мэдэхгүй, олсноо шууд л үрэн таран хийдэг

Түүнийг энэ тал дээр зөв хэрэглээнд сургах гэж хичээсний хэрэггүй – тэр хэдхэн хоногт аав, ээжийнх нь хуримтлуулсан мөнгө яаж “шатаж” байгааг өөрийн нүдээр харсан. Тэр сайхан амлалтын ард луйвар, худал хуурмаг байсан “хувьчлал” гэдгийг мэднэ. Үгүй ээ, үгүй тэр одоо цагаар амьдрах гэж зүдэрч байгаа нэгэн биш, тэр маргаашийн тухай бодохыг хүсэхгүй байгаа л нэгэн юм. Тэр сэтгэлдээ таагүй дурсамж тээж яваа.

Ээж нь өтөл насандаа хэрэглэнэ гээд хөрөнгө хуримтлуулж байсныг харсан, сайхан болгоныг өөрөөсөө харамлаж “хурааж” байлаа, эцэс сүүлд нь авсны мөнгөтэй үлдэж чадсан уу үгүй? Атомын бөмбөг дэлбэрлээ гэхэд ногоон өнгөтэй илгэн гутал нь өөрт нь үлдэхийг тэр мэдэж байгаа, харин банкин дахь мөнгө үү – ямар ч баталгаа байхгүй. Тэгээд ч тэр мөнгөтэй харьцах өөрийн стратеги боловсруулаагүй, тэр өөрийгөө ямар нэгэн тактикаар хязгаарлахгүй. Тэр яг одоо өөрийгөө сайхан байлгахыг хүснэ, дараагийн амралтын өдрөөр биш. Үүнийг байгаагаар нь хүлээж аваарай.

  • Тэр одоо болтол баян ханхүүд итгэж яваа. Хэдий амьдрал эсрэг зүйлийг харуулж байгаа ч гэсэн хамаагүй

Орчин үеийн залуу охидууд мөнгөний хувьд сэтгэл хангалуун байгаа нь “аав” нь мөнгөний уурхайтай холбон тайлбарлана. Харин “наяад оныхон”-д нөхцөл байдал хүндээр тусах ажээ. Тэдний ихэнх нь эрчүүдийг санхүүгийн эх сурвалж гэж харцгаадаг.

Ажил төрөл нь ахицтай, албан тушаал өсөж дэвшиж байгаа эмэгтэйчүүдийн амнаас “Намайг тэжээхгүй юм бол эр хүнээр яах юм бэ?” эсвэл “Чи чинь эр хүн биз дээ” гэх үг цөөнгүй сонсогдоно. Барзгар байсан 2000-аад он “гял цал амьдрал”-ын ид үе байлаа – тэр үед 80-аад оныхон залуухан охидууд байв – баян залуутай найзлах боломж тэдэнд байсан эсвэл мөрөөдөл байв. Тэр цагаас хойш олон зүйл өөрчлөгдсөн ч эрэлт хэрэгцээ нь өөрчлөгдсөнгүй. Заримдаа өөрийн хэрэгцээгээр бусдыг зовооно. Сэтгэлийн гүнд тэрээр ажил хийхгүй гоо сайхны салоноор үйлчлүүлж бассейнд сэлэхийг хүснэ – эр хүн бүх асуудлыг шийдэхээс хойш түүнд хийх ажил байхгүй шүү дээ.

  • Тэр тодоор гялалзаж байгаа болон ягаан өнгөтэй болгонд дуртай

Яагаад ч юм энэ насны эмэгтэйчүүд жижигхэн нохой, шуб болон ягаан өнгийг өөрийн бэлгэ тэмдгээ болгосон. Тэр моод дагаж байгаа бол үүнийгээ ил тодоор харуулахгүй. Гэхдээ сэтгэлийн гүнд бяцхан охин хэвээр үлдсэн.

Орчин үеийн амьтан хамгаалах үзлийг дэмждэг гээд амьтны арьс хэрэглэдэггүй гэж хэлсэн ч гэсэн шкафны нэг буланд хөнгөхөн цагаан шуб өлгөөтэй байхыг үгүйсгэхгүй. Үүнтэй зэрэгцээд ягаан даашинз, том алтан зүүлт ч бий. Гэхдээ ил гаргах хэрэггүй ээ, түүний шубыг зүгээр байгаагаар нь л хүлээж авсан дээр. Шуб түүнд болон түүний үе тэнгийнхэнд зориулагдсан – хайрын илэрхийлэл. Эр хүн юм бол шуб авч өг.

 

  • Өөрийн гараар элдэв юм хийдэг бүсгүйчүүдийн сүүлчийн үе юм даа

Тэр гартаа ухаалаг утасгүй өссөн, тийм учраас ямар ч үед нийслэл салат зуурч, шөл хийж, хуушуур хайрчихна. Ямар гэр бүлд өссөн байх нь хамаагүй оёдлын машин ажиллуулж чадна. Бас төмс тарихыг ч үгүйсгэхгүй. Танд энэ мэт мэдээлэл хэрэгтэй эсэхийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ л амьдрал гэдэг чинь урт шүү дээ…

 

  • Үнэхээр гэр бүл хэрэгтэй эмэгтэйчүүд

“Гэр бүлтэй” гэдэг статус нь түүний хувьд маш чухал зүйл. Хаа нэгэн газар танилцаж насан эцэстлээ амьдрах тийм хүсэл мөрөөдөлтэй үеэс үлдсэн хүмүүс шүү дээ. Орчин үеийн олон бүсгүйчүүд ийм амьдралыг утгагүй гэж үзэж байгааг анхаараарай.

5
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2018/12/25 at 19:31

    erguutej uguh yumaa haha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *