Филлипин охин өмсөх пүүзгүй ч гэлээ гүйлтийн гурван удаагийн тэмцээнд ялагч болж чаджээ. Тэр өөрийн гараар пүүзээ хийсэн юм

2

Ямар ч гарцгүй үед яаж ийгээд учраа олоод зогсохгүй бүр ялагч ч болж чадах хүмүүс бас байна. Тэдний нэг бол Филлипиний Илоило тосгоны оршин суугч Рея Буллос охин юм. Гүйлтийн тэмцээнд ороод гурван төрлийн зайнд ялагч болж чаджээ – 400, 500 болон 800 метр. Охины ялалтыг магтахаас өөр аргагүй, яагаад гэвэл гүйлтийн пүүз ч байхгүй охин шүү дээ – тэрээр пүүзээ өөрөө урлажээ.

Филлипин охин Рэя Буллос-т гүйлтийн пүүз байхгүй байсан учраас өөрөө урлажээ

Охин орон нутгийн сургуулийн гүйлтийн тэмцээнд оролцжээ. Охинд спортын бэлтгэлийн хувцас ч байсангүй, тэр ч бүү хэл жирийн нэг пүүз ч байгаагүй юм. Гуталгүй гээд охин санаагаар унасангүй, Рея өөрөө хийхээр шийдэв.

 

Охин өөртөө пүүз урласан – шархны лентээр!

Шархны лентээр хөлийн ул, хуруунуудаа тусад нь ороожээ – ингээд гар хийцийн “пүүз”-тэй болсон гэж TheSummitExpress мэдээллэсэн байна. Илүү үзэмжтэй болгохын тулд Рея гутал дээрээ “Nike” компанийн нэр, логог зуржээ.

 

Пүүзгүй ч гэлээ (магадгүй энэ нь түүнийг түрүүлэхэд нөлөөлсөн байх) Рея хэд хэдэн удаа барианд ялагчаар орж ирэв.

Гурван төрлийн зайнд өрсөлдөгчдөө ялан дийлж тэргүүн байр эзэлжээ – 400, 500 болон 800 метрийн ялагч!

 

Сайн тамирчин хөл нүцгэн ч гэсэн түрүүлж чадна гэдгийг Реягийн тохиолдол баталж чадлаа

Энэ түүхийн дараа спортын компаинуд охинд анхаарал хандуулсан гэж найдаж байна, түүнд гар хийцийн биш, жинхэнэ пүүз бэлэглэх биз ээ.

26
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Dyyrenhooson Bagshiinhair

    Dyyrenhooson Bagshiinhair

    2019/12/19 at 12:07

    Gutalguidee bish baih ingej guivel iluu hurdan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *